ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ: Нас барсан иргэн ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй хүн байсан учраас задлан хийсэн эмч болон бусад үйлчлүүлэгчдэд ХАЛДВАР ДАМЖИХ ЭРСДЭЛ БАЙХГҮЙ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 8 сек
100
legacy:2024/11/NewFolder/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy-2.jpg

ДОХ-ын халдвартай иргэн Цэргийн төв эмнэлэгт нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийг ДОХ-ын халдвар тээгч гэдгийг нь мэдэлгүй эмчилгээ хийж, бөөрний диализ аппарат залгаж, задлан шинжилгээ хийснээр эмч, ажилчид халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл гараад буй юм.

Энэ талаар Цэргийн төв эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.Баянмөнх мэдээлэл өглөө. Тэрбээр, "Үйлчлүүлэгч манай эмнэлэгт ес хоног эмчлүүлсэн. Тухайн үйлчлүүлэгч манай эмнэлэгт нойр булчирхайн цочмог үрэвсэл, бөөрний дутагдал, амьсгалын дутагдал, олон эрхтний дутагдал гэсэн оноштойгоор эмчилгээнд орсон. Энэ иргэн ХӨСҮТ-ийн ДОХ, Бэлгийн замаар халдах өвчний тандалт судалгааны албаны хяналтанд байдаг өвчтөн байгаа. Тодруулж хэлбэл, ДОХ-ын эмчилгээний эерэг үр дүнтэй үйлчлүүлэгч. Энгийнээр хэлбэл, ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй хүн байсан. Тухайн иргэн олон эрхтэний дутагдалтай учраас бөөрний дутагдлыг болон цусан дахь хорт бодисыг шүүх, олон эрхтэнд байгаа хаванг буулгах зорилготойгоор бөөрийг үргэлжлүүлэн орлуулах эмчилгээнд орсон. Эмчилгээ хийхдээ нэг удаагийн нэг ширхэг дусал орох боломжгүй битүү системтэй иж бүрдлийг хэрэглэсэн учраас бусад хүнд аппаратаар дамжуулан халдвар тарах эрсдэл байхгүй. Нойр булчирхайн цочмог үрэвсэл, олон эрхтний дутагдал гэсэн оношоороо задлан шинжилгээнд орсон. Задлан шинжилгээ хийсэн эмч нарт халдвар дамжих эрсдэл байхгүй. Задлангийн эмч нар эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм чанд сахиж, хамгаалах хувцас хэрэгсэлтэй ордог. Эмч өөрөө ямар нэгэн эрсдэлт байдал үүсээгүй гэх тайлбарыг өгсөн" гэлээ.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    энэ хүн худлаа ярьж бна сайд нь ингэж ярь гэсэн л дээ мэдээж

  • И
    Иргэн

    Энэ эмнэлэг дампуурч яваа эмнэлэг. Эмч сувилагч нь ажлаа хаяж яваад хүний нөөцийн дутагдалд орж байгах эмнэлэг. Сайд Бямбацогт нь Сэргэлтийн бодлого яриад байгаа шүү дээ. Энэ эмнэлгээс л эхлэж сэргэлт хийх хэрэгтэй

  • З
    Зочин

    Энэ эмнэлэг хогийн эмнэлэг шүү. Манай хамаатан О гэгчийг хэдэн жилийн өмнө түгжрэл гэж А.Ганбат эмч хагалгаа хийгээд гэдсэнд нь 2 м гуурс үлдээж орхиод давтан давтан хагалгаа хийж гэдэс тайрсаар бурханы орон руу явуулсан хогийн эмч шүү. Одоо А.Ганбат эмч энэ эмнэлгийн орлогч дарга хийж байгаа хүн. Гэдсэнд нь үлдсэн гуурс гэдэс цоолж олон удаа хагалгаанд орсон доо.

  • З
    Зочин

    Олон хүний амьдралаар тоглож байна шдээ. Дох халдвар авсан бол яана. Ходоод дурандуулсан хүмүүс бөөрний аппаратал орслн хүмүүс одоо яаанаа. Бямбацогт сайдаас шинжилгээний зардал нэхэж аваад гадаад улсад гарийн шинжилгээ өгөх хэрэгтэй

  • З
    Зочин

    Энэ эмнэлэг жалга довын томилгоо хийдэг хогийн эмнэлэг. Одоо сайд дарга нар нь худлаа шалгасан болоод орхиноо. БХЯ-с хариуцлага тооцох нь зөв

  • З
    Зочин

    Эмнэлэгтээ хариуцлага тооцож чаддаггүй юм бол батлан хамгаалахын сайд Бямбацогтоос хариуцлага тооц

  • З
    Зочин

    Худлаа нийгэмд халдваргүй гэж тайлбарлаж байгаа юм байх даа. Олон хүнд халдвар тараасан байж мэднэ. Дарга цэрэггүй шоронд хийх хэрэгтэй. Бидний амь тоглоом биш шүү. Эмнэлэг байж бүх шинжилгээ хийж тодруулах хжоэгтэй байхад өөрсдөө хариуцлага алдаж эмч ажилчдаа халдвар авах нөхцлийг бүрдүүлчээд худлах хуцаж байна. Батла5 хамгаалахын сайд Бямбацогт чихээ бөглөөд мууж байгаа байх. Хариуцдаг яамнаас нь хариуцлага тооц

  • З
    Зочин

    Дох халдвар биологийн шингэнээр халддаг. Ходоод дурандуулсан иргэд шинжилгээнд хамрагдах хэоэгтэй. Энэ хогийн эмнэлэг юмаа. Одоо цэргүүдэд дох халдаах нь дутаж гэнэ

  • G
    Gg

    Хурандаа л бхдаа!

  • X
    X

    Mongoliin emch hog geed haraagaad bhiim emch dox tusaad haldaasanuu dox toi irgen ger bul ni helelgui arhinii hordlogoo gej nuugaad emchilgee hiilgesen bn ymar negen haldvart obchin tusaagui gej heleed bhad ni aan chi dox toi eswel tembuutei geed dairahuu emch. Ter hun ar ger sanaataigaar nuuj