СУРВАЛЖИЛГА: Тяньжинд гацсан, НИТХ-ын шаардлагыг хангахгүй “хөгшин“ приусууд ченжүүдийн толгойны өвчин болжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 4 мин 35 сек
900
legacy:2024/11/зах.jpg

Шатахуун бага зарцуулдаг тоёота приус маркийн автомашиныг монголчуудын дийлэнх олонх унадаг. Улаанбаатарын замаар "урсаж" байгаа авто машиныг харахад л ойлгомжтой. Гэтэл, Засгийн газар ард түмний хөл залгуулдаг, зарим талаар амьжиргааны эх үүсвэр болсон унаа болох приус унах эрхийг нь "хориглох" нь гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөж эхэллээ. Учир нь хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоолыг баталсан.

legacy:машин дугаар/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy.jpg

Уг тогтоолын дагуу өнөөдрөөс /2024.11.08/ эхлэн импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй 785 мянган автомашин бий. Үүний 70 гаруй хувь нь приус. Тэгвэл ийм хэмжээний машин Монголын зах зээлээс шахагдана гэсэн үг. Тиймээс энэ талаар сурвалжлахаар “Да хүрээ” захыг өглөө эрт зорилоо. Тус захын нэг цэгийн үйлчилгээний төвөөр орвол харьцангуй хүн багатай байв.

Өчигдөр хотын дугаар зарах сүүлийн өдөр байсан учраас иргэд ихээр дугаарлаж, зарим нь бүр хоорондоо зодолдож хана хүртэл цөмөлжээ. 13:00 цагийн үед гэхэд 100 гаруй хүн байсан гэдгийг ажилтан нь хуучлав.

Улсын дугаар шинээр олгох ажлыг АТҮТ хариуцдаг байсан бол Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцахаар болсон. Тус алба нь удахгүй "Да хүрээ” захын нэг цэгийн үйлчилгээний төвд ирэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

legacy:aj ahui negj/зодоон.jpg

Тус захын зогсоолын талбайд автомашинууд төрөл төрлөөрөө ярайна. Өглөө эрт болоод ч тэрүү нам жим байх. Удалгүй 11:00 цагтай уралдан тус зах “амь орж” эхлэх нь тэр. Ганц хоёр ченжүүд машин дээр тогтсон тоос, шороогоо унагангаа, машинаа халаана. Харин зарим нь тамхилах зуураа “буу халцгаана”. Тэдний ярианы сэдэв нь ерөөсөө л дугаар олголтын асуудал байх аж. Тухайлбал, "Тяньжинаас ирэх 20 автомашины тал нь он "хөгшин" приус. Нийслэлээс тавьсан "Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх" гэх шаардлагыг яагаад ч хангахгүй. Одоо энд зарахаар хүлээгдэж байгаа машинуудын ихэнх нь он хөгшин. Ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч нь болж байна. Одоо хөдөөний иргэдийг аваасай л гэж залбирахаас" гэж ярилцацгаах аж.

Ченжүүдийн хувьд уг шийдвэрийг эсэргүүцээгүй гагцхүү хугацааг нь тулгасанд бухимдалтай байгаа юм.

Дээрх яриаг эхлүүлсэн бүдүүн баараг эрийг С.Өлзийсайхан гэдэг. Тэрбээр “Да Хүрээ” захад автомашины худалдаа эрхлээд таван жил болж байна. Түүний хувьд өнөөдрөөс эхлэн импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй гэх НИТХ-ын шийдвэрийг хувь хүний өмчтэй байх, бизнес эрхлэх эрхэнд халдсан, хөрөнгө чинээгээр нь ялгаварласан шийдвэр гэж үзэж буйгаа онцолсон юм.

Тяньжин дээр гацсан машинуудын ихэнх нь он "хөгшин" приусууд. Үүнийг бид зарах ямар ч боломжгүй болчихлоо

Тэрбээр " Уг шийдвэр гэнэтхэн аравдугаар сарын 23-нд гарсан. Гэвч Тяньжин дээр 5-6 сар гацсан олон машин дунд НИТХ-ын журамд нийцэхгүй 10-аас дээш жилийн насжилттай приус 20,30,41-үүд бий. Энэ шийдвэр гарснаар зарж борлуулах ямар ч боломжгүй болчихлоо. Гааль дээрээс тээвэр, татвар зэргийг төлөөд авлаа гэхэд худалдан авалт байхгүй учраас бид санхүүгийн хүнд байдалд орох нь. Дээрх журамд "Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх" гэж заасан.

