СОНСГОЛ: 1.5 саяыг хахуульд авсан гэх худал гэмт хэрэгт намайг ялласан. 8 жил ажлаас минь түдгэлзүүлж, 8 жил хилийн хориг тавьсан

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
20
legacy:2024/11/хо.jpg

"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.

Иргэн М.Оюундэлгэр "Би 1999 оноос гаалийн байгууллагын шалгагч, гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч, хэрэг бүртгэгч хүний нөөцийн дарга, сургалтын төвийн даргаар ажиллаж байгаад 2015 онд Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын даргаар томилогдсон. Ямар ч гэмт хэрэг үйлдээгүй байтал намайг гаалийн улсын хоёр байцаагчийг шилжин ажилласан асуудалд 1.5 сая төгрөг авсан гэж яллахын тулд эрүүдэн шүүж 8 жил ажлаас түдгэлзүүлж, 8 жил хилийн хориг тавьж, 8 жил намайг хонгилд түгжчихээд адаг сүүлд нь торгуулийн ял оногдуулсан.

2015 оны долоодугаар сард миний талаарх худал мэдээлэл АТГ-д очсон. Тогтоогдоогүй учраас хаагдсан байтал таван сарын дараа гэртээ байхад хоёр хүн ирээд надаас тодруулах зүйл байна гээд аваад гарсан. Очсон үеэс эхлээд би эрүү шүүлтэд өртсөн. Мэдүүлгээ өгөөд явах гэтэл 00:00 цаг хүртэл серверийн өрөөнд хорьсон. Хэрэг нь нотлогдохгүй байвал зохиогоод биччихдэг юм байна лээ" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Баярсайхан гэж заан цолтой бөх нөхөр нь маш олон иргэдийг хуурч залилан мэхэлж,олон тэрбумаар хохирол учруулж шоронд ороод тун удалгуй суллагдсан этгээд шүү дээ! Энэ 2 хамт л залилж,авлигалдаж эхнэр нь шүүхээс бас л ял шийтгүүлсэн,арын хаалгаар шүүхээс 2-уулаа бага ял авсан гэж ойрын хүмүүс нь бүгд л ярьдаг, хохирсон иргэд нь одоо ч олон зуун сая төгрөгөө олж авч чадахгүй амьдрал нь сүйрч яваа гэсээн! Бузрын амьтас!!!!!!!

  • З
    Зочин

    Шүүх бол шүүдэг газар биш шүүсэлдэг газар Өөрийг тань ӨНӨРӨӨДӨЖ орхиж шүүх гэдэг шаадаг газраас хохирлоо нэх