Хавдрын шинэ эмнэлгийн 3 тэрбумын зураг төслийг “Бодь“ компани хийхээр болжээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
40
legacy:2025/04/NewFolder1/228041736_1272322663222061_3267752206993967623_n.jpg

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн есдүгээр сарын 18-нд манай сайтад өгсөн ярилцлагадаа "Хавдар судлалын үндэсний төв-2" эмнэлгийн барилгын ажлын зураг төсөл нь дуусаагүй байсан тул төсвөөс болон бусад эх үүсвэрээс зардал гаргах боломжгүй болсон. Зураг төсөл нь эцэслэн батлагдаагүй тохиолдолд төсөвт суулгах боломжгүй юм билээ" гэж хэлж байсан

Тэгвэл "Хавдар судлалын үндэсний төв-2" эмнэлгийг барих зураг төслийг нь "Бодь" компани хийхээр болжээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр news.mn сайтад өгсөн ярилцлагад "Шинэ эмнэлгийн зураг төслийг Эдийн засаг, хөгжлийн яам дээр гурван тэрбумыг төсөвлөсөн. Тендерийг хоёр удаа зохион байгуулж, 2024 оны аравдугаар сарын 20-нд зураг төслийг нь гүйцэтгэх компани нь шалгарсан. Уг шинэ эмнэлэг барихад нийт 450-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай" гэжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • U
    Udval

    3 ter bumiin zurag gej duulaagui baina usreed 300-500 сая биз

  • И
    ИРГЭН

    Татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж бн аа!!! Жижигхэн эмнэлгийн зураг ийм үнэтэй болж ккк!!! Боди энэ тэндээс бэлэн эмнэлэгийн зураг авчираад шахчихаа хэнээр ч заалгахгүй луйварчид!!!

  • З
    Зочин

    БОДЬ ГРУПП ХХК ГЭЭЧ НЬ УДАХГҮЙ ЦАГААН САРЫН УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ БХ

  • З
    Зочин

    Нянгарборжуур ямар л ажил байна хялар Баясаад өгдөг боллоо. Одоо бүүр амар айн тендер ч үгүй болж...Жонхуугийн нөлөөлөлд бүрэн оржээ