Энэ шаардлагын дагуу иргэд хамгийн багадаа 50-60 саяын машин худалдаж авна. Ер нь Хятад машин зах зээлд орж ирэх төлөвтэй байна.

Өнөөдөр Монголчуудын амьдрал ямар байгаа билээ. Урьдчилгаа 2-3 сая төгрөг төлөөд банк бус санхүүгийн байгууллагаас зээлээд машин авдаг. Тэгэхээр дундаж болон дунджаас доош орлоготой иргэд дундаж үнэтэй машин худалдаж авах боломжгүй болж байна" гэв.

Хотын автомашины дугаарын үнэ өсөж 1 саяд хүрсэн. Цаашид машины үнэ ч өснө

Автомашины худалдаа эрхлэгч Т.Сайханбаяр "Өчигдөр гааль дээр буусан машиныг хүн авах гэхээр дугаар байхгүй. Дугаар нь ченжүүдийн гараар ороод үнэд орчихсон. Өчигдөр 200-300 мянган төгрөгөөр зарагдаж байсан машины дугаар 1 саяд хүрэх жишээний. Иргэд 35 саяар машин авах байсан бол 36-37 саяар авч байна. Цаашид ч машины үнэ өснө.

Миний захиалсан 60 гаруй машин Тяньжин дээр гацсан. Ихэнх нь буюу 60-70 хувь нь он "хөгшин" приусууд байгаа бол 10 хүрэхгүй хувь нь он залуу машинууд. Одоо яах учраа мэдэх юм алга.

Бид энд машинаа зарсан мөнгөөрөө дараагийн машинаа Японоос захиалдаг. Одоо гааль дээр ирсэн хар мянган машиныг авч өрийн дарамтанд орох хүн байхгүй. Зарах гэхээр хориглочихсон. Бид мөнгөө төлсөн үү төлсөн. Манай төрийн бодлого үнэхээр уруудаж байна.

Бид НИТХ-ын шийдвэрийг эсэргүүцээгүй. Гэхдээ хугацааг нь тавьж өгсөн бол нэмж он "хөгшин" приус захиалахгүй байсан

Автомашины худалдаа эрхлэгч Э.Лхагвадорж "Одоо бидний ганц найдвар нь хөдөө орон нутгийн иргэд л болчхоод байна. Тэднийг машин аваасай гэж найдаж байна. Хотын дугаарыг өнөөдрөөс эхлээд олгохоо больчихлоо. Орон нутгийн иргэд бэлэн мөнгөөр машин худалдаж авахаа больсон. Малчид бүгд малчны зээлтэй, зээлээс зээлийн хооронд л амьдарч байгаа.

Малчид хотод ирээд банк бус санхүүгийн байгууллагаас машин авлаа гэхэд банк бус нь заавал хотын иргэдэд автомашины дугаар олгоно гэхээр худалдан авагч бараг л байхгүйтэй адил.

Бид НИТХ-ын шийдвэрийг эсэргүүцээгүй. Гэхдээ хугацааг нь тавьж өгсөн бол нэмж он "хөгшин" приус захиалахгүй байсан" гэдгийг онцлов.

legacy:машин дугаар/cb726de1-dbe3-4861-8d5d-af5536a85ba7.jpeg

Олон жилийн турш маргаан дагуулсаар ирсэн энэ асуудлыг цэгцлэхийг зарим иргэд таатай хүлээн авч байгаа бол зарим нь хүчтэй эсэргүүцэж байна. Тухайлбал, “Замын хөдөлгөөний дүрэмдээ таарсан автомашин оруулж ирэх хэрэгтэй. Тиймээс баруун талдаа жолооны хүрдтэй машин оруулахыг хязгаарлах нь зүйтэй” гэж хэлэх хүмүүс байхад “Монголчууд өөрсдөө автомашин үйлдвэрлэдэггүй, тиймээс төрөл бүрийн хязгаарлалт тогтоох нь буруу. Хятад автомашин оруулж ирж худалдаалдаг хүмүүсийг далдуур дэмжиж байна” гэх мэтчилэн шүүмжилж байна.

