ВИДЕО: Битүү шөл хийх АРГА

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
50
legacy:2.29/10,2/21430177_1496045793805087_2805743353971434599_n.jpg

Өвөрмөц аргаар хийсэн битүү шөлний нэг төрөл бөгөөд Аяган шөл ч гэж нэрлэж болох юм. Битүү шөлийг битүүгээр чанах буюу жигнэж болгоно. Давсаг, олгой, гүзээ мэтийн уутанцар эрхтний нэрээр нэрлэх нь бий.

Хоолны орцуудыг бэлтгэнэ.

Хонины махыг нимгэн хавтгай хярж, сонгиныг тал цагираг хэлбэртэй хэрчинэ. Гурилыг бүлээн усаар зуурч, нухаж амраагаад нимгэн дугуй элдэнэ.

Аяганд ясны халуун шөл хийж дээр нь хонины хэрчсэн махаа хийж давс, хар чинжүү, хэрчсэн сонгиноо хийж амт оруулах ажилбар хийнэ.

Нимгэн дугуй элдсэн гурилынхаа 1 талыг нь тосолж, гурилныхаа тослоогүй талаар нь шөл хийсэн аягыг бүтээж, жигнүүрт 20 минут жигнэнэ.

Битүү шөлийг олгохдоо ногоон сонгино цацаж олгоно.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ш
    Шүүшаа

    Ганц хүний хоол юм даа

  • Б
    Бууз

    Аяган бууз ч гэдэг Засгаар удахгүй өмд өмсөхийг заах сургалт 1 жил явуулж 2 их наяд төгрөг зарцуулна гэсэн

  • З
    Зочин

    За битгий дагаж далбаанаас бай.Хүн ямар хоол хийж идэхээ засгаар заалгах дээрээ туллаа юу.Төрийн толгой данхайж мэдлэг чадваргүй хүмүүсээр дүүрч иргэдийн идэх хоолоор оролддог болох нь ээ.Ямар хоол хийж идэхийг ард түмэндээ зааж өгдөг улс орон байдаг гэж сонсоогүй юм байна .Алдаа завхрал , ажил хийсэн дүр үзүүлэх , алиалагчийн дүрд тоглох , дагаж далдагнах ..............

  • З
    Зочин

    Сүүлийн үеийн хүүхдүүд мэдэхгүй байх аа.Зүв дэмжиж байна

    • Х
      Хариулт

      Дагаж бүү далдагнаад бай . Үгээ зөв бичиж сур . Зүв биш зөв