Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл автомашины дугаар олголт хязгаарласан журмыг хүчингүй болгуулахаар Хотын дарга Х.Нямбаатарт хандлаа
1280

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үүднээс импортоор орж ирэх автомашины улсын дугаар олголтод хязгаар тогтоож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тодорхой найман шалгуурыг хангасан тохиолдолд дугаар авах юм.
Тэгвэл энэ нь хүний эрх зөрчсөн, ялгаварлан гадуурхсан гэж үзэж, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Хотын дарга Х.Нямбаатарт энэ журмаа хүчингүй болгох албан бичиг хүргүүлсэн байна.



