ШИНЭ ЖИЛ: Хурд, Никитоны ханш 12-20 сая төгрөгт хүрч, Д.Болд, Ука, ThunderZ зэрэг дуучдын ханш 4-5 сая бол хөтлөгчдийн ханш 5 сая төгрөг байна

Нийгэм
Bolormaa
Унших: 4 мин 41 сек
450
legacy:2024/11/2232ad7d-8c14-4e86-bf24-ee1bb9b95782.jpeg

Шинэ жилийн баяр хаяанд ирж, хөтлөгч, дуучид, ресторануудын эрэлт нэмэгдлээ. Байгууллага хамт олон баярын арга хэмжээгээ дуу хууртай, дурсамж наргиантай мартагдахааргүй тэмдэглэн өнгөрөөхийн тулд тэдэнд мөнгө хайрлалгүй төлдөг. Тэр ч утгаараа жилээс жилд үнэ ханш нь өсөж байгаа.

Тиймээс бид шинэ жилийн баяраар хөтлөгч, дуучид, ресторанууд ямар үнэ ханштай байгааг сурвалжиллаа. Энэ жил шинэ залуу хамтлаг, дуучдын үнэ ханш бага зэрэг өссөн бол "акул"-ууд өмнөх жилийнхээ тогтсон үнээр байгууллага, хамт олны баярын арга хэмжээг "чимнэ".

-"АКУЛ"-УУД 2-3 ДУУГ 5-6 САЯ ТӨГРӨГӨӨР ДУУЛНА-

Дуучдын хамгийн доод ханш нэг сая төгрөгөөс эхэлж байна. Олонд төдийлөн танигдаагүй залуу дуучдын үнэ 500 мянгаас 1.5 сая төгрөг бол сүүлийн үед трэнд болж буй залуу дуучид 2-3 сая төгрөгийн үнэ ханштай байна. Харин хамгийн их эрэлттэй байдаг олны танил хамтлаг, дуучид 4-6 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

Төрийн соёрхолт дуучин Д.Болд нэг дуугаа 3 сая төгрөгөөр үнэлж, 2 дуу 6 сая, 3 дуу 9 сая төгрөгөөр дуулахаа мэдэгдсэн байна. Харин Киви хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр 2-3 дууг 4-5 сая төгрөг, Номин талст хамтлагийн дуучин А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн нар 2-3 дууг 6 сая, Дижитал хамтлагийн Эрка буюу Г.Эрдэнэбилэг 2-3 дууг 4 сая төгрөгөөр дуулах бол охид, эмэгтэйчүүдийн дунд "шуугиан тарьдаг" ThunderZ 4 сая, Seryoja 4 сая, Jason 3-3.5 сая төгрөгөөр дуулна. Харин залуу дуучин Magnet Brain 3 дууг 3 сая, Namone 2 сая, Лууяа 1.5 төгрөгийн ханштай байна.

legacy:дуучид/cc114aaa-4070-44ae-bc38-35b4dabe8769-1.jpeg

ХУРД, НИКИТОН ЗЭРЭГ "МАГНАТУУД" ШИНЭ ЖИЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД 12-20 САЯАР ДУУЛНА

Хамтлагуудын тухайд, Татар 2-3 дууг 4.5-5 сая, LUMINO 5 сая, Киви 6 сая, 3 охин 6 сая, амьд хөгжмийн A sound хамтлаг 6 дууг 3-3.5 сая төгрөгөөр дуулж байна. Харин Хурд, Никитон зэрэг "Магнатууд" 12-20 саяар үнэлжээ. Тодруулбал, Хурд хамтлаг 2-3 дуу 18-20 сая, Никитон хамтлаг 30 минут нь 12 сая төгрөгөөр баярын арга хэмжээг доргионо. Харанга хамтлагийн тухайд энэ шинэ жилээр АНУ-д байх тул баярын арга хэмжээнд дуулахгүй гэсэн юм.

legacy:_shariljjj/12/uleg gurvel/7e92ac46-16cc-4f9c-b09d-f1a2cc990b97.jpeg

-Э.УУГАНБАЯР, Э.ЦОЛМОНБАЯР, Т.БАРХҮҮ, О.ТЭМҮҮЖИН ТЭРГҮҮТЭЙ ХӨТЛӨГЧИД ХАМГИЙН ҮНЭТЭЙ Ч ЭРЭЛТТЭЙ БАЙНА-

Хамт олны шинэ жилийн арга хэмжээнд хамтлаг дуучдаас дутахааргүй өндөр хөлстэй "үйлчилдэг" хүмүүс бол хөтлөгчид. Олны танил жүжигчид, хөтлөгчид баярын арга хэмжээг 3-5 саяар хөтлөх аж.

