Х.Нямбаатар: Төв талбай дээр метро, BRT, трамвайны бүх уулзах цэгүүдийг хийхээр төлөвлөж байна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 3 сек
130
legacy:2024/11/мет.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө.

Түгжрэлийг бууруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд их багтаамжийн олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлж, хоёр түвшний замуудыг барихаар төлөвлөж буй.

Тодруулбал, ирэх дөрвөн жилд BRT буюу тусгай замын автобусны хоёр шугамыг хийж гүйцэтгэнэ. Үүний нэг шугам нь Буянт-Ухаа орчмоос Яармагийн замаар яваад гүүрээр гараад 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс буцаж эргээд явдаг байхаар төлөвлөлт хийгдсэн. Энхтайваны гүүрний зорчих хэсэг нь хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй учир нарийн зам дээр тусгай замын автобус яваад эхэлбэл түгжрэл бүр дийлдэхээ болино. Иймээс Энхтайваны гүүрийг өргөтгөж Тэмээтэй хөшөөнөөс талбай хүртэлх замыг бүхэлд нь зургаа эгнээ болгох зураг төслийн тендерийг зарлахаар төлөвлөж байна.

Мөн хөнгөн галт тэрэг, LRT, трамвай нь нэг нэр томьёо бөгөөд трамбайны урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулах ажлыг хийж байна. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан босоо тэнхлэгийн нэг шугамыг хийнэ. Уг шугамын чиглэлийг Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл явдаг байхаар төлөвлөсөн. Трамвайг хийж хэрэгжүүлэхэд гурван жил зарцуулах бөгөөд метроны төсөвт өртгөөс 10 дахин бага. Түүнчлэн төв талбай дээр метро, BRT, трамбайны бүх уулзах цэгүүдийг хийхээр төлөвлөж байгаа юм.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол

    Дэлхий трамвайн замаа яая гэж байхад . Манайх одоооо. ! !!

  • U
    Uugii

    Ene ih evgui nileen heden sumtai garuu aan

  • З
    Зочин

    Ер нь тэнэгтэж өгч бна,энэ хүг

  • З
    Зочин

    Энэний сонгуулийн өмнө хийсэн өндөр замын хашлага эвдэж хаясан явган хүний.замхуд т яг хэвээрээ хөглөрөөд л хэвтэж байна хэзээ дуусгах гэж.байна нэг л их худлаа сүр сар хийсэн амьтан

  • З
    Зочин

    Хөөё чи бүр сүх жанжны нэрэмжит талбайг маань утаа униар саагисан гарааш болгохыг санаархав уу битгий давраад бай өөрийн чинь үгээр битгий их дарвалзаад бай энэ дэлхийн хаана ч төв талбайгаа зогсоол болгоцон газар байдаггүй юм за

  • Ж
    жирийн иргэн

    БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ИТГЭЛТЭЙ БАЙНА ... гүйх нохойд гүйхгүй нохдын садаа их тул бүү шантраарай .

  • Г
    Гэрэл

    Үнэхээр хийж бүтээхийн төлөө сэтгэлтэй зүтгэлтэй хотын даргадаа талархаж байдаг шүү.таны ажилд амжилт хүсьe

  • З
    Зочин

    Мянгуужингийн үлгэр

  • З
    Зочин

    Тэр чинь тэгээд төвлөрөл гэсэн үг. Наад зөвлөх гээд байгаа нөхдүүд олигтой юм яагаад зөвлөхгүй байна?

  • Б
    буудлуудын уулзвар нь төв талбай дээр байх нь буру

    иргэг

  • З
    Зочин

    Төв талбайдаа зогсоол хийсэн газар манайхаас өөр байдаг болов уу? Төв талбай чинь тухайн улсын хамгийн гол чухал газар биздээ.

  • З
    Зочин

    Шинэ Мянгуужингийн үлгэр зохиогоод сайхан юмаа⁉️😝🧐🥳👹🤣👺😜😈

  • З
    Зочин

    Ха ха нам дагасан хулгайч луйварчидаасаа салж чадахгүй байж