Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочид 4 жилийн хорих ял оноож, ар гэрт нь 118 сая төгрөг төлүүлнэ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:2024/11/sogtuu joloochiinh.png

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сэтгүүлч Э.Ганхуягийн амь насыг хөнөөсөн согтуу жолооч И-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр боллоо.

Шүүхээс И-ийн 10 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Мөн уг хэргийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 118,800,000.00 төгрөгийг шүүгдэгч Р.И-с гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ч-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүх нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо 2023 оны байдлаар, /УБ хот/ эрэгтэй хүний хүн амын дундаж наслалтын тоон үзүүлэлт 67.46-с иргэн Э.Г-н насыг хасаж, гарсан дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлж тооцож гаргажээ.