ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Интермед эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг хакердсан этгээдүүд 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг ТЕГ шалгаж байна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
50
legacy:2024/12/2L3A3313 (1) (2).jpg

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү өнөөдөр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр:

Интермед эмнэлэг мэдээлэл хариуцагч байгууллагын хувьд нэг зүйл дээр технологийн алдаа хийсэн. Үндсэн веб сайт, серверээ нэг дор байршуулсан. Кибер халдлагатай тэмцэх нийтийн төвөөс урьдчилж тус эмнэлэгт анхааруулж байсан. Гэтэл кибер халдлага хол байгаа гэж бодтол дэргэд нь байсан. Аравдугаар сарын 23-нд эхний хортой код нэвтэрсэн юм байна лээ. Дүгнэлтүүд ар, араасаа гарч байна. Нэг зүйл маш тодорхой байгаа нь хакердсан этгээдүүд төлбөр нэхдэг. Төлбөр өгвөл файлыг заавал ил болгодоггүй. Интермед эмнэлэгт халдсан багийг судлаад үзэхэд Европын хэд, хэдэн орны маш олон эмнэлэгт халдсан байсан.

Интермед эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг хакердсан этгээдүүд 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг ТЕГ шалгаж байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зөвхөн энэ эмнэлгийн асуудал биш байлгүй дээ. Эхний хортой вирусээс хамгаалж чадаагүй гэсэн байна. Бид хиймэл оюун ухааны эринд илүүрхэх шаардлагатай байна шүү.

  • И
    Иргэн

    Интермед эмнэлэг зөвхөн мөнгө, мөнгө боддог. Эмчилгээ маш муу. Бүх үйлчлүүлэгчдийнхээ нууцыг алдсан. Хаах хэрэгтэй. Үйл ажиллагааг нь зогсоох!!!

  • З
    Зочин

    Энийгнь төсвөөс төлөөд улсын аюулгүй байдал гэсэн зүйлээр хаачихвал би бараг гайхахгүй. Ийм л болж, итгэл алдарлаа

  • З
    Зочин

    Тэр мөнгийг төсвөөс гаргахгүй шүү! Номинчимэгийн асуудал тусдаа! Тэмбүү туссан байсан ч төрд хамаагүй.

  • H
    Hakeruudig haral ideg

    Ter Europe americd cyber haldlaga hiideg l yum baiga biz Muu novshnuud ruu Tusgai huchin ilgeechij boldogui yumu