Суудлын автомашины импорт 71.7 хувиар өсч 100 мянга давжээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
10
legacy:mashin hudaldaa/353422245_732034945387174_4145248896149178941_n.jpg

Автомашины эрэлт хэрэгцээг дагаад импорт эрс нэмэгдэж байна. Он гарсаар 104,742 ширхэг суудлын автомашин хилээр оруулж иржээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 71.7 хувиар өссөн үзүүлэлт аж.

Манай улс жилд дунджаар 68.6 мянган суудлын автомашин импортолдог. Гаалийн байгууллагын мэдээллээс харвал энэ онд жилд импортолдог автомашины хэрэгцээнээс давсан үзүүлэлттэй байна.