Олимп, дэлхийн медальтнуудад “Алтан Од”, “Алтан Очир” гардууллаа

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/11/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy-19.jpg

Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр Олимп, Паралимп, дэлхийн тавцанд Монгол хэмээх нэрээ дуурсгасан баг тамирчид өнөөдөр МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор энгэрээ чимлээ.

“Алтан Од” одонгоор “Парис 2024” Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, Паралимпын аварга У.Сүрэнжав, ахмадын ДАШТ-ний гурван алтан медальт Ц.Раднаа нар шагнагдсан бол “Алтан Очир” одонг Паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга болон таэквондогийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, жүдо бөхийн дасгалжуулагч М.Бундмаа, хөнгөн атлетикийн дасгалжуулагч Д.Махашири нар хүртлээ.

Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг “Олимпизмын нэгэн дээвэр дор Олимп, Паралимп нь салшгүй холбоотой. Та бүхний хөдөлмөр, гавьяа хүүхэд багачууд, ард иргэдэд эерэг бүхнийг түгээх гэрэл гэгээ” хэмээн онцлов.