Хуваалцах:900

СЭТГЭГДЭЛ (90)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    төр засаг минь зоригтой бж гаргасан шийдвэртээ тууштай бэ гэмээнэ зорьсондоо хүрч түгжрэлээ бууруул

  • З
    Зочин

    тэнжинд бга энэ машинуудыг монголд оруулахгүй шүүз

  • З
    Зочин

    Япончуудыг дорд үздэг монголчууд ямар нүүрээрээ япончуудын хуучин машинуудыг унах гээд байна вэ.

  • D
    Dorj

    bithi hutsaldad bai yopon solongost tumrin seg der bdag ewderhi unasan mashig awchirch zasaj yanzlad hed nuglaj zarj huöjsun mu har amia bodson amisganud nad tumrin segni ewdreles chin bolj unchnun olon huni ami nas uregdsenig medeh u nad haymdhan tumrin hogig chin awsan orkud heden huni ami nasar togloj bgah medeh u hotin irged hili durme dagah yostoi harin ch zuw shidwer nad tumrin sege mungu gej haraha boli

  • Z
    Zochin

    Хохь чинь

  • З
    Зочин

    САНАА ЗОВОХ ЮМГҮЙ ДЭЭ .. ОРОН НУТАГТ АВААЧААД ЗАРЧИХ .НИТХын ШИЙДВЭР АЙМГИЙН ТӨВ СУМУУДАД ХАМААГҮЙ ЭЭ .ОРОН НУТАГТ НОЙМОР ӨГЧ БАЙГАА ШҮҮ

  • И
    Иргэн

    нитхын тогтоолыг нэг харчих юм сан

  • З
    Зочин

    одоо ер нь иймэрхүү шийдвэртэй дорвитойхон арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна.

  • Z
    Zochin

    Oron nutgiin hayagtai hund ugaasaa oron nutgiin dugaar ugdug sh dee. Huduunuus humuus hotod ireed mashin avlaa gehed oron nutgiin dugaaraa avna. Tegehleer mashin zaragdana gesen ug. Gol n hotod mashinii toog het nemehgui baih um bish uu.

  • O
    Ochir

    Bank bus gej luivarchid hotoor duuren urtei mashin

  • З
    Зочин

    Зөв монгол ямар төмрийн хогний эцсийн зогсоол юм у

  • З
    Зочин

    Зүгээр л нэг залууг бүдүүн баараг эр ч гэх шиг. Сэтгүүлчид үгийн утгаа ч мэдэхгүй, ёс зүй ч гэж хог

  • З
    Зочин

    Төр хятад машин оруулж ирэх гэж байна уу?Бүр анхнаас нь зүүн зөв талдаа жолооны хүрдтэй машин оруулж байхгүй яасан бэ?

  • H
    Huzah ymaa Turiin zuv

    Uhsen atsaaraa erh hasdag ym ali jiliin umnuus helsen erguunuud Japanaas baahan hog chirj irne teriig ni nutgaasaa daichsan tsagaach orkuud avch unana pizdaa shuu

  • З
    Зочин

    Хэдэн ченжийн асуудлыг улс төржүүлэх хэнд ашигтай вэ? Тэр хэдэн машинд гарсан зардлыг нь улсаас төлөөд устгалд эсвэл задаргаанд оруулаад шийдчихэж болохгүй юм байхдаа.

  • З
    Зочин

    Зөв шүү дээ. Ер нь 20..30 жил болсон машин зарж хүн хуурхаа боль...нийтийн тээврээр яв..заавал хуучин машин хэрэглэх ямар хэрэгтэй юм...машины сэг барчихаад зам түгжээд байдаг

  • З
    зочин

    3,4сарын өмнөөс шуум гарч л бсан шдээ.Юу ч мэдээгүй юм шиг царайлцгаагаад л...

  • З
    Зочин

    Зөвхөн ганц ченж 60 гаруй машин захиалчихсан Тянжин дээрхүлээгдэж байгаа гэнэ. Энэ нөхөр гаалийн татвар жилд хэдийг төлдөг вэ? Татвараа шударгаар төлдөг үү, үгүй юу гэдгийг жишиг болгоод хянаж үзмээр юм. Гаалийг аргалж татварыг аргалж хөнгөрүүлдэгээс олон машин оруулж ирэх боломж гардаг бол хотын түгжрэлд хувь оруулдаг этгээд гэж үзэж болно. Ийм этгээд олон бол хянаж үзэх нь чухал.

