“Зулын 25”-ны өдөр гал тахих ёслолын үеэр Монгол хэлээр ном хурна

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:2024/11/NewFolder/энж.jpg

Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу "Зулын-25"-ны Их дүйчин өдөр энэ сарын 25-нд тохиож байна. Энэ өдрийг угтан Гандантэгчинлэн хийдээс буян номын олон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Энэ талаар тус хийдийн Нийгэм олон нийтийг хариуцсан тэргүүлэгч, Гэвш А.Батцэнгэл, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх шашны дээд сургуулийн багш Б.Соронзонболд, Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд нар мэдээлэл өглөө. Энэ үеэр Гандантэгчинлэн хийдийн Нийгэм олон нийтийг хариуцсан тэргүүлэгч, Гэвш А.Батцэнгэл: Богд Зонховын дүйчин өдрийн ёслолын ажиллагаа 15:00 цагт эхэлнэ. Дараа нь галын тахилга болох бөгөөд Монгол хэлээр ном хурна. Дараа нь зул өргөх ёслол болно" гэлээ.