Х.Нямбаатар: LRT төсөл улстөрчдийн хэрүүлийн алим болоод удаж байна. Ирэх оны эхээр LRT-ын нэг шугам хийгдэнэ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:2024/11/391.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бодлого төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.Тэрбээр:

-Хөнгөн галт тэрэг, LRT, трамбай бол нэг нэр томьёо. Сүүлийн жилүүдэд LRT улстөрчдийн хэрүүлийн алим болоод удаж байна. LRT-ийн ТЭЗҮ-г боловсруулах ажил түгжрэлийг бууруулах төслийн нэгж дээр хийгдэж байгаа. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан трамбайны нэг шугам хийгдэнэ.

Зунжин худалдааны төв урагшаа долоо, зургаа, таван буудал, 32-ын тойрог, урагшаагаа Сүхбаатарын талбайг тойроод буцаж явна. Яагаад бүх чиглэлүүдийг төв талбай дээр авчраад байна вэ гэхээр талбай дээр метро, BRT, трамбайны бүх уулзах цэгүүдийг хийхээр төлөвлөж байна. Трамбай нь метроны төсөвт өртгөөс 10 дахин бага, хийж хэрэгжүүлэх хугацаа нь 3 жил. Хэд, хэдэн хүндрэлтэй зүйл байгаа нь долоон буудал орчимд замын трассыг гаргахад газар чөлөөлөлтийн ажил хийгдэнэ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • G
    Gant

    Дээрээс унаж дарж алах юм л битгий хийж үзээрэй дээ, үнэн л юм бол

  • З
    Зочин

    DYRN SEKSEER BOOWN LAW XXNO

  • М
    М Бхтмөнх

    УБ дугаар олгохгүй гэсэн асуудал бүрхэг бна даа. УБ н иргэд хөдөөний ноймор аваад өдөр болгон 5000 төгрөг төлөөд явах юм уу хаашаа бэ ойлгохгүй л бна шүү