Хүчтэй шуурганы улмаас амбаарын дээвэр хууларч, гэр дээр унажээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2025/04/NewFolder1/shoroonshuurga.jpg

Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багт арваннэгдүгээр сарын 12-ны 11:00 цагийн орчимд 18-24м/с хүчтэй шуурга шуурсны улмаас амбаарын дээвэр хууларч, гэр дээр унасан тухай дуудлагыг 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн С-ийн эзэмшлийн 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр хууларч, 6 ханатай гэр дээр унасан байсныг ажиллан аюулгүй болгож, хүлээлгэн өгсөн байна.