СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, 24 м/секунд хүртэл шуурна

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
50
legacy:tsasan shuurga/397416494_732652328889996_2233554488895111300_n copy.jpg

Өнөөдөр Ховд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр секунд хүрч шуурна гэж цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ. Мөн баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -6...-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Орон нутагт интернет цахим хуудсыг эргүүлж суудаг завтай хүн байхгүй. Цаг уурын өөрчлөлт, гамшгийг шууд утас уруу нь мэдээлж, аварч баймаар юм. Он, сар өдөртэй нь тулгалгүй, урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлж баймаар байна. Бүх сувгаар мэдээлж байхад малчид минь төөрсөн, осгож, хөлдөж үхлээ гэдгээ болиосой. 3 хан сая хүн ам маань өсөлтгүй юмаа

  • З
    Зочин

    Цаг уурын мэдээг ОН,САР,ӨДӨРТЭЙ нь мэдээлж баймаар байна аа. Хэзээнийх нь мэдэгдэхгүй мэдээ л дандаа явж байх юм!!!

  • Х
    Х

    Заа да хөдөө

  • З
    Зочин

    За нөхөдөөөө ,анхааруулж хэллээ шүү,!!!! Дараа нь тэгээд ,төөрлөө,даарлаа,гээд ажил удаад байв даа

  • З
    Зочин

    Тэнгэр хангайч ард иргэдийг минь ихл ивээж тэсч бнадаа