Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Осол гаргасан жолооч машинаа орхиж хэргийн газраас зугтсан байжээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
20

Өнөөдөр Приус маркийн автомашинууд хоорондоо мөргөлдсөн ноцтой осол гарсан талаар бид мэдээлсэн. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, өдрийн 12:45 цагт “Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашин мөргөөд явсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ дагуу алба хаагчид осол болсон газарт шуурхай очиж шалгахад Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь иргэн “А”-ын эзэмшлийн Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж онхолдуулан, улмаар тээврийн хэрэгслээ орхиж, хэргийн газраас зугтсан хэргийг мөрдөн шалгаж байгаа юм байна.