Харин олонд танигдаагүй хөтлөгчид 500-800 мянган төгрөгөөр танай хамт олны үйл ажиллагааг хөтлөн явуулах боломжтой юм байна.

Тухайлбал, жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр, Г.Анхбаяр, Т.Бархүү, О.Тэмүүжин, Ж.Алтаншагай, Бооёо буюу Н.Ариунболд нар нэг арга хэмжээг 5 сая төгрөгөөр хөтөлнө. Тэдний захиалга дүүрч, сул өдөр цөөхөн үлджээ. Харин “Яг түүн шиг” шоуны хөтлөгч Б.Болд, У.Цогтбаяр зэрэг хөтлөгчид 4 саяар хөтлөх аж.

legacy:дуучид/d8a10b66-f3b7-4e4f-bfcc-02f5020a2f98.jpeg

-ХӨТЛӨГЧ, ДУУЧИД, УРАН БҮТЭЭЛЧДИЙН БАГЦ 3-40 САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА-

Сүүлийн жилүүдэд хамт олны шинэ жилийн баярыг бүрэн хэмжээгээр нь зохион байгуулж, хөтлөгч, дуучид, уран бүтээлчдийг нэг нэгээр нь эрж хайх бус багцаар авах үйлчилгээг санал болгодог хүмүүс олон болсон. Энэ нь цаг зав хэмнэхээс гадна тус бүрд нь авахаас хямд тусдаг гэдгийг эх сурвалжууд онцолж байна. Ийм үйлчилгээний хөтлөгч, дуучин, уран бүтээлчид нь хэн байх, ямар урлагийн номер үзүүлэхээс шалтгаалаад үнэ ханш нь 3-40 сая төгрөгийн ханштай байна. Мэдээж алдартай дуучин, жүжигчид, өвлийн өвгөн, цасан охидтой, чадварлаг хөтлөгчтэй бол үнэ ханш нь өсдөг. Учир нь шинэ жилийн арга хэмжээг чадварлаг хөтлөгчгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Тухайлбал, Хөтлөгч Барслхагва, Дуучин Seryoja, Болд, Киви хамтлаг, Чоно хамтлаг, EXOTIC DANCE, Хийлийн дөрвөл, фото зурагчинтай багц 39 сая төгрөг бол Хөтлөгч Ганга, Дуучин Тэмка, Пунсаа, Өвлийн өвгөн, цасан охин, фото зурагчинтай багц 3.2 сая төгрөгийн ханштай байна.

legacy:дуучид/6a98eab2-dd93-4217-84d5-4206202c9eb0.jpeg

-ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН НЭГ ХҮНИЙ МЕНЮНЫ ҮНЭ ДУНДЖААР 180-300 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ-

Улаанбаатар хотод тав алхаад л таарах ресторан, лоунж, зочид буудал шинэ жилийн захиалгаа авч эхэлсэн бөгөөд менюгээ танилцуулаад эхэлжээ. Баярын багц нэг хүнийх дунджаар 169-180 мянган төгрөгөөс эхэлж байна. Тухайлбал,

Төв номын сангийн орчимд байрлах Mazzy Lounge гэхэд шинэ жилийн багц 169, 219, 299 мянган төгрөгийн үнэтэй байна. Тус газрын хувьд 30-50 хүний хамт олны захиалга авах боломжтой. Харин найзуудын шинэ жил тэмдэглэх “багц” байхгүй. Хэрэв арваннэгдүгээр сард шинэ жил тэмдэглэхээр болбол тодорхой хувиар хямдрал үзүүлж болохыг тус газрынхан хэлэв.

