Гурван өрөө байр шатаж, тус орцны утаажилтын бүсээс 81 хүнийг гаргажээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:2026/02/zurag1120220131T093549.7981.jpg

Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо айлын байрнаас утаа гарч байна гэсэн дуудлага өчигдөр /2024.11.13/ 17:28 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ын 3 өрөө байр шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Улмаар утаажилтын бүсээс 81 иргэнийг гаргаж, нийслэлийн Аврах ангийн аврах бүлгийн эмч 16 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж НТТТ-д шилжүүлэн өгчээ.