Импортоор орж ирэх автомашинд хотын дугаар олгохгүй байх шийдвэрийг хэвээр үлдээлээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин 27 сек
220
legacy:2025/09/IMG_3994.jpg

Нийслэлийн ЗДТГ-ын 18 дугаар тогтоолын дагуу арваннэгдүгээр сарын 8-аас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар олгохгүй байх шийдвэр хэрэгжиж буй. Энэ дагуу уг тогтоолыг цуцлах, тээврийн хэрэгслийг бүртгэлийн шалгуур үзүүлэлтийг цуцлах боломжгүй гэдгийг мэдэгдээд байна. Тодруулбал, энэ сарын 14-ны өдөр дээрх тогтоолыг цуцлах хүсэлтийг "Эко автомашин импортлогчдын холбоо” ТББ-аас ирүүлсэн бөгөөд хотын удирдлагууд дээрх байр суурийг илэрхийлсэн нь энэ юм.

НЗД-ын орлогч Т.Даваадалайгийн тайлбарласнаар, Улаанбаатар хотын авто замын түгжрэлээс шалтгаалсан нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд тулгарч буй сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор дээрх шийдвэрийг холбогдох инженер, мэргэжилтнүүдийн дүгнэлтэд үндэслэн гаргасан аж. Тодруулбал, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчим, авто замын багтаамжийн барьцаа буюу VCR 1.5-2.2, хөдөлгөөний дундаж хурд 8 км/цагаас бага, хөдөлгөөний чанарын үзүүлэлт “E-F” түвшинд байгаа аж. Уг үзүүлэлтүүдээс харахад нийслэлийн гудамж замын ачаалал хэвийн хэмжээнээс 2 дахин их байна гэсэн үг. Тэр дундаа өдрийн 12 цагийн 70 хувь нь түгжрэлтэй байдаг учраас хөдөлгөөний эрэлт, хэрэгцээ багтаамжаас хэтэрсэн гэсэн үзүүлэлт болж байна.

Иймд дээрх шийдвэрийг "Нийтийн эрх ашгийн төлөө уг хүсэлтийг цуцлах боломжгүй. Мөн нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг ХЗДХЯ бүртгэсэн” гэдгийг Т.Даваадалай тодотгосон.

Өнөөдрийн байдлаар автомашины улсын бүртгэлийн дугаарыг тодорхой шалгуур үзүүлэлтийн хүрээнд олгож байгаа бөгөөд автомашины импортод ямар нэгэн байдлаар хязгаарлалт тогтоогоогүй юм.

Ташрамд, Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 25км/цаг байлгахын тулд замын чадамжийг жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын замын урт, тээврийн хэрэгслийн урт, нэг тээврийн хэрэгсэлд ногдох зай зэргийг авч үзэн 250,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжтой гэж тооцоолсон. Гэтэл энэ тоо 3 дахин их буюу 804 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Хуваалцах:220

СЭТГЭГДЭЛ (22)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ж
    Жамъяншарав

    Зөв л гэж бодож байна, би ч бас приустэй,гэхдээ буруу талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг 100 хувь хязгаарлах хэрэгтэй.

  • Г
    Гарцаагүй гаргах шийдвэр

    Нөхцөл байдал бо хүссэн ч эс хүссэн ч ямар нэгэн байдлаар хатуу шийдвэр гаргахаас өөр аргаггүй л байдалтай болоод ыайгаа л даа

  • Э
    Эдийн засагч

    Дэд бүтэцээ хөгжүүлж, Замаа сайжруулж хотоо тэлнэ биз дэ! Хэрэгцээ шаардлага байгаад л хүмүүс хямд үнэтэй машин авч байгаа. Хэдэн их наядын Эдийн засгийн эргэцээ ч богоод эргүүтөлөгнүүд.

  • З
    Зочин

    Зөв. Хүнээсээ олон машинтай. Бүр даварцан. Бидэнд алхах ч газар, зам байдаггүй. Замын хажуугаар утаагд хордоод яая гэж явахад дэр нь бүр машинаа тавчихсан байдаг.

  • З
    Зочин

    Харин ч автомашин худалдан авч буй иргэнд бүх төрлийн даатгал хөнгөлөлт үзүүлдэг гэсэн Америк улсад болон өөр бусад улс орнуудад мөн Арабд ч гэсэн бүүр шүү.

  • З
    Зочин

    Буруу бүүр маш буруу дэлхийн ихэнх улс оронд хэзээ ч ийм төрлийн хууль гэж ер нь бол бараг байдаггүй бодит амьдрал дээр зөвхөн 2 төрлийн хууль гэж бий 1.даатагал 2.тухайн жолоочийн эрүүл мэндийн даатгал тэрэн дотроо торгууль нь эрүүл мэндийн даатгалдаа хамт хамрагдаад явчдаг байгаа шүү за зөвхөн ийм л 2 хуультай байдаг тэгэхээр наад дэмий балай юмаа одоо ер нь больсон чин дээрдээ.

