Энхтайваны гүүрийг өргөтгөж, Тэмээтэй хөшөөнөөс талбай хүртэлх замыг бүхэлд нь 6 эгнээ болгоно

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
160
legacy:2025/08/enkhtayvanyguur.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бодлого төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.Тэрбээр:

-Ирэх дөрвөн жилд хоёр BRT буюу тусгай замын автобусны шугамыг хийж дуусгана. Нэгдүгээр шугам нь Сонгинохайрхан дүүргийн толгойтоос эхлэлтэй гэмтлийн эмнэлгийн араар яваад 3,4 дүгээр хорооллын дунд тусгай замаа тавиад Тасганы овоогоор уруудаад хойд тойруугаараа яваад Сансраар уруудаад Нарантуул худалдааны төв дээр очно. Нөгөө шугам нь Буянт-Ухаа орчмоос Яармагийн замаар яваад гүүрээр гараад тэмээтэй хөшөөнөөс буцаж эргээд явна. Учир нь Энхтайваны гүүрийн зорчих хэсэг нь хоёр машин, нэг урсгалтай авч яваа. Тэгэхээр хоёр урсгалтай дөрвөн эгнээтэй нарийн замын нэгийг нь тусгай замын автобусд зориулчих юм бол түгжрэл бүр дийлдэхээ болино.

Тиймээс Энхтайваны гүүрийг өргөтгөж Тэмээтэй хөшөөнөөс талбай хүртэлх замыг бүхэлд нь зургаа эгнээ болгох зураг төслийн тендерийг зарлахаар төлөвлөж байна.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    Уншигч

    Эгнээг олшруулах тусам түгжрэл аль нэг хэсэг дээр очоод бөглөрөөд байдаг.Түүний зэрэгцээ сүлжээ замуудыг олшруулбал дээр

  • Х
    Ххх

    Үлгэрт хүүхэд итгэнэ

  • Z
    Z

    Ер нь Гүүрнүүдээ анхнаасаа барихдаа өнөө цагт 6-8 эгнээгээр барьж байгуулах цаг үеийн шаардлага гарч ирсэнийг ерөөсөө харахгүй ,тооцож чадахгүй байгаад гол алдаа байгаа шүү.

  • З
    Зочин

    зэрэг зэрэг олон ажил эхлүүлэх боломжтой юу, гайхаад ярьж байгаа юмных нь учрыг нь ч ойлгохоо болилоо.

  • З
    Зочин

    Энхтайвны гүүр дороосоо нурж байнлээ.очоод нүдээрээ хар.улаан тоосгонууд гарчихсан АН цав гарчихсан байгаа мэдэж байгаа мануухайнууд байгаа юу......

  • Х
    Хэсэг байж байгаад л өвчин нь хөдлөөд эхлэх юм

    Худлаа шал худлаа.Хэнтий рүүгээ явсан дээр дээ

  • Т
    Топор

    УБ хот өргөжин тэлж хөгжих боломж маш хязгаарлагдмал хот шүү дэ ! Өөрөөр хэлбэл 4 уулаар хашигдсан учраас орчин үеийн мега том хот болох боломжгүй гэсэн үг ! УБ ын ирээдүй ийм бхад зам өргөтгөнө богд уулыг нүхлэнэ н тэр гэсэн том төсөл ярихаа болих хэрэгтэй ардын нам ! Мөнгө л идэх арга, дээр нь нийслэлд хэтэрхий том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн оронд Хар хорин хотыг жишиг хот, ирээдүйн нийслэл болгох зорилгоор хөгжүүлэх хэрэгтэй !

  • З
    Зочин

    ачаалалаа даахаа больсон УБ-хотод юу хийнэ гээд тэнэгтээд бгаа юм бэ явган хүн явах газар зай талбай баыхгүй байхад

  • С
    Сүх

    Битгий мэдэмхийрцгээ тийм сайн юм бол хийж бх нь яасийм бэ?хийж байгаа хүнд битгий саад бол.

  • З
    Зочин

    7 буудал явах хүн заавал энхтайвны гүүрээр гарч явах албатай юу. Өөр газраар дээгүүр гүүрэн замаа тавих хэрэгтэй. Хотын төв рүүгээ машин аль болох бага оруулах бодлого барих хэрэгтэй. Бодлого зөв байхгүй бол буруу шийдвэрүүд л гарна шүү дээ.

  • X
    X

    Төрөлт буурч бгаа сургууль цэцэрлэг нэмж барихаа боль, орон зай байвал хувийнхан нөхөг. Одоо хотын дотор машин зам өргөтгөхөө боль удахгүй хүмүүс машин унахаа болино. Харин явган замаа өргөтгө !

  • З
    Зочин

    Нямбаатар аа чи зүгээр ЗАЙЛААД ӨГ чиний оюун ухаан тархи толгой томоохон хотыг аваад явчих чадвартай биш дээ.

  • З
    Зочин

    Энхтайваны гүүр ачааллаа даах уу. Хятадууд сайн барьсан тулдаа. Мөн ч их оролдох М.Энхболд хот дарга байхдаа засаж байна гэж үзэмжгүй болгосон цавчаа хийж идсэн хүний нэг нь

  • З
    Зочин

    Бүү зөвшөөрөл өг одоо шийдвэртэй арга хэмжээ авах цаг болсон бууж өгч болохгүй шүү

  • И
    Иргэн

    Хамгийн гол нь 700-мянган автомашины хязгаартайгаар цаашидаа явахгүй бол УБ түгжрэл буурахгүй шүү!!! Ченжүүдэд бүү бууж өгөөрэй!!! Ер нь цаашдаа буух эзэнтэй буцах хаягтай өөрийн сервисийн үүйлчилгээтэй байгуулагдсан компанид автомашины худалдааг зөвшөөрсөн нь дээр юм уу даа!!!

  • З
    Зочин

    За за, амжилт хүсье