ФОТО: Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаас үлэг гүрвэлийн 37 ширхэг мөрийг олж тогтоожээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 2 мин 1 сек
60
legacy:_shariljjj/12/uleg gurvel/мөрт.jpg

Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаас 74 жилийн /1950-2024/ дараа нэрт найрагч Бэгзийн Явуухулангийн “Би хаана төрөө вэ” найрагт мөнхөрсөн үлэг гүрвэлийн мөрийг судлаачид баталжээ. Тодруулбал: 1990-ээд оны дунд үе хүртэл үлэг гүрвэлийн чулуужсан мөртэй нэг л газрын мэдээлэл байдаг. Энэ нь Улаанбаатараас баруун зүг 250 орчим км-т Сайжрах уулын бэл дэх доод Цэрдийн элсжингийн үеэс 14 ширхэг гурван сарвуут болон 20-иод зууван дугуй хэлбэртэй үлэг гүрвэлийн мөрний илэрцийг олсон тухайгаа “Природа” сэтгүүлд О. Намнандорж (1957) хэвлүүлсэн гэсэн бүдэг мэдээ байсан.

Энэ талаар ШУА-ын Палеонтологийн хүрээлэнгийн Палеозологийн салбарын эрхлэгч Үлэг гүрвэлийн мөр судлаач Б.Майнбаяр хэлэхдээ

Бид энэ жилийн хээрийн судалгааны ажлыг Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт 7 хоног явуулсан бөгөөд судалгааны үр дүнд 37 ширхэг үлэг гүрвэлийн мөрийг шинээр олж хэмжээ дардасыг цуглуулж ирэв. Цаашид тус үргэлжлүүлэн нарийвчилсан судалгаа хийхийг зорилго болгон ажиллана. Мөр олдсон хурдаст эртний нуурийн үүсэл гаралтай байж болох буюу цэнгэг уссанд амьдардаг дун хясаа, зэрэг микро амьтдын үлдвэр дардас хамт олдсон.

Бид хээрийн судалгааны ажлын үеэр 2X3 харьцаатай талбайд илрүүлэлт, малтлага хийж 20 орчим см зузаан хурдас хуулахад 3 өөр төрлийн үлэг гүрвэлийн мөр олдсон. Яах аргагүй О.Намнандорж гуайн тухайн үед бичиж байсан 3 сарвуутай мөр бөгөөд одоогийн зааны мөртэй ижил мөр гэж тодорхойлсныг нотолсон.

Одоогоор ямар амьтны мөр вэ гэдгийг нь тогтоож амжаагүй ч цаашдын судалгаагаар тодорхой болно. Үр дүнг нь олон улсад танилцуулна. Энэ бол үлэг гүрвэлийн мөрийг Монгол орноос Монгол хүн анх удаа олсныг баталж байгаа юм” гэлээ. Түүний хэлснээр мөр олдсон газар үлэг гүрвэлийн яс олдох ч магадлалтай юм байна.

Мөрний тухайд ойролцоогоор 50-55 см хэмжээтэй бөгөөд 3 хуруут болон зуйван дугуй хэлбэртэй өөр өөр төрлийн үлэг гүрвэлийн мөрний нэг нь бидний мэдэх завроподынх байж болзошгүй юм. Дашрамд дурдахад, энэхүү олдсон гурван мөр нь ойролцоогоор 150 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүдийнх байх магадлалтай гэнэ.

legacy:_shariljjj/12/uleg gurvel/1a.jpg legacy:_shariljjj/12/uleg gurvel/2.jpg

1950 онд О.Намнандорж гуай Монголд анхны үлэг гүрвэлийн судалгааг эхлүүлсэн гэж үздэг. Түүний гэрэл зураг
​​​​​ Эх сурвалж: ШУА-ын Палеонтологийн хүрээлэн

legacy:_shariljjj/12/uleg gurvel/5.jpg

74 жилийн дараа буюу 1950 оноос хойш 2024 оны зун Монгол хүн Монголын нутгаас үлэг гүрвэлийн мөрийг олсон болохыг дахин баталжээ

legacy:_shariljjj/12/uleg gurvel/1a.jpg legacy:_shariljjj/12/uleg gurvel/3.jpg

Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг, үлэг гүрвэлийн мөр

legacy:_shariljjj/12/uleg gurvel/4.jpg

Энэ бол гурван хуруут үлэг гүрвэлийн мөр

legacy:_shariljjj/12/uleg gurvel/мөртй.jpg

Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгийн иргэд үлэг гүрвэлийн мөрийг сонирхох үеэр...

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Түүхий юм, түмэн алдаа. Шалгуур байдаггүй л юм байх даа.

  • С
    Сониуч ард

    Хэдэн үлэг гүрвэл Эрдэнэ сант сжмбн нутгаар зугаалаад мөрөө үлдээгээд буцжээ...ха ха.

  • З
    Зочин

    Хэдэн ширхэг эрдэмтэн хэдэн ширхэг жилд илрүүлсэн бэ

  • .
    .

    Угаасаа л байдаг байсан одоо л мэдэж байгаа юм уу

  • З
    Зочин

    Эвтэйхэн хамгаалаад байснаар нь тайлбар зураг энэ тэр хийгээд хүн очиж үздэг газар болгохсон

  • З
    Зочин

    Монголын эрдэмтэд өөрсдөө бие даан өлөг гүрвэлийн мөр илэрүүлсэнд баяр хүргэе. 150 сая жилийн өмнөөс өнөөдрийг хүртэл эдгээр мөрүүд бүрэн бүтэн хадгалагдаж ирсэн байна. Иймд түүнийг улсын хамгаалтанд авч хэн дуртай нь очиж хүүхэд багачуудаар тоглуулж эвдэж сүйтгэж болохгүй.