Дорноговьд хээрийн түймэр гарч 10 га талбай шатжээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:oyutolgoius/340968662_594981485897695_3363007317323456901_n.jpg

Дорноговь аймагт хээрийн түймэр гарч, 10 га талбай шатсан байна. Гал түймэр Иххэт сумын Баян багийн Бригад гэх газарт гарчээ. Энэ талаар онцгой байдлын газрын мэдээлснээр гал түймрийн дуудлага энэ сарын 7-ны өдрийн 16:20 цагт бүртгэгджээ. Энэ дагуу сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд очиход 10 га талбай шатаж байсныг орон нутгийн малчид цурамд оруулсан байсныг нь ажиллаж унтраасан байна.