АГААРЫН ЧАНАР: Монгол газар, 1-р хороолол орчимд ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ зааж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:utaa/IMG_0571 copy.jpg
legacy:utaa/IMG_0570 copy.jpg

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 11.00 цагийн байдлаар Амгалан, Богд хааны ордон музей орчимд хамгийн бага бохирдолтой /38-122/ гэж зааж байгаа бол, Монгол газар, 1-р хороолол орчимд хамгийн их бохирдолтой /500+/ зааж байна.

Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. Гэвч “хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болоод удсан.

Харин сүүлийн жилүүдэд нийслэлчүүд түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа. Ингэснээр агаарын бохирдлыг тодорхой хувиар бууруулж чадсан гэж албаныхан үзэж байгаа юм.

legacy:_shariljjj/12/uleg gurvel/Capture.JPG