СЭМҮТ-д эмнэлгээс гардаггүй 244 хүн байна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
100
legacy:2026/01/MADURO/312138433_587873073094062_3662707890725128487_n1.jpg

Сүүлийн жилүүдэд архи, мансууруулах бодист донтогчдын тоо эрс нэмэгдсэний зэрэгцээ мөрийтэй болон компьютер тоглоомд донтогсод мөнхүү өссөөр байна. СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэгсэдийн байдлыг үзэхэд архи, сэтгэц идэвхт эм, бодисын болон стрессийн шалтгаант өвчлөл, мөн хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эмгэг зонхилж байна.

Тус төвийн станционар хэвтүүлэн эмчлэх 550 ортой боловч сэтгэцийн архаг өвчтэй, урт хугацааны эмчилгээ, байнгын асаргаа шаардлагатай, эмнэлгээс гардаггүй эмчлүүлэгчид 244 байгаа юм.

Энэ нь тус төвийн хэвтүүлэн эмчлэх хүчин чадлыг ихээхэн бууруулж буй аж. Иймд эдгээр хүмүүсийг зохих асрамжийн үйлчилгээнд шилжүүлэх буюу тийм боломжгүй тохиолдолд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллийн яамны асрамж, халамжийн зориулалт бүхий зардлаас санхүүжих шаардлагатайг СЭМҮТ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Н.Оюунчимэг хэлжээ.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Устга

  • З
    Зочин

    Ийм үзэгдлээс сэргийлэх ,хүн ухамсарлан ойлгох нь чухал СЭМҮТ эмчилж чадахгүй харин сэргийлдэг ухуулдаг сэнхрүүлээд ажлаа сайн хий!ЭМЯ ХНХЯам ч их анхаарах хэрэгтэй

  • И
    Иргэн

    Үйлийн үрээр л хөөрхий ийм өвчтэй болж байгаа шүү дээ!!! Эцэг эхийн лай ланчиг ч мөн нөлөөлдөг!!! Цөвүүн цагт хүмүүсийн муу үйлийн үрээр Ийм хүмүүс цаашид ч ихэснэ тиймээс улсаас хөрөнгө гаргаж хотоосоо зайдуу тусгай хамгаалалтай мэдрэлийн эмнэлэг байгуулах хэрэгтэй байхаа!!! Хүн хөлөө шивэртэй бн гээд тайрч хаядгүйтэй адил ийм хүмүүсийг алалтай биш!!!

  • И
    Иргэн

    Ийм хүмүүст зориулсан тасаг Асрамжын газартаа нээгээд эмнэлэгээ чөлөөлж эмчилгээг нь эрхлүүлэх хэрэгтэй дээ

    • З
      Зочин

      Яг

  • Б
    Бат

    Улс эх орны амин чухал эс эд болсон иргэдээ яаралтай сэтгэлийн дархлаатай болгомоор байна. Дүүрэг хороо болгон сэтгэл зүйчтэй сургууль хүртэл сэтгэл зүйчтэй болмоор байна. Сэтгэл гутрал бол далд зүсүүлсэн хүнд хэлбэрийн шарх байдаг. Би бүтэн 3-н жил Солонгост сэтгэл заслаар явж байж архи тамхи сэтгэл муутантай нийлэхгүй хэмжээнд хүрсэн нь үнэн. Багадаа л авсан шарх

  • Z
    Zochin

    Uvchin zovlongiin hamgiin hund hetsuug tuulj baigaa humuusee ad uzej bolohgui shuu, hunii gar harj haalttai amidardag edgeer humuust emnelgiin uilchilgee 1rt baih shaardlagatai shde, mongolchuud bid tsuuhuulee baij yadarsan zovsonoo saihan asarah heregtei shde, tuv aimgiin bayan unjuuliin bulangaa gedeg gazar iim humuust zoriulsan saihan asramjiin gazar baisniig sergeegeechee, esvel shineer barij baiguulahad tur zasag ni zuvshuuruud uguuch, gadnii tuslamjaar barij ugii geed baihad ni zuvshuuruhgui baina gesende

  • З
    Зочин

    Зохих ёсны асрамжийн газраа нээж энэ эмнэлгийн ачааллыг бууруулах бууруулаасай. Мөн ноход зуднаар цаддаг гэдэг шиг улсаас өгдөг халамжыг СЭМҮТ ийн асрамж хариуцсан эмч ажилчид янз бүрээр хэрэглэдэг гэж сонссон. Асрамжийн газраа нээвэл арай дэгтэй болох байх.

  • З
    Зочин

    Хуучин байсан Мааньтын асрамжийн газар хүний эрх зөрчлөө гээд татан буулгаж байсан. Одоо энэ олон хүний асуудал дээр гэртэй байгаа олон хүн байна. Хөгжилтэй сайхан орнуудад асрамж хотоосоо зайдуу боловч хүнийг хүн гэж үздэг сайхан нөхцөлтэй байдаг юм байна лээ. Ар гэрийнхэн нь ажил хийж чадалгүй улам бүр ядуурлаар байдаг даа

  • З
    Зочин

    Бүгдиыг нэг дор аваачиж байлгах арга хэмжээ аваач дээ эснэлэгт гай болж байна