Тавдугаар цахилгаан станцын тендерийг ирэх нэгдүгээр улиралд багтаан зарлахаар болжээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:tsahilgaan/TETS4.png

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бодлого төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.Тэрбээр:

-Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудлыг машинтай зүйрлэвэл шар гэрэл нь асчихсан, аваарийн байдалтай яваа. Цаашид эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Улсын бүртгэлийн байгууллагаас тавдугаар ДЦС орон нутгийн өмчит компанийн нэрийг нь авсан. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар Хэмнэлтийн хуулийн дагуу шинээр компани байгуулах тохиолдолд Засгийн газраас зөвшөөрөл авна. ТЭЗҮ нь бэлэн болсон. "Power China" компанийн хийсэн 300 MВт-ын ДЦС-ын ТЭЗҮ-г Эрчим хүчний яам дахин шинэчилж манайд албан ёсоор хүлээлгэж өгсөн. Хоёрдугаар ЦС-ын ард талд баригдана. Төр хувийн хэвшлийн хүрээнд тендерийг ирэх нэгдүгээр улиралд багтаан зарлана.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сайхан мэдээ байна . Цаг хугацаа алдаж тун ч болохгүй шүү УБ хотын дулаан хангамж аюулын байдалд хүрчихсэн байгаа энэ асуудалд бүх талын дэмжлэг туслалцаа хэрэгтэй шүү!!!

  • Б
    Бат

    Энэ маш зөв шийдэл. ДЦС-2 бүх дэд бүтэц нь бий газар зүйн хувьд ч хамгийн тохиромжтой.

  • О
    Ооо

    Бодь авах л байх, орчин үеийн бадамжунай нь бодийн хоёр тийшээ харсан баясгалан. Засгийн бадамжунай бол хүний эхнэрийн салтаа харсан hero хочит баатар Ооо