Сэлэнгэ аймагт цас орж зам тээврийн дөрвөн осол гарчээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
30
legacy:tsag agaar uwul/395615679_729566042531958_7171622665668940200_n copy.jpg

Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж, зам, тээврийн дөрвөн осол гарчээ. Тодруулбал, өнөө өглөө 05:00 цагаас хойш цас орсон тул зам дээр халтиргаа гулгаа үүссэн нь осол гарах шалтгаан болжээ. Золоор ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй байна. Аймгийн цагдаагийн газрын мэдээлснээр, жолооч нар зуны дугуйгаа солиогүйн улмаас мөргөлдөх, замын хажуу руу унах, гулгах зэрэг осол гарч байгааг анхаарууллаа. Иймд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа хамгаалах, орон нутгийн замд өвлийн дугуйтай зорчихыг зөвлөлөө.

Цаг уурын байгууллагаас өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй болохыг сэрэмжлүүлсэн билээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    М.Батмөнх

    Яагаад энэ хэрэг хойшлогдоод бгаагийн учрыг ард түмэнд ил тод хэлээч

  • И
    Иргэн

    Тойргийн 5 тэрбумыг 76 гишүүн цусалж бсан бол одоо 126 гишүүн цуслах боллоо. 76×5=380 тэрбум төг. 126×5=630 тэрбум төг идэх болж бна. Гэтэл 3 р цах.н станц элэгдэлд ороод үйл ажиллагаа нь зогслоо. Үүнийг сэргээн засварлахын тулд дулаан цахилгааны үнийг нэмэхээс өөр аргагүй ч гэх шиг. Тэгж санаа нь зовоод бгаа юм бол УИХ н гишүүд наад 630 тэрбумыг хувьдаа авах биш шинэ ЦС барих, эсвэл хуучин ЦС аа сэлбэхэд зарцуулаач. Өнгөрсөн жилүүдэд жил болгон тойрог дээрээ 5 тэрбумыг авч бсан УИХ н гишүүдээс энэ хугацаанд энэ мөнгөөр юу2 хийсэн тайланг АТГ нэхмээр бна. УИХ н гиш.н ХО н мэдүүлгээс харахад жилийн дараа гэхэд хэдэн арав, зуун саяар тэдний хөрөнгө нэмэгдсэн бдаг. Энэ чинь тэр 5 тэрбумаас хувьдаа завшдагийг тодорхой харуулж бна. Тэгээд дээр нь нүүрсний хулгай, Хөгжл.н банк, сангуудын тонолт, ногоон автобус гэсэн хэдэн их наядын хулгайнууд шийдэгдэгдээгүй хэргүүд шил шилээ дараад бж бна. Ийм хулгай нүүрлэсэн улс орон хөгжих үү. Нөгөө 14 мега төсөлдөө хэдийг хувиарласан бол.

  • З
    Зочин

    Э.Болормаа гишүүн ээ ! Хэн гэгч гишүүн тойргийн 5 тэрбумаас татгалзахгүй гэж явснаа одоо болохоор ард түмний баатар болчихоод байгааг овог нэртэй нь шууд хэлчихээч. Ингэж байж авлигачдыг, төсвийн мөнгө хулгайлагчдыг илрүүлнэ.