Баянгол дүүрэгт байрлах Mild River Club 180, 230, 300 мянган төгрөгийн сонголттой бөгөөд 40-50 хүнтэй хамт олны баярын захиалгаа авч байгаа аж. Хэрэв наана нь буюу арваннэгдүгээр сард захиалга өгвөл хямдрал үзүүлэх боломжтой гэдгийг тус газраас хэлэв.

Мөн Нарны хорооллын урд “Astory Grand Hall“ –д “Хүрээ үдэш-2025” байгууллагуудын нэгдсэн шинэ жилийн хөтөлбөр гаргажээ. 400-500 хүртэл хүн хүлээн авах боломжтой гэнэ. Үнэ ханш 295 мянган төгрөг аж. Ерөнхийдөө зочид буудал, ресторан үйлчилгээний газрууд цөөн хүнтэй шинэ жилийн захиалга авах нь ховор байна.

Ялангуяа сүүлийн үед хүмүүс найз нөхдийн дунд шинэ жил тэмдэглэх болсон. Тэгвэл ийм багц меню байхгүй, дунджаар 30-50 хүний захиалга авч байгаа юм байна.

Үнэ ханшийн хувьд шинэ жилийн багц меню нь 185 мянган төгрөгөөс 290 мянга төгрөг хүртэл үнэтэй байгаа юм. Үнэ нэмэгдэхийн хэрээр хоол болон зууш, уух зүйлийн сонгол нь нэмэгдэж байгааг тус зочид буудлын менежер тайлбарлалаа. Зарим газар арваннэгдүгээр сарын дунд болон сүүлчээр тэмдэглэхээр урьдчилсан захиалга өгдөг байна. Үүнд ихэвчлэн худалдаа үйлчилгээний байгууллага багтана. Түүнчлэн, 40-70 хүртэл зочин хүлээн авах хоёр жижиг ресторан захиалга авч байгаа бөгөөд Баасан, Бямба гарагийн сонголттой. Шинэ жилийн үндсэн багц меню 185 мянган төгрөгөөс хямдарч 166 мянга 500 төгрөг болжээ. Тодруулбал, Монголын нэг өдөр ресторан 70 хүртэл хүн хүлээн авах бол Wine House ресторан 40 хүртэл хүн хүлээн авах боломжтой.

Хуваалцах:450

СЭТГЭГДЭЛ (45)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Укаг сонсдог айн

  • З
    Зочин

    Монголд энэ өвөө эмээ нараа од гэх өвөө эмээ болчихоод дуулаад байдагаа ичих хэрэгтэй

  • З
    Зочин

    It's sad and funny to see them.

  • У
    Уншигч

    Зөв

  • З
    Зочин

    Мөнгө цагаан нүд улаан гэж үнэн юм даа

  • Z
    Zochin

    Оддын өвчин хаана ч байх юм даа. АНУд хүртэл Жавхлан шиг би дуулахгүй гэж хуцдын. Энэ дуучид ч гэсэн ер нь юу хийснийг, хошин шогчид ч гэсэн өөрсдийгөө их дөвийлгөн, нарцисистууд

  • З
    Зочин

    Gerte karake taviad arhi pivo hool hvns chiher jims shireegee zasaj beldej duulj huurdaad shine ono gargaval arai deer edgeer duuchid hogjinchid hotlogch nar arai ih mongoor oorsdiigoo vneljee bolohgvi shv de bv edgeerig shine jilde urij duu bv duuluul Haramsaltai

  • З
    Зочин

    Davraad baigarai shin jilch gehshig baigulgud ajilchda daramtlal mongo aval salbdai nart ogno shuu de hohini boluud gedge neg Sana

  • З
    Зочид

    Манай энэ дуучид, хамтлагийнхан ямар их үнэтэй дуулдаг хүмүүс вэ. Одоогийн амьдрал ямар хэцүү байгааг мэдэхгүй дуртай үнээ хэлээд дуулаад байдаг их сонин хүмүүсүүд вэ. Хөтөлж байгаа хүмүүс нь ямар их үнэтэй юм бэ. Эд нарыг сонсож байхаар хүү,охин тэгээд ач зээ нараа дуулуулаад сайхан хоол идээд ГЭРТЭЭ БАЯРЛАХ нь хамаагүй дээр бөгөөд МӨНГӨ төгрөг үрэхгүй сайхан тэмдэглэх хэрэгтэй юм байна Ийм өндөр үнээр мөнгө өгч байх ард түмэн байхгүй юм даа.