  • Б
    Батжаргал

    Номерын хориг тавьсан нь түгжрэлд огт хамаагүй дээ харин нэг панз дамын бизнес нэмэгдэж ардын нуруун дээр ачаа нь нэмэгдэж байгаа шүү! Би үхэхээр чи үх гэдэг шиг тамын тогоонд байгаа үлгэр шиг байдлыг бий болгож болохгүй тиймээс шуудхан тэгш сондгойгоор нь явуулж мөн гадны орон шиг зогсоолоо тултал нь бий болгож худлаа зүлэг ногоо гэж үгүй хашаа хайсаа авч зогсоол болгох хэрэгтэй. Хотын төвөөр газар олдохгүй тул газар доогуур зогсоолыг барих хэрэгтэй. Хотын захаар бол за дагуу зогсоолыг маш ихээр бий болгож өгөх хэрэгтэй. Мөн давхар лифтэн зогсоолыг барих цаг нь болсон гэж бодож явдаг. Эцсийн эцэст хууль чанга торгууль хатуу байж түгжрэл буурна шүү! Нэг дүрэм зөрчихөд 50.100-р торгуулахыг хэн хүсэх юм. Тиймээс тэмдэг тэмдэглэгээ, зогсоолоо сайн хийж өгөөд хянаад суух л үлдлээ гэж бодох хэрэгтэй.

  • Б
    Батжаргал

    Хамгийн гол нь номертой холбоогүй номер олгохгүй байлаа гээд энэ хотод явж байгаа 804000н тээврийн хэрэгсэл явахаа больчих юм шиг ойлгоод байх юм. Номер ойлголтыг зогсоолоо гээд түгжрэл буурна гэвэл тэрэн шиг худ юм байхгүй. Хамгийн гол нь хууль тогтоомжоо өөрчлөх хэрэгтэй байна. Хуулийн хариуцлагаа чангалах энэ олон дүрэмгүй жолооч нарт тултал нь торгууль ногдуулах мөн тэр торгууль нь хэмжээтэй хугацаатай олон удаагийн давтана үйлдсэн бол жолоодох эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авдаг болвол замын хөдөлгөөнд саад тотгор учруулдаг түгжрэл буурна шүү дээ. Түгжрэлд жолооч бүрийн хувийн хариуцлага, соёл, туршлага чадвар маш их нөлөөлж байгаа. Ихэвчлэн утсаараа ямар нэгэн байдлаар оролдсон явахгүй байх нь түгжрэл үүсэх хамгийн том шалтгаан болж байгаа гэж харж явдаг. Зүгээр замын уулзвар дээр 20н машин зогсоод байж байхад алхаад тоолоод явахад 70. 80% нь утсаа оролдсон байдалтай харагддаг. Дээр нь дүрэмгүй, мэдлэггүй, амин хувиа хичээсэн, хэт овсгоотой гэж өөрийгөө гэж бодсон жолооч

  • Z
    Z

    Зөв шийдвэр

  • З
    Зочин

    Ухаангүй буруу үйлдэл

  • Т
    Төр юм бол гаргасан шийдвэртээ бат зогсох ёстой.

    Төр засаг гаргасан шийдвэрээ хамгаалах ёстой. Машин авах сонирхолтой иргэнд 1 сая төгрөгтөй байсан ч ченж нь мөнгө нэмээд урьдчилгааг нь бүрдүүлж банк бусад өгөөд тэгээд л машинтай болно. Машин авах чинь ямарч асуудалгүй болохоор ингэж нэмэгдэж зам дээрээ багтахгүй түгжрэнэ шүү дээ.

  • З
    Зочин

    зөв шүү ард түмэн энэ шийдвэрийг баяртайгаар хүлээн авч бна одоо энэ хэдхэн ченжүүдэд хэдэн хөлтар төгрөгийг нь өсгөж өгөх гэж улаанбаатарчууд амьдралынхаа ихэнх цагийг түгжрэлд өнгөрүүлэх болжийн уу.тийм юм бхгүй шүү одоо боль ченжүүдээ ард түмнээ бодох цаг ирсэн

  • З
    Зочин

    Эрүүлээр сэтгэж бодлого гаргах хүн энэ төрд байхгүй нь харамсалтай. Ганц машин авч унах гэж хэдэн дамжлага дамжиж хахууль өгч байж дугаар авдаг болж бгаа юм болдоо. Өрөвдмөөр төр засагтай үнэн толгой нь ажиллахгүй төр барьж бгаа хэдэн цүнх баригчтай яана даа хөөрхий

  • Б
    Бараа

    За юу гэж 800гаараа л оролцов гэж Бүх ясаа тавьсан сэгнүүдээ хөдөлгөөд ч хүрэхгүй шүү худлаа сэвж байхын

  • З
    Зочин

    Зөв зөв. Хориод өг малнуудыг

  • З
    Зочин

    Bitgii solioroo

  • З
    Зочин

    Зөв

  • З
    Зочин

    МАНингаа сонгоод бай худлаа хуцхаас ажил хийх биш

  • И
    ИРГЭН

    Ченжүүдийн мөн чанар!!

  • И
    ИРГЭН

    Ченжүүд үлдсэн төмрийн хогоо зарчихая төр иргэдийн автомашины татвар хураамжийг маш их нэмчих тэгэхээр түгжрэл буурна гэж байгаа юм даа ккк овоо гарууд шүү!!

  • И
    ИРГЭН

    Ченжүүд улам их баяжмаар байна шүү дээ!!! Нийтийн эрх ашиг энэ тэр хамаагүй ченжүүд л баяжмаар бн!!!

  • З
    Зочин

    Ха ха гаргаж болсон юм буцааж болох байлгүй