“Монголын театрын урлагт хүүхэлдэйн театрын гүйцэтгэх үүрэг“ бүтээлч хэлэлцүүлэг боллоо

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2024/11/NewFolder/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy-5.jpg

"Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд зохион байгуулж буй "Монголын театрын урлагт хүүхэлдэйн театрын гүйцэтгэх үүрэг" бүтээлч хэлэлцүүлэг өнөөдөр Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлэгт Монгол улсын консерваторын багш, Ph.D доктор Б.Сүхээ, Соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор Х.Наранжаргал, Найруулагч /Магистрын зэрэгтэй/ Б.Алтан-Очир, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Ч.Түвшин, Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч, Хүүхдийн зохиолч Н.Мандал, Хүүхдийн зохиолч яруу найрагч О.Сундуй, Олон улсын театрын институтийн Монголын төвийн ерөнхийлөгч Н.Болороо, Улсын хүүхэлдэйн театрын найруулагч СТА М.Ариунтуяа, Улсын хүүхэлдэйн театрын найруулагч СТА Б.Даваасүрэн нар оролцлоо.