  • L
    Lunden

    Одоо ингээд зөв зам руугаа орох байх Үнэндээ хуучин тэрэгнүүд арай л үнэтэй байдаг. Харин монголчууд ядраагүй ядууралгүй өлсөөгүй байгаагын баталгаа бол сүүлийн бүх сонгуульд үнэмлэхүй олонх болгож 12 жил засаг зайдлан та нараас төрийн нэрээр дээрэмдэж авдаг татвараар үнэндээ туйлаж байгаа МАНыханы зөв яах гэж та нар 12 жил зайдагна гэж сонгосон юм. Ингэнэ гэж Нямбаатар зарлаад хэлээд байхад та нар бүгдээрээ болж байна бүтэж байна амьдрал сайн байна гээд л сонгосон Одоо яаана гэхэв Нямбаатарыг дэмжихээс өөр араггүй . Харин одоо хөдөө аймгууд УБ хотын дугаартай тэрэгнээс өдрийн биш бүр цагийн 20мянга авдаг больол нэг учир ургана. Та нар машин угсарлаа гэхээр хог түүж авчраад, эсвэл Хятад л юм байна гээд байдаг ухаанаанд чинь нэрээ хийх угсрах л хэрэгтэй гэсэн бодол харвах л байх даа хүүхээд

  • З
    Зочин

    Зөв шүү дээ олон жил ийм дампуу байлаа аль эрт цэцэглэх ёстой бсан юм оркууд нэг муу хуучин машин эсвэл урьдчилгаа төлж авчихаад хотоор дэмий тэнээд бусдын уур цагыг барж бна хүн болгон машин унах албагүй ш дээ

  • Т
    Тийи ээ зөв шийдвэр

    Мэдээж бас зэрэгийн сөрөг асуудал гаралгүй л яахав.Приүс ченжүүд толгойгоо ажиллуулж чадвал ашиг ихийг нуга атгана даа.Улсын дугаар чаашаа зүгээр.

  • З
    Засагийн шийдвэр зөв өө хө

    За хөгшин залуугүй бүгд сайн хөдөлмөрлө. Зөв сайн хоолол мөнгөө хураа өсгө. Шинэ машин ав. Боломжгүй юм ан дотор боломжтой юм гэж байдгийм даа.Нэг л өдөр боломж чинь бүрднэ. Тэвчээрийш сур

  • М
    Монголд оруулаад ир би авна

    Оруулаад ир би авна. Хашаанд сайхан эгнүүлээд зогсоочих доо. Дугаар хамаагүй би бүгдийг н худалдаад авна. Санаа зоволтгүй шүү. Хүлээж бай . Таануус. Би өөрөө очимз

  • З
    Зочин

    төр засгийн буруу шийдвэрээс болж иргэд хохирдог. үйлдвэрлэгдээд 20 жил болсон япон машин эдэлгээ, чанараараа цоо шинэ орос, хятад машиныг дагуулахгүй. приустэй оркуудад жолоочид нь хариуцлага тооц.

  • Ц
    Цахилгаанчин Дашка 8861-8034

    Зөвөө он хуучин чанаргүй муу машиныг чадваргүй гэр хороололд өссөн эсвэл хөдөөнөөс ооркууд морь малаа унаж байгаа аятай дүрмээрээ бус дураараа давхиж өөрийн болон бусдын эд хөрөнгө амь насыг авч одсоор байна тиймээс хүний Алтан амь эрсдэлд хүргэсэн энэ мэт Төмөрийн хог зардаг хүмүүс хариуцлага хүлээх нь зөв ямарч татвар төлөхгүй ийм хүмүүс энэ хүмүүсийг мөнгөтэй болгох гэж улс шийдвэр ээ цуцлана гэвэл хуц

  • З
    Зочин

    Ямар нэг шийдвэрийг тооцоо судалгаагүй иргэд ард түмнийг үл тоосон төрийн дарангуйлалаар хийдэг боллоо Энэ япон машин оруулахыг оноор нь хязгаарлалт хийж байгаа нь Хятад машин оруулах бодлого байсан байна САЯ ЕРӨНХИЙ САЙД хятад үйлдвэртэй хамтарч ажиллах гэрээ байгуулсан биздээ

  • П
    Пон

    Үр дүнгээ өгөх лм бол төр шийдвэртэй бодлого авах нь зөв өөө

  • З
    Зочин

    Zuv zuv uu zuv mongol hugiin sav bish yadgiin huuchin mashin naar yadgiin

  • З
    Зочин

    Олон жил явсан машин чинь авсан эзэндээ ч хохиролтой юм байна лээ.15 саяас яриад 14 сая 500₮-р авсан.Жил 5 сар яваад л засвар авах ямар ч боломжгүй гээд л өнгөрсөн.

