Зулын 25-ны их дүйчин өдөр маргааш тохионо

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 53 сек
60
legacy:2024/11/NewFolder/энж.jpg

Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу "Зулын-25"-ны Их дүйчин өдөр энэ сарын 25-нд тохиож байна. Энэ өдрийг угтан Гандантэгчинлэн хийдээс буян номын олон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Энэ талаар тус хийдийн Нийгэм олон нийтийг хариуцсан тэргүүлэгч, Гэвш А.Батцэнгэл, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх шашны дээд сургуулийн багш Б.Соронзонболд, Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд нар мэдээлэл өглөө. Энэ үеэр Гандантэгчинлэн хийдийн Нийгэм олон нийтийг хариуцсан тэргүүлэгч, Гэвш А.Батцэнгэл: Богд Зонховын дүйчин өдрийн ёслолын ажиллагаа 15:00 цагт эхэлнэ. Дараа нь галын тахилга болох бөгөөд Монгол хэлээр ном хурна. Дараа нь зул өргөх ёслол болно" гэсэн юм.

Амар амгаланд, гэгээрэлд хүрэх бүхий л арга замыг заасан бурхан багшийн сургаал номлолыг их хөлгөн, бага хөлгөн, судрын ёс, тарнийн ёс гэж олон янзаар ангилдаг. Эдгээр сургаал номлолыг бүрэн гүйцэд судалдаг, судлахдаа эртний Энэтхэгийн Наландагийн уламжлал дагуу судалдаг энэ арга зүй бол Богд Зонховын үндэслэсэн гэлүгва урсгал.

Монголчууд нийтээрээ “шарын шашин” хэмээдэг. Коммунизмын үед шарын шашныг “бурангуй шашин” гэх мэтчилэн элдэв янзаар доромжилсон үзэл суртал их хийсэн байдаг.

Үүний улмаас шарын шашин гэж их буруу хэвшмэл ойлголт их бий. Яг үнэндээ Богд Зонховын үндэслэсэн энэ шарын шашин бол бурханы шашны олон уламжлалуудаас хамгийн сонгодог нь юм. Мөн барууны зарим судлаачид дутуу судалсны үндсэн дээр “ламайзм” гэх мэт буруу ойлголтууд ч их явдаг.

Монголчууд эрт дээр үеэс бурханы шашинг шүтэж ирсэн. Хожмоо Богд Зонховын гэлүгва уламжлал дэлгэрснээр урт удаан хугацаанд үндэстнээрээ шүтэж дээдэлж ирсэн түүхтэй. Ийм сайхан уламжлал, түүхтэй холбоотой дүйчэн өдөр тэмдэглэх гэж байгааг юуны өмнө тайлбарлах нь зүйтэй юм.

Энэ жилийн зулын 25 өдрийг тохиолдуулан МБШТөв- Гандантэгчэнлин хийдэд Богд Зонховын олон сургаал номлолын охь шим болсон “Эрдэм бүхний суурь” хэмээх номыг МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн дэд хамба гавж С.Гантөмөр өмнөх өдөр буюу 11 сарын 24- нд айлдана.

Уг номын айлдварт сууснаар Богд Зонхова яг ямар сургаал айлдсан юм бэ, бид амар амгаланд хүрэхийн тулд яг яах ёстой юм, сөрөг сэтгэл хөдлөлийг арилгахын тулд ямар арга замыг дагаж мөрдөх ёстой юм бэ, юуг эрхэмлэх, юуг тэвчих шаардлагатай энэ бүгдийг мэдэж авна.

Өөрөөр хэлбэл бурханы шашны зам мөрийг бүхэлд нь тайлбарладаг их чухал ном айлдах гэж байна.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • J
    Jariga.mn

    Лам нарыг харааж зүхээд алдаа унал болно гэдгийг ухаарахгүй амны зоргоор чалчигсад их болсон нь Хурганы Цусаар Сатан-ыг ялагчид олширсон той холбоотой.Энд сэтгэгдэл бичин Лам нарыг зэмлэн буруу шаагсад ч мөн адил Хурганы Цусаар Сатан-ыг ялагчид мөн байна.Израйл Палестины Дайн Эзэн Есүсийн Дагагч үнэн ч хонин сүргийн боолуудын өдөөн хатгалга аас үүдэлтэй энэ дайнд Лалын шашинтнууд ямар ч буруугүй.

  • З
    Зочин

    Гандан хийдийн лам нар ном уншиж байгаад талархлаа. Ард түмнийхээ хүнд хэцүү үед бурхан болооч болон бусад сэтгэл санааг тайвшруулан номын уншлага сонсож тэр сайхан сүм хийд бурхадыг харан бишрэх нь нэг ёсны сэтгэлийн тайвшрал гэж ойлгох .

  • З
    Зочин

    энэ лам залуучууд их бна биеийн амарыг харсан улс охэы хөгжилд ямар ч нэмэр байхгүй хүний тархи угаасан ийм олон хийд бх хэрэггүй ш дээ хайран ажиллах хүч эх ороноо хөгжүүлэх бүтээн байгуулалтад ороцох насны залуучууд лам баө дуучид алиа хошигногч болоод бга нь харамсалтай

  • З
    Зочин

    Цэвүүн цагт лам хуврага нараа дорд үзэж, муу үгээр хэлж буй хүмүүсийн буян дордож элдэв муу зүйлд өртөх нь ихсэнэ гэдэг нь болж байна да. Муу юм холуур байг ээ.

  • З
    Зочин

    Мухар сүсэг нь ихэссэн энэ уёд хэдэн лам нар маань сайхан санаа амар амьдарч бна даа. Мулгуу мухар сүсэг тэнэгүүд нь харин овоо хэдэн төгрөгөө буян гэж лам гандан хийдэд өгөөд бх юм тэдэнд орвол нэг гэр бүл нэг өнчин хүүхэд өргөж аваад хүн болгоод бвал 1000 засал номоос чинь илүү л бх даа ядаж олон хүүхэдтэй гэр бүлийг дааж аваад хүн болгоод бвал ч харин өвөг дээдсийн таалалд нийцэх бх шүү. Шарын шашины гол үлгэр домог хүнд туслах болохгүй гэж үйлийн үрээ энэ төрөлдөө эдлэх бгаа гээд яарьдаг бичлэг боловч бусдад тус бол гэж бичиж яарьдаг ёстой толгой эргүүлээд хаячихдаг үлгэр домогтой шашин шүү

  • У
    Уншигч

    Лам нар ном уншиж тахил өргөөд, иргэд нь хоосон сүсэглэж, бурханд мөргөөд Монгол хөгжсөн нь, ард түмэн гэгээрсэн нь хаа байна? Лам нар олширч цадаж таргалж, жаргаж байгааг харж байна. Хөдөлмөрийн насны олон мянган хүүхэд, залуус хийдэд шавилан сууж сүсэгтнүүдэд тэжээлгэж хэвтдэг боллоо. Энэ ариун явдал уу