Адуунаас болж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд хэсэг буюу “Чухаг-“руу ордог хаалгыг хаахаар болжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
80
legacy:2024/11/цэцэр.jpg

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд хэсэгт "Чухаг" орон сууцны хороолол руу гаргасан явган хаалгыг хаахаар шийдвэрлэсэн байна.

Уг хаалгаар адуу малаа оруулж хүрээлэнгийн мод ногоон байгууламжийг сүйтгэх, явган хүний зам талбайд малын баас хомоол ихсэх, мөн шашны зан үйл үйлдэж сүү цагаа, хүнсний зүйл талбайд өргөх зэргээс үүдэн олон нийтээс гомдол ихээхэн ирэх болжээ. Энэ асуудлаар Чухаг 2 СӨХ-д шаардлага хүргүүлж, хамтарч ажиллахыг хүссэн боловч арга хэмжээ аваагүй тул Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ийнхүү шийдвэрлэсэн байна.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ер нь хаах нь бол маш зөв. Харин хаалгаа багасгаад зөвхөн хүн орж гаргахаар бага болгочих оо!

  • Z
    zochin

    hotiin zahaar duuren aduu mal, shono mashin tekhniktei morgoldoj, morguulj, nogoo tarisan mod butiig ni hugachaad ezengui yum shig l bna. ulaanbaatar

  • З
    Зочин

    Тэнэг шийдвэр эрүүгээр адуу хэзээ ч явдаггүй.1 хүний эрх ашгаас илүү 1000 хүний эрх ашиг хохирч байна. Ганц хойт хаалга ачаалал ихтэйгээс гадна, явган хүний зам давчуу, маш их машины урсгалтай тул угаахын хийнд нь иргэд хордож эрүүл мэндээр хохирч байна, тэнэг шийдвэрээ цуцал!

  • Ш
    Шүүмж

    Та нар адуу тууж гаргаж байгаад зургийг нь авсан байна.Түүнээс адуу мал наад хаалгаар чинь орж гардаггүй юм. Наад хаалгаар чинь ҮЦХ-д орох,гарах ,дамжин өнгөрөх хүмүүс,хүүхдүүдэд маш хэрэгтэй .Адуу мал чинь ҮЦХ-гийн зүүн талын хашаагүй хэсгээр чинь ордогийг мэддэг баймаар юм.Тэр хаалтыг хаах нь тэр хаалтыг ашигладаг олон түмнийг хохироосон хэрэг болно.Иймд энэ гаргаж байгаа тэнэг шийдвэрээ эргэн харж,ухаажна гэдэгт найдаж байна.ҮЦХ-гийн мисс даргатай удирдах бүрэлдэхүүн минь ухаантай бай.

  • У
    Ухаантай өвгөн

    Баруун хойд талдаа ямарч орох.гарах гарц бхгүй ямр тэнэг юм..Хамгиин их хүн ам суурьшсан хэсэгшдээ. Тэгсн мөртөө бараг хүнгүй шахуу зүүн урд зүг нь блохоор хаалгатай. Малд зориулсн хаалга юмуу хаашаа юм...

  • З
    Зочин

    Мал орж чадахааргүй хүн орж болох хаалга сэтгээчээ сэтгэлгүй гэдэг нь

  • С
    Санал хэлэхэд

    Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд хэсгээр явган хаалга гаргахгүй бол ганц хойт төв хаалга бусад хотхоны суугчдад хүндрэлтэй байгаа төв зам дагаж машины угаарт 1 км шахам алхах нь хүүхэд хөгшдөд хэцүү байна. Бас эзэнгүй том том нохойн ны асуудал бн. Ер нь тэгээд эзэнтэй нохойг тусгайлан хашаатай талбай гаргаж өгмөөр юм хаа сайгүй л шээж баалгаад явж байх юм зохимжгүй биш үү...

    • З
      зочин

      яг зөв.