Ч.Өнөрбаяр: Нэг мөрдөн байцаагчийн дээр 10 гаруй дарга байна, ажил хийдэг хүн алга

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин 17 сек
180
legacy:unurbayar hud yam/өнөрбаяр.jpg

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр 7 хоног бүрийн ажлын явц, улирал тутмын тайланг мэдээлллээ. Энэ талаар тус газрын дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл өгч байна.

Тэрбээр "2022 онд ЗГ-ын Хяналтын тухай хууль гаргасан. Энэ дагуу Засгийн газрын харьяа бүх яам, төрийн үйлчилгээний газруудад хяналт тавьдаг. Энэ чиг үүргийн дагуу ажилладаг. Сайд нартай улс төрийн хариуцлага бид ярихгүй. Бидний гол зорилго, төрийн нүсэр бүтцийг багасгаж, яамд үр дүнтэй ажилладаг болъё. Яг үнэнийг хэлэхэд, төрийн албан хаагч ажлын цагаар тайлан бичиж байна, нэг тайлангаа 70 гаруй байгууллага руу явуулж байна, ямар ч үр дүн байхгүй. Байгаль орчны салбар, Хуульзүйн салбарт асуудал шийдэгддэг байх ёстой. Үр ашигаар нь үнэлдэг болъё.

Бид ирэх жил эмийн чанарын асуудалд анхаарах гэж байгаа. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас судалгаа гаргасан байна. Нэг ноцтой дүгнэлт байна билээ, Монгол Улс иргэдийнхээ өвчлөлд мөнгө хийдэг улс болсон байна гэж.

Бас нэг асуудал нь цагдаагийн байгууллага. Иргэд маш их хохирдог, хэргийг нь шийддэггүй асуудал. нэг мөрдөн байцаагч 50 хавтас хэрэг шалгах ёстой байтал 150-200 хэрэг мөрдөж байна.

Нэг мөрдөн байцаагчийн дээр 10 гаруй дарга байна. Олон дарга үүрэг өгдөг, доор нь ажил хийдэг хүн алга. Хэрэг мөрдөхийн хажуугаар шөнө нь эргүүлд гардаг. Иймээс ирэх долоо хоногт цагдаагийн байгууллагад процессын хяналт хийнэ. Энэ байгууллага 500, 100 жилийн түүхтэй гэдэг ч анх байгуулагдахдаа ямар бүтэцтэй байсан, тэр чигээрээ. Өөрчлөгддөггүй. Иймээс гаднаас нь өөрчилнө гэж байгаа юм. " гэлээ.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Элбэгдоржийн гөлөг. Итгэж болохгүй хүн дээ

  • З
    Зочин

    Ялангуяа төрийн дунд шатны албадын дотор илүү орон тооны бөглөөснүүд маш их байдаг , төрийн албанд бүтцийн өөрчлөлт хийх цаг нь болсон шүү дээ . Тэгээд ч ТӨРИЙН АЛБА ТӨРЛИЙН АЛБА БОЛСНЫГ ХҮН БҮГД МЭДНЭ ДЭЭ .

  • Ү
    Үл мэдэгч

    Чи 2012-2015 онуудад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хууль бодлогын зөвлөх байхдаа Эрүү болон ЭХХШтХ-ийг хийлцсэн шүү дээ. Тэгэхдээ мөрдөгчийн бие даасан байдал, ачааллыг бодолцож хууль хийхгүй яасан юм вэ? Чиний хийсэн ажил шүү дээ. Одоо л нэг их гайхаж ярьж гэнэ ....

  • З
    Зочин

    Элбэгдоржийн шадар шахуу явж яаж юу хийж байсныг мартсан гэж бодоод байгаа юм бол уу.

  • М
    Мангараа

    Ха ха ха энэ одоо л мэдэж байгаан байх даа. Танай засгийн үед бүр аймаар байсан шүү махан толгой минь худлаа үнэнч дүр эсгэхээ болиоч ...

  • Z
    Zochin

    Хэрэггүй орон тоог цомхотгож төрийн албыг цомхон чадвартай болгох хэрэгтэй.

  • З
    Зочин

    Ганц мөрдөн байцаагч ч биш бүх төрийн байгууллагд ийм байгаа Хэлтсийн дарга, ахлах гээд дээр нь хариуцсан орлогч, тэгээд дарга. Ажил хийх мэргэжилтэн хэлтэст 2, 3-аас хэтрэхгүй.

