2606 хүнээс 45 тэрбумыг залилсан “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлагуудад 4-12 жилийн хорих ял оноож, 37 тэрбумыг хохирогч нарт олгуулахаар боллоо

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 17 сек
60
legacy:2024/11/шүүх1.png

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Тодруулбал, “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Г, гүйцэтгэх захирал Г.Н нарын 9 иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрийдлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2606 иргэнээс 45.270.137.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд Г.Н, С.Г нарын 9 хүнийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 3.1 /Залилах/, 18.6 дугаар зүйлийн 1, 2.1, 2.2 /Мөнгө угаах/-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Н-д 12 жилийн хугацаагаар хорих ял, С.Г, Р.Б, Н.У нарт 9 жилийн хугацаагаар хорих ял, Г.П-д 7 жилийн хугацаагаар хорих ял, Г.Н-д 6 жилийн хугацаагаар хорих ял, Ч.О-д 5 жилийн хугацаагаар хорих ял, Д.Ц-д 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Б.М-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол 37.919.316.046 төгрөгийг, иргэний хариуцагч нараас 7.183.957.050 төгрөгийг хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгө болох 2.182.758.377 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    Baagii

    Aimshig

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

  • З
    Зочин

    8 тэрбум төгрөг хаачив

    • З
      Зочин

      Иршэний хариуцагч нараас гаргана гээд биччихсэн байгаа биз дээ ?

  • З
    Зочин

    Хэлээд байхад уурлаад аваачиж өгөөд байсан малнууд хохино ээ!!! Юу ч олж авсан юм байгүй хоцорч байгаа юм.

  • З
    Зочин

    Арай ч дээ олон хүний амьдралаар тоглосон залилангууд авилга өгсөн бололтой