  • G
    Gerel

    Ulig.bolson duuchidad munguu ugch bhaar.shine zaluu garch irj bgaa duuchidaa demjeed johon mungu uguud..Duuluulchihaa..Tgd ajilchidaa shagna..

  • И
    Иргэн

    Эд нарт мөнгө төлж л бдаг. Хм хайран мөнгө

  • З
    Зочин

    Солиорчихсон тэнэгүүд мөнгө завших бааснууд ингэж тэнэгтэх байх.

  • З
    Зочин

    Энэ бол солиорол. Баяраар далимдуулж хармаа хоослож байна. Эд нар ард түмний төлөө юу хийж гийгүүлээ вэ? Тэрний оронд хамт олноосоо нэг нэг урлагын ноймер бэлдээд дотроосоо нэгнээр нь хөтлүүлээд мөнгөө хэмнээд хэмнэсэн мөнгөөрөө урамшуулал болгож өгөх хэрэгтэй. өнгөрөө.

  • З
    Зочин

    Болио ард түмнээс амьдралдаа зориулах мөнгөө авах санаа шүүдээ бас л

  • O
    Oogii

    Ene ih munguur bayr naadam showu tsengeen hiih.n vnheer haramsaltai ymaa shine jiliin bayraa temdeggelsenii margaash hvmvvsiin ar ger amidrald olon uurchlult gardag araar tawilttai holbootoi olon ger bvl salaj olon hvvhed unchurdug ym shvv showu tsengeenee bolimoor ymaa manai mongold er n bayrgvi 7honog barag baihgui bha

  • З
    Зочин

    Энэ орлогоос татвар авах ёстой.

  • З
    Зочин

    Эд нарыг хараагүй сонсоогүй биш , энэ мөнгөөрөө ажилчидаа шагначихвал амьдралд гь хэрэгтэй юмдаа.

  • И
    Иргэн

    За2 аймаарийн

  • И
    Их Монгол

    Солиорсон үнэтэй шаарнууд уу...Дэлхийн одуудаас үнэтэй чаасан

  • М
    Монгол

    Студид засуулж бичүүлсэн дуугаа тавиад амаа л хөдөлгөдөг улсууд штээ Номин талст аас бусад нь

    • З
      Зочин

      Yaalaa gjdee.bvgd amidaar duuldag

  • З
    Зочин

    Нэг л их өөрсдийгөө элдвээр нэрлэсэн амьтад эцэг эхээс өгсөн нэр эд нарт алга уу

  • З
    Зочин

    Энэ чарлаануудад цацсанаас гадагшаа аял

  • И
    ИРГЭН

    МАНАЙ АРД ТҮМЭН ШОУЧИН ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ИХ НАЙР НААДАМ ИДЭЖ УУСАН АМЬДРААС ХЭЗЭЭ САЛАХ ЮМ БОЛДОО. ЗАЛХАЖ БАЙНА

    • U
      Uneng l heley

      Estoi2 er ni bol udur bolgon bayr boljiishd bayrgui udurch ajliihantaigaa garna wtf yg uneniig heley ajliihnaaraa garna ohiduudaaraa l garna uneheer hudlaa shvv bi udurt zoolttoi 2 3n nuuts amaraguudiig zuuj bn uneheer tohitoi tomootoi humuus suuna 2 uur gazaraas unseltseel neg ni turuulj buugaal yvdag bi yu ch gehew shunu buur gal gal ajliinhnaaraa suuna ichij zovohchgui buunuuruu group hiie l gene huuhnuud ni ichihchgui oo bi unuudur amjku ch gh shig tegsnee hoorondoo untah ni holgui bolnoo bugd uur uur gazar buuchdag nass zugeer l er emgui karaoked charlaj arhi tasartlaa uuj ehner nuhuruu araar tavihiig l erh chuluu geed oilgotson za 2 s deesh huuhen suuval unendee chih alt bolno emegteichvvd ni uneheer aimar boltson nuurendeeree pvv pai balair zawaan ymnuud gecheed bugd l arduur yvalddag taxi yvdag humuus bugd notlono doo

  • Д
    Дүүрэн жаргал

    Шинэ жил ч яамай зүгээр Аав ээжийнхээ цагаан сарын бэлтгэлийг базаах минь

  • З
    Зочин

    Ёстой галзуурч бнадаа.

