Х.Нямбаатар: Метроны 14 өртөө бүрд иргэд худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтой

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
140
legacy:2024/11/ня.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концевцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар өчигдөр олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө.

2024-2028 онд нийслэлийн нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаагийн нэг нь метро. Метроны чиглэл Амгалангаас Толгойт хүртэл нийт 17 км үргэлжилнэ.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улсад бүтээн байгуулалт хийх хугацаа үндсэндээ 160-200 хоног байна. Метроны буудал угсрах, зам гүүрэн байгууламжуудыг барихад дээрх хугацаа шаардагдана. Тиймээс метрог газар дор байрлах дизайнаар явахаар болсон бөгөөд ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөн хийгдэнэ” гэв.

Түүнчлэн өртөөний тоог 14 байхаар төлөвлөсөн бөгөөд өртөө бүрд худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг олгож буй юм. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчдийг өртөөний талбай дээр хөрөнгө оруулалт оруулах эрхийг нь нээж өгөхөөр ажиллаж байгааг тэрбээр онцолсон юм.

Мөн түгжрэлийг бууруулах хүрээнд томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн, бодлогоор дэмжиж Туулын хурдны замын зүүн хэсэгт “Да хүрээ авто худалдааны төв”, баруун хэсэгт “Нарантуул худалдааны төв”-ийг байрлуулахаар төлөвлөж байгааг тодотголоо.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Амжилт

  • З
    Зочин

    Паа том сэтгэжийн шүү хаха

  • Т
    Т-1 үүд ам гэж аймаар даа

    Балчир хүүхэд ч ингэж зүүдлэхгүй дээ....дарга хийж хэдэн халтар мөнгө олохийн тулд Т-1 үүд юу ч ярина шүү....газар доор байтугай дээр ч сурагчиддаа жорлон барьж өгч чадахгүй байж

  • З
    Зочин

    Москвагийн мeтро музeй юм байна лээ монголынх шоп болох юм уу

  • З
    Зочин

    Дээрх танилцуулснаар харахад том захууд нь хотын төвөөс гарчихвал түгжрэл зохих хэмжээнд буурна.Метроны буудлууд дээр худалдаа эрхлэх нь хүмүүст ажлын байр бий болгож байгаа нь зөв байх.

  • З
    Зочин

    Энд мөнгөтэй төгрөгтэй биш доод түвшиндээ. Юм хийхийг хүссэн хүмүүстэй боломж олгож үйл ажиллагаа дэмжихэд нь тулгуурлах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Та нар яасан завтай улсууд вэ? Нэг нь нэг ажил хийе гэхээр хэл амаа билүүдээд түрүүчийн хийсэн ажлууд нь бгаа шүү дээ ийм юм чинь яаж хөгжинөө малуудаа

  • З
    Зочин

    Үлгэр ярьаад л ах метроогоо барьчихаад худалдаа наймаа ярь мөрөөдлөө

  • З
    Зочин

    Хуучны гүүр байшин барилга сүйтгэхгүй Бас уул ус Гол горхи

  • З
    Зочин

    Тэнд худалдаа хийж яадаг юм

  • З
    Зочин

    25 35 мийн гүнд хэн.худалдаа хийнэ гэж юугаа дэмийрсэн амьтан.бэ

    • И
      Иргэн

      Хэдэн зуун хүн амтай биш хэн л тэнд худалдаа хийх вэ

  • З
    Зочин

    Хөөё чи эхлээд миний хотыг хорт утаа ноолийн балиар үнэр машины түгжрэлээс салгачихаад тэр тэнгэрийн юмаа ярьж бай

  • З
    Зочин

    ANISDI90955877