Өрхийн дундаж орлого 2.6 сая төгрөг байна

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
80
legacy:mungu/MPA-PHOTO-1-0176.jpg

Нэг өрхийн сарын дундаж орлого 2.6 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 376.7 мянган төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь 16.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн өмнөх улирлаас 107.9 мянган төгрөгөөр нэмэгдэж, мөнгөн орлого 2.5 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 361.9 мянган төгрөг буюу 17.3 хувиар өссөн болохыг ҮСХ-ны энэ оны аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн тайланд дурджээ.

Өрхийн мөнгөн орлогын бүтцийг авч үзвэл тэн хагас нь буюу 55.6 хувь нь /1.4 сая төгрөг/ цалин хөлсний орлого бүрдүүлж байна. Дараа нь тэтгэврийн 568.6 мянган төгрөгийн орлого 23.2 хувийг эзэлж байгаа бол тэтгэмж, хөдөө ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний бусад орого бүрдүүлж байна.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    Dogoo

    Худлаа яриад л үүнээс бага орлоготой иргэд зөндөө байгаа шүү

  • O
    otgonbaatar

    bi ovchtei gppunii 540000 r amidraj bna.

  • З
    зочин

    ихэхни нь энэ улсын бүртгэлээс гадуур, хасагдсан юм байлгүй., буртгэлд үлдсэн хүмүүсийн дундаж орлого нь бараг 3 сая юм байлгүй. бусад нь амьд мөртлөө улсын бүртгэлд байдгүй хэрвээ оруулвал дундаж орлого нь их доогуур болчихгоод байдаг. гяслантай яа

  • Г
    Ган

    Хэн тэгээд байгаан бэ

  • З
    Зочин

    Яах гэж ингэж худлаа яриж байдаг юм бэ ?8

  • З
    Зочин

    Худлаа л тоо юун 2.6саяын орлого тэнгэрийн тоог тоох ч үгүй газар буулгах юм ганц нэг л өрх л байх 99.9 нь ганц сая ч хүрэхгүй амьдралтай байгаа даа

  • З
    Зочин

    Битгий худлаа тоо тавиад бай. Зэрэгцүүлээд хоол хүнс дулаан цахилгааны үнэ чинь хэдэн хувь эзэлж бн вэ? 2 сая 600 г авдаг хүн тун цөөхөн байгаа шүү. Дундаж байж яавч таарахгүй шүү

  • Ш
    шинжээч

    монголын айл өрх бүрийн орлого 2,6 сая төгрөг болчихсон пм уу? үнэн бол сайхан мэдээ байна. монголчууд ядуурлаас гарчээ. толоноор хооллодог хүнгүй, хог ухаж амьдардаг хүнгүй болжээ. бүх айлын сарын орлогыг 2,6 сая төгрөг болгосон төр засагтаа баярлалаа.