  • З
    Зочин

    За зайлаа

  • З
    Зочин

    Заавал эднийг авах шаардлага бнуудаа.Тэрнийхээ оронд ажилчиддаа урамшуулал болгоод бэлэн мөнгө өгөхөд баярласан шиг баярланадаа гэж боддог шүү.

  • Э
    Эмээ

    Өөрийн санаа өөртөө зөв өрөөл даавуу өмдөндөө зөв гэдэг шиг өөрсдөө л өөрийнхөөрөө дуулж бүжиглээд баярлавал болоо бишүү ??? Заавал модон хоолойтой биeэ тоосон торгонд ороолгож толгойгоо гэдийлгэсэн тэднээр яах юм бэ ! Тийм биш гэжүү ? Хэрэв дуучин хэрэгтэй бол гудамжинд дуулдаг ардын авьяастнуудыг авбал шударга ч юм шиг санагдана .

  • Б
    Би Монгол хүн

    Утаандаа хордож хүн ард маань ямархуу амьдарч байгаа билээ....Шинэ жил гэр бүлийн баяр гэдгээрээ халуунаа бүлээрээ ач зэ нар хүүхдүүдийнхээ дуу хуур авьяасыг нь үзээд нэг оройг өнгөрөөх шиг сайхан дурсамж байхгүй дээ...Эр эм нь мэдэгдэхгүй, хамар амаараа гуншсан ам барьсан хэдэн дуучнаар яах вэ дээ!!!!...

  • У
    Уншигч

    За за эд нарыг дуудаж дуулуулахгүй байхад л болно шдээ. Эд нар алтан хоолойгоор дуулах болоод ингэж өөрсдийгөө үнэлж байгаа юм байх даа. Эд нарыг ердөө дуудаж дуулуулж ёстой хэрэггүй шүү

  • З
    Зочин

    Энэ их мөнгийг хаанаасаа гарганаа. Байгууллага эсвэл хувь хүмүүс үү? Хайран ч мөнгө дөө.

  • Z
    Zochin

    Авахгүй ыайхад л болно доо дууг нь мэдэхгүй биш илүү дэмий зардал

  • З
    Зочин

    Ийм балай юмнуудад мөнгө цаг хоёроо зарцууулдаг бол хохь нь

  • З
    Зочин

    Энэ соёлын яамны хэрэгтэй юм уу энэ олон урлагийн хүмүүс өөрсдөө хоолны мөнгө олох гэж нэр төрөө худалдах холгүй ард түмний сэгсэрч амьдарч байгаа шүү

  • З
    З

    Кк мэдрэл муутайн

  • Н
    Нн

    Зүгээр л больчих хэрэгтэй хэдэн орилж хашхирсан онгироо сагсуу юмнуудаар яадаг юм.

  • З
    Зочин

    Ха зайлаа од гэчихчэээ зүгээрл олны анил болох гэж салтганан лалрууд

    • З
      Зочин

      👍👍👍👍👍👍👍

  • П
    Писдануудаар яадын өөрсдөө дуулж хуурдаал тэмдэглэ

    Ок

  • З
    Зочин

    Өө Хөөрхий Манай Дуучид бас Тогныхоо мөнгийг нэмсэн байна шүү..Аймар юм өө..Энэ Асуудалыг УИХ-ын Байнгын хороогоор авч хэлэлцэх хэрэгтэй!! Даварцан Ам Баригчид..

  • О
    Оюуг

    Баяр ч гоёлдоо. Хувь хүний хувьд 100-300к-аар хоол хувцас бас л иймэрхүү нэг орой баярлаад хогийн хоол идээд архидаад дуусна хөгийн баяр ресторан нэртэй гуанз, пянз таьсан дуучин тэгээд мөнгөгүй гээд бахирна

  • З
    Зоригоо

    Эд нар ядаж УТАА дуулдаг бол тэ? Ёстой хэрэггүй шаарнууд

  • З
    Зочин

    энэ хэдэн бархирсан юмнуудыг бүү лав сонсохоос дургүй хүрч толгой өвддөг