  • С
    Саналбат

    Ер нь шийдвэр гаргахдаа сайн бодож хэлэлцэж гаргах хэрэгтэй. Шийдвэр зөв боловч хэрэгжүүлэх хугацааг зөв сонгох хэрэгтэй олон жил яриж байгаад гэнэт хэдхэн хоног дотор хэрэгжүүл гэдэг энэ шийдвэр нь ихэнхдээ амьдарах гэж ядаж байгаа хүмүүсийн эсрэг нэг хэсгийг хохироогоод өнгөрөх нь НИХТ нар бүгд баян хүмүүс байдаг болохоор борчуудын амьдрал хамаагүй юм биздээ

  • О
    Оюун

    Энэ их үнэн асуудал хөндөгдөж бгаа шүү. Төр засаг үүнийг анхаарч гаргасан шийдвэртээ нэмэлт оруулахгүй бол их л зүйл бно шүү!!! Тэмцэл жагсаал өрнөх бноо

  • Z
    Zochin

    Hi

  • З
    Зочин

    Ченжүүд нээрээ сэгсрэх шиг болж бган шүү.

  • З
    Зочин

    Оны серийн км ийг нь өөрчлөөд л оруулаад ирдэг л байсан Хэвээрэй л байгаа байлгүй дээ.180 мянга явсан машин Монголд орж ирээд л 70 мянга болчихдог ш дээ ..

  • З
    З

    Монгол улс төмрийн хогийн цэг юм уу хуучин машин оруулж ирэхээ болих хэрэгтэй

  • З
    Зочин

    + үйлдвэрэлснээс хойш 5 жил болоогүй ! Гүйлт нь 70.000 км-ээс ихгүй ! Зам тээврийн осолд орж байгаагүй ! Жолооны хүрд зүүн гар талдаа ! Цацрагийн бохирдолгүй ! Байх гэж оруулох хэрэгтэй ! Монгол улс хогын сав биш !

  • Г
    Ган

    Үүнээс өөрөөр яаж ч хязгаарлалт хийх юм бүү мэд болдог бол казахстан шиг хотоо хэмх тэлмээр бн газар нутаггүй орон шиг л нэг газараа бэтонон ширэнгэ боллоо

  • .
    ...

    Туйлширч дуусахгүй юмаа

  • З
    Зочин

    Манайхан ямар нэгэн асуудлыг эсэргүйцэхдээ тун сайн үр дүн нь улс эх орны хөгжил, хувь хүмүүс өөрсдөө л хохирдог иймээс 4 жилдээ бусдын сонголтыг хүндэтгэн Засгийн газрын бодлогоо дэмжээд тайван хүлээцтэй хандах хэрэгтэй. Эрх биш 126 сэхээтэнгүүд улс эх орон, ард түмнээ хамгаалж л хөгжүүлнэ.

  • Z
    zochin

    Talhaa bulaalgachihaad,temtseech,jagsaach ard tumnee urialj hulgsichdiig huun zailuulii.Odoo boloosh de

  • З
    Зочин

    Ийм шийдвэр гарах нь цаг хугацааны асуудал яг үнэндээ гадны хог авч ирээд булшлаж бна ядаж монголд үйлдвэрээс гараад удаагүй утаагүй зөв жолоотой машин оруулж ирэх хэрэгтэй энэ их утаанд хуучин машин их нэмэр болж бгаа эрүүл ахуй талаасаа ч бодож цэгцлэх нь зөв.

  • Н
    Нараа

    Тэмдэггүй ард түмэн доромжлуулаад дарлуулаад сууж бхда таарсан.

  • З
    Зочин

    Мэдээж хэцүү л байгаа байх. Манай төрийн байж байгаа царай л энэ. Уг ёсондоо бол энэ бүхнийг чинь доод тал нь жилийн өмнө ингэнэ гэдгээ мэдэгдээд явах ёстой байсан юм даа. Манай улс шиг урд шөнө нь зүүдлээд маргааш нь зүүдээ амьдрал хэрэгжүүлдэг орон бараг л байхгүй дээ.

