Ченжүүд: Х.Нямбаатар уучлалт гуйхгүй бол шүүхэд хандана

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 21 сек
270
legacy:2024/11/хотын.jpg

Дөрвөн өдрийн өмнө Хотын дарга Х.Нямбаатар "Ченжүүд намайг огцруулах акц хийж байна гэсэн. Би хэдэн халтар төгрөг цуглуулсан ченжүүдээс айхгүй. Чаддаг юм бол энд ирээд жагсаал, суулт хий. Энэ хүмүүс монгол төгрөгийг хамгийн их гадагшлуулж байгаа. Ханшны сулралтай холбоотойгоор ченжүүд 2024 онд 140 мянган машин оруулж ирсэн. Бид хичнээн метро, тойрог зам бариад жил бүр 140 мянган машин хотод явах зам байхгүй" гэж мэдэгдсэн.

Тэгвэл Эко авто машин импортлогчдын холбоо, Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбооноос дээрх асуудалтай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал,

Хотыг дарга өнгөрсөн долоо хоногт автомашины бизнес эрхлэгчдийг гутаан доромжилж, болчимгүй мэдэгдэл хийлээ. Сонгууль дуусаад маргааш нь та нар "май шүү" гээд байгаа юм уу. Нийслэл Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын дарга, өмнө нь Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн иргэдээ ийм бүдүүлэг үг хэллэгээр доромжилсонд харамсаж байна.

Бид Х.Нямбаатарыг огцруулах гэж гэж акц зохион байгуулаагүй. Харин ёсны шаардлагуудыг холбогдох албан байгууллагад өгч, шийдүүлэхийг оролдож байсан шүү.

Тиймээс Х.Нямбаатарыг ард иргэдээ ажил мэргэжил, нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхаж, доромжилсон тус үйлдэлдээ уучлал гуйхыг шаардаж байна.

Хэрэв үгүй бол бид дээд шатны удирдлага, хууль шүүхийн байгууллагад хандана гэдгийг энд онцолмоор байна.

Түүнчлэн Хууль зүй дотоод хэргийн яам, НЗДТГ-ын шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст дараах гурван шаардлагыг тавьж байна.

Импортоор орж ирж буй автомашинд улсын дугаар олгох журмыг дахин боловсруулах

Хятадаас ачигдаад ирж буй 37 мянга гаруй машинд улсын дугаар олгох

Улсын бүртгэлийн дугаар авахад тавьж буй 2015 оноос хойш үйлдвэрлэгдсэн, эко, 0 километртэй гэж шаардлага тавьсныг цуцлах.

Хуваалцах:270

СЭТГЭГДЭЛ (27)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Х

    Сүржигнээд яах вэ онц юм биш

  • 2
    2

    Ченж гэж ер нь хэн юм бэ...улсад ажил хиидэггүй.баялаг бүтээдэггүй,бодлогогүй төрийн алдаагаар хэдэн халтар төгрөгний араас яваа ганзагачид.Та нар төрийн хуультай арсалдах болоогүй ээ..

  • З
    Зочин

    Ард иргэд хоорондоо машины хүрд зөв буруу гэж бие биенээ буруутгаж хэмхэлдэх юм Энэ чинь та биднээр өөрсдөөр чинь энэ номерын хязгаарлалтын хийлгээд дэмжүүлээд гол буруутнууд ард нь үлдээд байгаа юм биш үү Хотыг зам тавих зайгүй хэн болгосон юм Бүх газарт хүн явах зайгүй бетон нь шон босгох зөвшөөрлийг хэн өгсөн юм Төлөвлөлтийг хийж хэн цалин авч ажиллаж байсан юм Эцэст нь иргэд ганц машин унаж чадахгүй буруутан хэн болгосон юм Эрх мэдэлтэнгүүд алдаагаа засахын оронд иргэдээ торгох хорих арга хэмжээ авч байгаагаа зөв гэж зүтгээд иргэд нь тэднийг дэмжиж хоорондоо хэлхэлдээд байх нь хэнд ашигтай бодох цаг болсон юм биш үү

  • З
    Зочин

    Хогын чeнжүүд битгий л давраарай монголчууд ядуу байж болно та нар иргэдээ доромжилж хуучин машин шахахаа л больцгоо үхсэн ацны чинь шүүх төрөө , иргэдээ луйвардсаар ирсэн та нарыг шүүх яг тоож харагдаач хуцалгүй л зайл дэлхий аваад сандараад байгаа хятад машиныг 5 жилийн баталгаатай унасан нь дээрдээ ядахнаа зөв бeнзин бага иднэ сэлбэг нь шинэ тээврийн хөлс нь хамгийн бага сонголттой ямар самуурай нарын буруу хог дээр хаях ойртсон сэгийг монгол хүн унах ёстой юу ?

  • Х
    Х

    Ченжүүд харин эсрэгээрээ маш том уучлалыг сөгдөж мөргөөд гуйх цаг болсон шүү!! Хотыг буруу рультэй төмрийн сэгээр дүүргэж Улсын аюулгүй байдалд хор уршиг учруулсан тул хатуу хариуцлага тооц!! Өчнөөн олон хүний амь нас автын ослоор хорвоог орхив?

