Эмийг жороор олгосноос хойш өвчтөнд эрсдэл үүсэж, эмнэлгийн ачаалал нэмэгджээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
30
legacy:emiin jor/385490637_297952702943746_817004151472934014_n (1).png

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой эмийг жороор олгож эхлээд буй. Хууль мөрдөгдөж эхэлсэн өдрөөс хойш буюу аравдугаар сарын 1-25-ны хооронд эмийн тусламж үйлчилгээ болон эмийн жортой холбоотой Засгийн газрын 11-11 төвд нийт 759 гомдол мэдээлэл иржээ. Гомдлыг задалж үзвэл,

эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой 398 буюу 52.4

Жороор эм олгохтой холбоотой гомдол мэдээлэл 282 буюу 37.4 хувийг эзэлсэн байна.

Иргэдийн зүгээс эмийг жороор олгох болсонтой холбоотой гомдол мэдээллийн 36.5 хувь нь жороор олгох эмийн жагсаалттай холбоотой гомдол эзэлжээ. Мөн 25.9 хувийг жор олгосноос хойш эмнэлэгт ачаалал үүссэн, өвчтөнд эрсдэл үүсэж байна гэх гомдол мэдээлэл байж. Бусад гомдол мэдээлэл нь, эмийн хүртээмж нэмэгдүүлэх зэрэг асуудал байсныг ЗГ-ын 11-11 төвөөс мэдээлэв. Тус төв дээр өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ажилласан билээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хүүеэ хүмүүсээ!!! Та нар чинь ямар хачин жигтэй замбараагүй юманд дуртай юм бэ? Манайхаас өөр эмчийн жоргүйгээр эм өгдөг эмийн сан, худалдаж авдаг ард түмэнтэй улс орон дэлхий дээр байхгүй шүү. Эм гэдэг ямар чихэр биш дээ. Жороор авах нь зөв ш дээ. Гэхдээ бас жоргүй олгодог эмнүүд ч бас байгаа. Битгий гуйвуулаад, үймүүлээд бай!!!

  • З
    Зочин

    Тэгнэ шд, эмнэлгийн очер дарааллыг хүлээж ядаад тун болохгүй болохоор нь иргэд эмээ өөрсдөө авч байсан шд, эмнэлгийн хүрэлцээний асуудлаа шийдээгүй байгаа нь эрсдэл үүсэх том нөхцөл

  • Г
    Гэрлээ

    Ач маань харшилын гаралтай ханиад хүрэхэд утахлаар дороо зүгээр болдог.Юуны. Түрүүнд эмнэлэгт түргэнээр очиход утаж үзсэн үү гэдэг.Утлагын шингэн нь жороор олгодог .Тэгээд яах уу?.Эмнэлэгт хэвтэхээр өөр вирусын ханиад халдана.