Интернетийн түүчээ Д.Энхбат ШУТИС-ийн Удирдах зөвлөлд ажиллана

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:2024/11/яам1.jpg

ШУТИС-ийн Удирдах зөвлөл дэх үүсгэн байгуулагчийн төлөөлөл шинэчлэгдсэнтэй холбоотойгоор эхний хурлаа хийлээ. Шинэчилсэн бүрэлдэхүүнд Монголын интернэт үйлчилгээний анхдагч компани “Датакoм” ХХК-ийг үүсгэн байгуулагч Дангаасүрэнгийн Энхбат орсон ба түүний мэдлэг, туршлага тус их сургуулийн сургалт, үйл ажиллагаанд чухал хувь нэмэр болно гэж үзэж байна.

Хуралдаанд оролцож буй гишүүдээс нээлттэй санал хурааж, 100 хувийн саналаар Доноровын Гантулгыг Удирдах зөвлөлийн даргаар сонгосон байна. Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа чадварлаг инженерүүдийг бэлтгэхийн тулд ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургуулийг Хөшигийн хөндийд байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч, шинжлэх ухаан, технологийн инновацад суурилсан бодлого баримтлан хамтарч ажиллана гэдгээ тэрбээр онцлов.

Удирдах зөвлөлийн дараагийн хурлаар Дээд боловсролын тухай хуулийн дагуу УЗ дэх сургуулийн төлөөлөл болон дүрмийг шинэчлэн батлах, сургуулийн стратеги төлөвлөгөөг шинэчлэх, 2025 оны төсвийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

legacy:aj ahui negj/яам2.jpg legacy:aj ahui negj/яам3.jpg
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    2021 оны ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчид хоорондоо халз маргаан дебэйт хийх гэж байсан чинь Дангаасүрэнгийн Энхбат нэр дэвшигч эхнэртэйгээ хуйвалдаж, Корона туссан гэх нохой заль гаргаад Хүүкд тусалж, маргааныг цуцлаж, хонжоо олсон байдаг. Ардчилсан сонгуулийн нэг дэвшил ийнхүү замхарсан даа. Энхбатын мэдлэг, туршлага чухал хувь нэмэр болно гэнэ шүү. Уран үгээр донгоддог, ашиг хонжоо хайсан байдаг л нэг луйварчин.

  • З
    Зочин

    Намнанг захирал байгаа үед ажил сайжрахгүй. Аль 6 жилийн өмнө сургууль маань зогссон,хөгжидөггүй,сайжрахгүй,уруудан доройтсоор...