  • И
    Иргэн

    Цагдаагийн байгууллага хүний хотуудаар дүүрсэн Улстөрчдиын шар хөл л дарга нар болж түүнээ авилга коррупцаар хамгаалдаг Тэмүүжиншийн зөв байсан Цагдааг шинэчлэх ёстой

    • Z
      Zochin

      Zuv bicheech lalaraa

  • З
    Зочин

    Чам шиг энд тэнд зар тавьдаг яанхан алга түүний дэвсгэр болсон чамайг золбин нохой ч тоож шаахгүй цагдаагын байгуулаг энэ балайг шалгааж эрүү үүсгэн шалгаач ээ дох өвчинтэй ч юм билүү

  • И
    ИРГЭН

    Баг хорооны ажил гэж гурил болсон шүү дээ!!! Байнга шахуу гадуу ажилтай нэрийн доор амин хувийнхаа ажилыг хийж явдаг, төрийн ажил хавсрага маягийн!!! Яаамаар юм бэ дээ???

  • А
    ард түмэн

    Энэ залуу хүн л дээ.Элбэгдорж энэ улсыг удирдаж байхад ойр байсан.Тэр үед энэ асуудлуудыг яриад хэлж засаж залруулж явахгүй яасан юм бол.Том дарга байх үедээ иргэдийн зовлонг ойлгодоггүй хардаггүй явсан ийм хүмүүсийн цаг хугацаа шүүж овоо хөрсниий юм яриулж байна.Гэхдээ эд нар ийм зэвүүн л дээ, мэдсээр байж ярьдаггүй байж байгаад өөрт тохирмжтой цагт өөртөө зориулж тэр асуудлуудыг ярьж байгаа нь энэ.Энэ байдал нь энэ нөхрийг ямаршуухан ХӨГИЙН ГАР ВЭ ГЭДГИЙГ НЬ Л БАТАЛЖ БАЙНА.ХҮН ӨНГӨРСӨНӨӨ МАРТАХ УЧИРГҮЙ Л ЯВАХ ЁСТОЙ.ЗАЛУУ ХҮН ИЙМ БАЙХ ГЭЖ... СУГАНЫ ҮС, ЦҮНХ БАРИАЧДЫН БҮХЭЛ БҮТЭН ИЙМ БЭЛТГЭГДСЭН АРМИ ГАРААД ИРСЭН Л ДЭЭ...ЭЗЭНДЭЭ Л ХАЙРТАЙ ЭНЭ ХҮМҮҮС...ЭРХ МЭДЭЛД ОЧООД ИНГЭЖ ЯРИХ НЬ УТАА Л ДАА.....

  • С
    С.Галхүү

    Цагдаагийн байгууллагын болон ШШГБ, ШШҮТөв, Дотоодын цэрэг, Батлан хамгаалах, цэргийн бүтэцэд нэн даруй өөрчлөлт хийх нь зөвөө. Ажил хийдэг нь ганц тушаал заавар өгдөг нь маш олон бсон. Хэлтэс нэртэй 5-хан алба хаагч сууж бх юм. Дарга, орлогч, ахлах, гээд 4 нь ажил хийдэггүй нэг нь л тулж ажилладаг. Ийм бж болохгүй ээ.

  • O
    Oogii

    Rahittai zanhaisan zavaan tur zasagtai uls daa

  • М
    МАНДАХ

    Чухал асуудлыг хөндөж байна. Чадварлаг, мэргэжлийн төрийн албан хаагч дутагдалтай байна. Ажлаа мэдэхгүй ихэмсэг зантай, хүнтэй ялгаварлан харилцдаг, хахууль авдаг. Ажлын гүйцэтгэл хангалтгүй, хэрэг болохгүй олон тайлан , судалгаа гаргадаг,чадваргүй боловсон хүчин ихтэй байна шүү.

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

  • З
    Зочин

    Иим болоод хүмүүст хилсээр, хүчээр хэрэг хүлээлгэж ажил хийсэн болдог бизээ. Аймаар шүү.

  • З
    зочин

    Аймгуудад өмч худалдан авах ажиллагаанд хамт байсан. Одоо салгаад 5 мэргэжилтэн, 2 дарга, 4 ахлах, 2 нябо, 2, нярав, 2 бичиг хэрэг бүтэхгүй ээ. Соёлын газар гээд 6 мэргэжилтэн 3 дарга гэх мэт .... Шалгаад цэгцлээч поп гар аа