Орон сууцанд гал гарч, утаажилтын бүсээс 23 том хүн, 12 хүүхдийг аюулгүй гаргажээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2026/02/zurag1120220131T093549.7981.jpg

Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд "Өрөөнд гал гараад байна" гэсэн дуудлагыг шөнийн 02.18 цагт онцгой байдлын албанд ирсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 64 метр.кв 3 өрөө байрны том өрөөний хэсэгт тавилга шатаж иргэд унтраасан байсныг шалгаж, утаажилтын бүсээс 35 хүн /23 том хүн, 12 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргасан байна.