  • З
    Зайлаа

    Хар хужаагийн сэг машинуудыг Монголд оруулж ирэх татварыг нь нэмэх хэрэгтэй.Япон машин сайн.

  • З
    Зочин

    Маш зөв шийдвэр. УБ машиндаа хахчихаад байхад одоо оруулахаа болих хэрэгтэй. Тэр тусмаа хөгшин приусыг хилээр бүү оруул. Түгжрэхээс залхаад ойрхон газар алхах гэхээр машины угаарт хахаж цацаж ханиалгаад ёстой хэцүү. Өчигдөр Баянмонголоос эх нялхас ороход 3 цаг түгжирч очсон шүү

  • З
    Зочин

    Машин оруулахаа боль

  • З
    Зочин

    Монголчууд дугаарт очёрлоод хоорондоо зодолдоод хана цөмлөжээ хөөе тэр хана цөмөлж эвдсэн малнууд хана төлөөрэй🤣🤣🤣

  • И
    ИРГЭН

    Хятад нь байна уу хааных нь хамаагүй зөвхөн шинэ автомашиныг л оруулж ир!!! Ченжүүд минь та бүхэн Удахгүй Хятад автомашиныг магтаад л зарна шүү дээ!!! Энэүүхэн хооронд олон юм донгосоод юу гэхэв!!!

  • И
    Иргэн

    Хөдөө орон нутгийн иргэд автомашин худалдана авах эрх нь нээлттэй байгаа санаа зоволтгүй!!! Хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүсийн сэтгэлийг хангана гэвэл Монгол улсад зөв зүйтэй юм байхгүй болно!!! Захын ченжүүд тэрбумтан болсон нь үнэн шүү!!! Улс оронд татвар хураамжаа үнэн зөв өгч нийгэмийн хариуцлагаа сайн биелүүлчхээд дараа нь улсаас юм шаардаарай ченжүүд минь!!! Асар их шунал хүнийг хүн биш болгоныг бүх төрлийн ченжүүдийн үг үйлдэл харуулдаг нь харамсалтай харагддаг!!!

  • И
    Иргэн

    Хэн нэгний бизнесийг дэмжиж байна хятад цахилгаан машинаар хотыг дүүргэх зорилготой цахилгаан машин гэнэт л шатаад хүний амь эрсэдсэн тохиолдол зөндөө

  • З
    Зочин

    Хуучин машиныхаа үнийг буулгаадаа өөр аргагүй болсон доо

  • Б
    Батаа

    Зөвөө зөв үнээ нэмсэн тухайн улсаас нь хасагдсан хогийн машин авахаа болих хэрэгтэй энэ хэдэн ченжүүд хүний өмнөөс амьдарч байгаа юу хохьнээ

  • I
    Irgen

    Odoo dugaaraaas hurtel hotiin darga n mongo goriddog boloo yudaa araichdee tugjreliig buuruulah heden zuun myngan say zartsuuldag zam talbaigaa telehgu uneher buruu odoo mashinii hudaldaa erheldeg humuus uul ajillagaaagaa zogsooj modoo barih nee

  • B
    Bold

    Eserguutej baina engiin ireged chij hurtel mashin unah bolomjgu bolchloo uneheer davarch baina ard tumen tesrenedee udahgu yun irgediin toloologch yun eronhii said yun eronhiilogch boloh viideee harj l baigaarai hotiin dargaaraa neg henheg hun taviad namaa uursdiinhoo nuhiig uhsandaa ta nar

  • З
    Зочин

    Энэ их зөв шийдвэр болсон, олон жил явчихсан машинууд орж ирэхийг хаах хэрэгтэй байсан юм. Монгол улс хуучин машины оршуулгын газар байх ёстой биш шүү дээ. Бас утаа их гаргадаг гээд асуудал их бий дээ, хуучин машинд.

