Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах зорилтот өрх, иргэнийг сонгох журам, дүрмийг сайжруулна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
40
legacy:2024/11/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy-13.jpg

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлал, өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг танилцуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох уулзалт зохион байгууллаа.

Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн бүрдэл, мэдээллийн найдвартай байдал, захиргааны мэдээллийн шинэчлэлийг сайжруулах арга зам болон тус мэдээллийн санг ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах зорилтот өрх, иргэнийг сонгох журам, дүрмийг сайжруулахаар шийдвэрлэлээ.

Уулзалтад, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд, “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл-2” төслийн хүрээнд ажилласан зөвлөхүүд оролцлоо.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Энэ хороо хэсэгтээ хэн хэн нь ямар тусламж авдагыг ил тод болгоход л ард түмэн өөрсдөө шүүчихнэ. Харин эргүүлэн төлүүлэх ажлын төр хариуцах хэрэгтэй.

  • З
    Зэдээ

    Ядөрсан ганц хөгшинд юу чолдохгүй байхад хаана. Хэн нь тийм их халамж авөад бхйна аа,энийгээ шударгаар шийдвэл таарна!!!

  • А
    Амгаа

    Хүнсний бараа АРАЙ ДЭНДҮҮ ҮНЭТЭЙ БАЙНА, ГЭХДЭЭ. ДАНДАА ЛУЙВАР ЯАГААД ГЭВЭЛ. ЗАХАД 85% ТОСЛОГТОЙ МАСЛО. 1КГ НЬ. 6000-8000 ТӨГ БАЙХАД ДЭЛГҮҮРҮҮД ТЭРИЙГ. 450. ГР -Г НЬ 13-15 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРЖ БАЙНА, ЭНЭ. БОл ШУНалдаа. Идэгдсэн ДЭЛГҮҮРИЙН ЭЗДИЙН. Зохиосон. тоо!!!

  • З
    Зочин

    Улс төрөөс болоод халамж дэндүү хавтгайрсан.үүнииг нэн даруй шиидэхгүй бол улсын хөгжилд маш сөргөөр нөлөөлж ба.ажил хиихгүй болохоор яаж хөгжих юм бэ.зүгээр олдсон мөнгөөрөө архи л ууж ба.эв эрүүл хөдөлмөрийн насны залуучууд груп тогтоолгоол архи уугаад л давхиж ба шүүдээ.