Төрөлт эрс буурч, нас баралт нэмэгджээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин 1 сек
140
legacy:nyarai huuhed/JU5A9252.jpg

Хүн амын дунд төрөлт буурсан бол нас баралт нэмэгджээ. Тодруулбал, улсын хэмжээнд энэ оны есөн сарын байдлаар 43116 эх амаржиж 43428 хүүхэд төржээ. Энэ бол өмнөх оны мөн үеэс амаржсан эх 11.5 хувь буюу /5616/, төрсөн хүүхдийн тоо 11.4 хувь буюу 605-аар тус тус буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооны хоёрдугаар улирлын тайланд дурджээ. Статистик харвал, 2021 оноос төрөлт эрс буурчээ. Тоон мэдээллээр,

2021 онд 54896 буюу 16.2 хувь

2022 онд 48084 буюу 14 хувь

2023 онд 49033 буюу 14 хувь

2024 онд 43428 буюу 12.5 хувьтай байна.

Харин энэ оны есөн сарын байдлаар 13219 хүн нас барсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 298 хүнээр нэмэгдсэн буюу 2.3 хувиар өссөн үзүүлэлт аж.

Нас баралт Улаанбаатар хот болон Төв, Говьсүмбэр, Хөвсгөл, Говь-Алтай, Сэлэнгэ, Булганд улсын дунджаас 0.1-0.7 хувиар илүү байна.

Тодруулбал, статистик мэдээллээр, 1000 хүнд ногдох төрөлт 12.5, нас баралт 3.8, ердийн цэвэр өсөлт 8.7 байна. 1000 хүнд ногдох нас баралт Улаанбаатар хот болон Төв, Говьсүмбэр, Хөвсгөл, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Булган, Архангай аймагт улсын дунджаас 0.1-0.7-оор илүү, Өвөрхангай, Увс аймагт улсын дундаж түвшинд, бусад аймагт 0.1-0.9-өөр бага байгаа юм.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Угаасаа өсөх ямар ч үндэслэл байхгүй л дээ. Улс төр, эдийн засаг, нийгэм, орчны байдал гээд. Олигтой амьсгалах эрүүл агаар ч алга.

  • Т
    Тийм

    Нэг асуудал ярихад л төр засаг руугаа бүх дайрч бай. Бурууг бусдаас бус өөрөөсөө хай. Төр түмэн рүүгээ их дайрч муу амлах насанд цөвтэй гэдэг. Хүүхэд хийх хүүхэн шаахдаач мөн төрөө муудсаар байх уу. Тэгвэл ёстой түй май шүү.

  • И
    Иргэн

    МАХН-АН мафиууд хүнээ цөөлөх бодлого явуулж байна!!

  • I
    Irgen

    Ugasa iim turtoi mgl uls huuhed gargaj hen zowoh yum be tamine udahgui mgl uls turult buuraad hetsudeh bhda tamine

  • З
    Зочин

    1 хүүхэд гаргаад тэтгэмж гээд 50 мянгыг өгөхөөр тэнэг хүн л хүүхэд гаргана өсгөх гэж зовно сургуульд ороод төгсөөд 23хүртэл нь төлбөр төлнө олон хүүхэд гаргахын хэрэггүй шүү хүүхнүүдээ өөрөө хэцүү байдалд орно

  • З
    Зочин

    Монголын үрс маш олон байх болтугай!!!!!!!!!!

  • З
    Зочин

    Үргэлж эерэгийг бодож өөдрөг сайхан ухамсартай шударга хөдөлмарлөж сайн сайхныг зорьж тэвчээртэй аж төрвөл өүх юм бүтнээ байв

  • И
    иргэн

    Утаанбаатарын маань хишиг иргэддээ ингэж л ирж байгаан .бүх аймгаас нас баралт нь илүү

  • Б
    Бэлгэвч

    Хирээ мэдэж зулзагалаарай! Ер нь хүүхэд гаргасны хэрэггүй!

  • З
    Зочин

    Оркууд, ул нарын үржилийг зогсоох спирал тавиулах ёстой! Хоёулаа!

  • З
    Зочин

    Япон со нар шиг цаашид ч буурна бх

  • З
    Зочин

    Үх, ал, бууд гээд ад үзэцгээгээд биз дээ. Цөөрөх нь зө болох уу нам аа.

  • И
    Иргэн

    Ард иргэдийн олонх нь ядуу тарчиг амьдарч байгаа энэ нийгэмд олон хүүхэд төрүүлж өсгөх ямар ч боломж байхгүй шүү дээ. Хамгийн наад зах нь гэхэд Улаанбаатарын агаарын бохирдол ямар түвшинд байгаа билээ. Эрүүл саруул хүүхэд төрүүлэх боломжгүй байна. Хүнсний аюулгүй байдал алдагдсан, нэг улсаас 90 хувийн хараат байдалд, эрх бүхий байгууллагуудын хяналт сул байхад өвчлөл их байхаас ч аргагүй. Энэ хэвээрээ байгаад байвал хэцүүхэн дүр зураг л төсөөлөгдөж байна.

    • З
      Зочин

      Тийм болохоор энэ хараал идсэн улсад битгий хүүхэд гарга, өсгө!