  • З
    Зочин

    Тэнэг шийдвэр

  • И
    Иргэн

    Хямд машин ихэссэнээс хөдөөнийхөн морь малаа унаа больсон зуд болоход ердийн хөсөг ялангуяа тэмээ хамгийн ач лага уналга болдог . Эртний сайхан нөмөр бэлчээртэй өвөлжөө бууцаа орхиж бна. Ийм цаашид хуучин машин гаалиар оруулахыг хориглох хэрэгтэй.Машины хэрэглээ. ихэссэнээр аваар осол ч нэмэгдсэн Хөдөө жолоо барих эрхгүй жолоочид их бна.

  • З
    Зочин

    Одоо Монголчууд машинаас бууж явган явж сурахгүй бол гүзээгээ даахгүй бол нас залуугаараа чад хийж байна шүү.Хөгширч үхэхгүй хөшиж үхнэ гэдэг

  • З
    Зочин

    Хужаа машинууд орж ирэх гээд хуулийн орчныг нь эрх баригчид бэлдээд өгчихсөн бншдээ

  • З
    Зочин

    Япон хуучин машин нь байгаль бохирдуулдаг гээд унах ч үгүй хашаандаа хапгалдаг.Хаяхаар бас өндөр үнэ төлнө.Гэтэл Монголчууд тэр машиныг нь үнэ төлөөд худалдаад авчирч байна.Монголын агаарын бохирдолд авто машины утаанаас гардаг хар тугалга маш их нөлөөлж байна.Япончууд бүгд машин унахгүй метрогоор явдгийн шалтгаан нь агаар бохирдуулсны төлбөр замаар явах бүрд төлбөр авдгаас болж байгаа юм.Хотоос гараад 100 км яваад л машины замын төлбөр автоматаар хэд хэдэн удаа орж ирдэг гэсэн.Бусад орнууд бүгд дүрэм журамд баригдаж нэгнийхээ эрх ашигт баригдаж амьдарч байна. Монголд бас дүрэм журам байхгүй бол хүүхэд хөгшид ханиаднаас салахгүй хүмүүс нь хавдраас салахгүй болно шүү

  • 2
    2

    Хотод амьдармаар байвал хууль дүрмэндээ захирагдаад амьдар,чадахгүй бол приүсээ унаад хөдөө хонио хариул...

  • З
    Зочин

    Ингэж хатуу арга хэмжээ зөвөө. Энэ хог оруулж ирэгчдийг хязгаарлах нь зөв

  • З
    Зочин

    Хөдөөний дугаар үнэ хүрэх юм биш үү. Хямд үнээр хөдөөнийхөнд шах. Энэ л арай дөхөм гарц

  • З
    Зочин

    Зөв өө зөв. Төмрийн хог оруулж ирж түгжрэл нэмэгдүүлж байгааг одоо зогсоох нь зөв. Японд шингээх газаргүй болсон, аваарт орсон, төмрийн хогнуудыг оруулж ирж өндөр үнээр зарж өчнөөн жил ашиг хонжоо олоо биз дээ. Шатдаггүй, дампуурдаггүй бизнec гэж байдаггүй юм. Худлаа захиалгаар төрийн шийдвэрийг буруутгасан нийтлэл бичүүлдгээ болих хэрэгтэй. Аль эртнээс анхааруулаа биз дээ. Яах гэж улайрч ачуулсан юм.

  • З
    Зочин

    Машин нэртэй төмрийн хогоор хот дүүрсэн байна. Гишгэх газаргүй болоход ойр байгаа

  • 1
    1

    Er in bol zuw shd.Ene hotiin mashin bagtahgvi bn.Arga hemjee awah l heregtei

  • З
    Зочин

    Ардын намынханийг дахин дахин сонгоод бай за юу! Одоо цаашдаа машин унах нь байтугай алхаж гишгэх чинь хүртэл хэмжээ хязгаартай болно!

  • З
    Зочин

    730,000 гэдэг шиидвэр гарсан цагаас хойш л анхаар ч, одоо цаашдаа хуучин байдлаараа худалдаа хийсээр байх уу, эсвэл өөр арга зам хайх уу гэдэг ээ бодох хэрэгтэй байхгүй юу даа. Монголд хэзээ хууль дүрэм хэрэгждэг байлаа гэдэг хэнэггүй зангаа болих хэрэгтэй ш дээ

  • З
    Зочин

    Приус ч сайн машин шүү би олон машин унаж байлаа бинзин бага иддэг утаа ялгаруулдаггүй бөх бат хамгийн гол н манай энэ түгжээнд маниавар сайн арай том машин болхоор хөндөлдөөд зогсоолд тавихад хүртэл хэцүү тийм болоод л хүмүүс приусыг сонгодог шүү

