Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг 7004-4040 дугаарт хүлээн авч байна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2026/01/av.jpg

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой дуудлага мэдээллийг 7004-4040 тусгай дугаарын утсаар болон www.ptd.ub.gov.mn, www.transport.ub.gov.mn цахим хуудсаар санал, мэдээлэл, гомдол, талархал гэсэн 4 төрлөөр тус, тус хүлээн авч байна.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой ирүүлсэн санал, гомдол, талархал, мэдээллийг хүлээн авч холбогдох аж ахуйн нэгж байгууллага, хэлтэсүүдэд шилжүүлэх, иргэдийг мэдээллээр хурдан шуурхай хангах, нийтийн тээврийн үйлчилгээний үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлээр санал, гомдол хариуцсан 7 ажилтан өдөр бүрийн 07:00-21:00 цагийн хооронд 2 ээлжээр үүрэг гүйцэтгэж байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.