  • З
    Зочин

    Хотын даргын зөв шүү. Дамын наймаачид аа. Та нарыг дотооддоо машин үйлдвэрлэчихвэл шүтэж мөргөе. Чадахгүй бол дуугай бай.

  • З
    Зочин

    Нямбаагийн зөв

  • И
    иргэн

    машины ченж нэртэй луйварчдаас та нар ЯАРД ТҮМНЭЭСЭЭ ИЧ, УУЧЛАЛТ ГУЙ ЯПОН БОЛОН АЛЬ НЭГ ОРНЫ ХУУЧИРСАН ТЭР УЛСДАА АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ МАШИН ТЕХНИК ОРУУЛЖ ИРЭЭД ббсб НАРТЭЙ МӨНГӨ ХҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРЧ АРД ТҮМНЭЭ ШУЛДАГ ҮЙЛДЭЛЭЭ ЗОГСООЖ АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛТ ГУЙХ ЁСТОЙ ЕР ТА НАР ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙГААГАА МЭДЭХ ЁСТОЙ МАНАЙ УЛС ЗҮҮН ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ МАШИН ТЕХНИК АШИГЛАХ ДҮРЭМ ЖУРАМТАЙ УЛС

  • Э
    Эрдэнэ

    Зөв дэмжинэ

  • И
    Иргэн

    Хэдэн халтар төгрөг атгасан ард түмнийг доромжилж хэмхэрч онхолдсон машины сэгээр Монголыг дүүргэж байгаа ченжүүдийн дайралтыг зогсоо.Машины хог цуцлуулах нь хуульд үл нийцнэ

    • З
      Зочин

      😜😜😜😜😜😜

  • З
    Зочин

    Монголын мөнгийг төмрийн сэгээр сольж авчраад ард түмнээ хоослох хотоо түгжрүүлэх хоёр хорон санаатнуудыг бүү давруул. Капиталист хөгжилд эд нар зөвхөн гай бологчид биз дээ. Эд баялаг бүтээхэд эд нарыг оролцоо байхгүй шүү дээ. Хиртэй бор төгрөг гэж хиртэй хар сэтгэлийг хэлдэгийг монголчууд ойлго

  • З
    Зочин

    Нохойн хонхорцогууд. Шүүх байтугай тэнгэрт хандсанч ямар падлий бна. Хэдэн халтар төгрөг олох гэж хүнээ байх юм.

  • З
    Зочин

    Засс чэнжүүд битгий давар

  • З
    Зочин

    Ер нь, нэг хэсэгтээ энэ хуучин машин оруулж ирэхээ зогсоох нь зөв шүү!

  • З
    Зочин

    Осолдож хэмхэрсэн машин гурилдаж ,вьетнамдаж гүйлт милийг нь ухрааж, хөгжим дугуй,багаж домкрат гээд арай өнгөтэй өөдтэй болгоныг нь тонож аваад хулхи юмаар орлуулж,ард иргэд биднийг дээрэмдэж байгаа ченж гэх улайрсан луйварчингууд нэг үгэндээр дөрөөлж шантааж хийж төрийн хууль журмыг сөрөх гэнээ. Ченжүүд харинч өөрсдөө хүн сонсохын аргагүй хараалын үг урсгадаг бузрууд шүү

  • Б
    Болд

    Davarsan ym yrihaa bolih heregtei shuu. Ene hotoo har l daa ta nar, ajil hiij amidarch surah heregtei

  • И
    ИРГЭН

    Одоо Монголчууд минь хэт хувиа бодсон увайгүй сэтгэхүйг ээ болъё!!! Нийгэмийн сайн сайхны төлөө хуруугаа хөдөлгөхгүй хэдэн халтар төгрөгний төлөө эх орончдын дүрд тоглохоор болих хэрэгтэй!!!

  • И
    ИРГЭН

    Хэдэн халтар төгрөг атгасан болгон төрийн шийдвэрийг эсэргүүцэж эгдүүцээд байвал энэ улсад бүтэх юм байхгүй болно!!! Тиймээс төрийн төмөр нударга өгүүлэгдэж бн шүү!!! Арай л мафижсан нийгэм рүүгээ хальтраад бн уу???

  • З
    Зочин

    Ченжүүдийг одоо битгий давраагаарай.

  • З
    Зочин

    сул мөнгө олж баыгаа хүн тэгж аархалгүй яахав

  • Ж
    жирийн иргэний эргэцүүлэл

    жирийн иргэдийн мөнгө халтар байж болох ч хулгайч луйварчин хуйвалдагч авилгач дээрэмчдийн мөнгө хиргүй цэвэр үү???!!!! Үгээ зөв олж хэлэх нь ухаант хүий илэрхийлэл .

  • З
    Зочин

    XUCHINDUULI80955VANAGLMAAR

  • З
    зочин

    Хөсрий ченжүүд зайл

    • З
      Зочин

      чи эрээнээс бандаашаа ч авч чадахгүй үхээнц лалар юугаар хөл дүүжлэхүү

  • T
    Tulga

    Одоо энэ төмрийн хог цуглуулга ард иргэдийн халаасыг олон хэлбэрээр хоослохоо зогсоо, юм хэмжээндээ байх хэрэгтэй, нэг өдөр хаан

    • З
      Зочин

      гуйрамч минь тэгээд чи морио унахуу