Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
БЗХӨ-ий 10245 тохиолдол бүртгэгдсэний 41 хувийг ТЭМБҮҮ эзэлж байна
20

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр оношлогдсон нийт тохиолдлын,
4206 /41.1%/ тохиолдлыг тэмбүү
3579 /34.9%/ тохиолдлыг заг хүйтэн
2437 /23.8%/ тохиолдлыг трихомониаз тус тус эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна.