  • З
    Зочин

    Нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээрээ яг япон шиг цагаа бариад явбал би л машин унахгүй зогсоол гэж зовохгүй амар. Хятад саарал автобус бол дэлхийн дээд зэргийн автобус байна лээ тэгээд үнэ нь цавчаа ногооноос 50%хямдхан гоё

  • З
    Зочин

    Япон хуучин машин гаднаа гяланцаг, хятад ширнээс хавьгүй дээр. Монголчууд эдлээд, ашиглаад, засварлаад сурчихсан доо

  • 1
    19¹7

    Хятадууд зээл өгөх дөө янз бүрийн шаардлага тавьж байж өгч байгаа биз.нэг нь хятад машин зах зээл рүү оруулах байж болох

  • З
    Зочин

    Төрийн мөнгөнөас хулгай хийлгүй хөдөлмөр зүтгэлээрээ амьдралаа авч яваа иргэдээ хохироож ханахгүй төр юм.Бодлого гаргаж болно гэвч дандаа иргэдээ чирэгдүүлсэн, хохироосон,хорлосон шийдвэр гэнэт гаргадаг нь төрийн тэнэг албан хаагчдийн дүнхүү толгойтойнх

  • И
    Иргэн

    Дамчдад: БОЛЬЖ! ХОХЬ НЬ! Гаднаас хямдхан төмрийн хог авчирч биднийг шулж байсны чинь гай гарч иржээ.

  • Z
    Zub

    Ingej ub hotiin tugjreliig shiideh heregtei muu huduuniu orkuud unendee hereg alga

  • З
    Зочин

    Бүдүүн баараг эрийг гэж авсан 😆 Энэ үгнийхээ утгийг нь ч ойлгодоггүй гэдэг нь илт , доромжилчихдог юм байна 😂

  • У
    УИХ

    Хужаа машин тэгээд чанар байх уу лалараа

  • М
    Малчин

    ХАМГИЙН САЙН ШИЙДВЭР БОЛЖЭЭ.ХУУЧИН МАШИН ХОГ ШҮҮ

  • З
    Зочин

    Манай улс хийгээд иргэдэд хятад машин гай л авчирна хөгшин приус шинэ хятад машин хэд хэдийг элээчхээд байж л байх болно ийм л хол зөрүүтэй. Бүх маш хол зөрүүтэй хятад машин цоо шинээрээ л хот утаа ихээр гаргана хятдын гар хөл болж улс орон ард иргэдэдээ гай тарьж буй нямбаатар нэн даруй огцрох ёстой

    • З
      Зочин

      Гуцдаг галтар вэ чи

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

  • Б
    Бүдүүн баараг өлзий.

    Хорьсон нь зөвөө.ок

  • З
    Зочин

    Мэдсээр байж ийм өлөн новшнуудыг сонгосны гайг

  • Б
    Би

    1 ихнаядын хахуулиар Хятад машин оруулах төрийн бодлого.Эх сурвалж ТВ9 Монгол коммент

  • З
    Зочин

    Ерөөсөө улаанбаатар хотод машин унахыг хорьчихоо. Харин бүх сайд дарга нар ч машин унахгүй шүү. Бүгд явган явцгааяа

  • З
    Зочин

    Франц сая хотын төвдөө машин унахыг хориглолоо. Гэтэл тэд бидний үндсэг хуулиар олгосон машин унах эрхийг минь зөрчлөө. Хүүхэд авгайгаа ажил сургуульд нь зөөх аргагүй бололоо боож үхье!! Муу нямбаатар оюунэрдэнэ үхээсэй огцруулъя гэж орилолдохшүй л байна.

    • З
      Зочин

      Боож үхэх зөвшөөрал чамд өгье хөгшөөн

  • Б
    Болно л доо

    Яалтай л ...билээ.Орж ирсэн машинуудаа Орон нутагт борлуулаад цаашид анхаарах !,

  • З
    Зочин

    хятадын МАН хятадын захиалгаар хууль баталдаг болсондоо. төсвийн 90 хувь нь хятадад зарцуулагдаж байгаа.

  • З
    Зочин

    Хуцоо мэдсээр байж шуналдаа хөтлөгдөж баахан хөгшин машин авчхаад