Хог шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 150 иргэнийг гаргажээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:2026/04/NewFolder/300223960_5576979765716370_8822703841701443597_n1.jpg

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 04:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 150 иргэнийг аюулгүй газарт гаргасан.