Маргааш Улаанбаатарт -3 хэм хүйтэн

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2024/11/ма.jpg

Арваннэгдүгээр сарын 17-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе.

--------------------

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-22 градус, бусад хэсгээр -15…-17 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө -18…-20 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -21…-23 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.