ХЭҮК Дорнод аймгийн тавдугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн сурч, боловсрох эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай зөвлөмж өгчээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 32 сек
00
legacy:2024/11/тавдуаар 3.jpg

Хүний эрхийн Үндэсний комиссоос /ХЭҮК/ Дорнод аймгийн тавдугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн сурч, боловсрох эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай зөвлөмж өглөө

Тус цэцэрлэг нь 2-5 насны 150 суралцагч хүлээн авах боломжтой бие даасан байгууламжтай, нийт 23 ажилтан албан хаагчтай, үүнээс 11 багш, 2 тогооч 1 нягтлан, 1 эмч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Орчин нөхцөлийн тухайд цэцэрлэгийн эзэмшлийн газрыг стандарт шаардлага хангасан өндөртэй хашаагаар тусгаарлаж, цахилгаан гэрэлтүүлэг, хяналтын камер суурилуулсан нь сайшаалтай.

legacy:aj ahui negj/камера.jpg

Гэвч ISO 8124 цуврал стандартын шаардлага хангасан тоглоом хангалтгүй, тоглоомын талбайд элсээр тоглох хэсэг байгуулаагүй.

Цэцэрлэгийн барилга нь байгалийн болон зохиомол агааржуулалтын систем тааруу

Галын болон аюулгүй байдлын дохиоллын систем огт байхгүй

Анги, танхим, өрөөний байршлыг харуулсан план зургийг төв хаалганы ойролцоо байршуулаагүй

Цахилгааны холболтыг цахилгааны аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу ашигладаггүй

Бүлгийн өрөөний халаалтын системийг хүүхэд түлэгдэх эрсдэлээс хамгаалаагүй. Осол, аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлээгүй

legacy:aj ahui negj/тавдугаар.jpg

Эмнэлгийн анхны тусламжийн иж бүрдлийг шалнаас дээш байрлуулаагүй

Гал тогоонд тавигдах шаардлага MNS 4946:2005 стандартын үндсэн шаардлагыг бүрэн хангаагүй

Хоолны дээж авалт, хөтлөлт бүрэн хийгээгүй зэрэг зөрчил илэрсэн тул хүүхдийн сурч, боловсрох эрхийн хэрэгжилтийг хангах, хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс дээрх зөрчлийг нэн яаралтай засаж залруулахыг ХЭҮК зөвлөсөн байна.

ХЭҮК нь “Хүний эрхийн төлөө-Хамтдаа” нээлттэй өдөрлөгийг Монгол Улсын 21 аймаг, зарим алслагдсан сумдад зохион байгуулж ирсэн уламжлалтай. Тус арга хэмжээг Баруун, Хангай, Хойд, Төв, Говь, Зүүн бүсийн аймгуудад зохион байгуулахаар төлөвлөж, Комиссын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг бүсчилсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байгаа бөгөөд аймгийн 5 дугаар цэцэрлэгийн нөхцөл байдал сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандарт шаардлага хангаж буй эсэхтэй танилцаж, хүүхдийн сурч, боловсрох эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай зөвлөмж өгчээ.