Эрх мэдлээ урвуулан ашиглаж ажилд авсан хүндээ ажил хийгээгүй байхад цалин, урамшуулал олгодог байжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
40
legacy:2024/12/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-6-1 (1).jpg

Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 18-наас 22-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43618, мөрдөн байцаалтын 4178 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 295 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал,

Говь-Алтай аймгийн сумын Соёлын төвийн албан тушаалтан Ч.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн Ж.Х-г ажилд томилж, ажил үүрэг гүйцэтгээгүй байхад цалин олгож, өөртөө авч зарцуулсан, өөрийн хамаарал бүхий хүнд урамшуулал олгож, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Илэрсэн нь л энэ болохоос жижиг хувийн компаниудад ажил хийдэггүй ч ажилд авна гээд бичиг баримтын хуулбарыг авчихаад нэр дээр нь цалин бодоод авч явж байгааг үгүйсгэх боломжгүй.тухайн иргэн тэр байгууллагад ажилд орох гэж диплом бичиг баримтаа өгсөн ч ажил даа ороорой гэж байгуулагаас дуудаж ажиллуулаагүй бол тухайн байгууллагад цаасан дээр ажилладаг гээд л явна.өөрөө мэдээ ч үгүй байгаа.мэдэх боломжгүй

  • З
    Зочин

    Ямар ёс зүйтэй хүмүүс ажил хийж байнаа

  • З
    Зочин

    ЭЕШ босгоо нэм. Гай болж нэг муу дипломтой тул ажилд орчихож бгаа юм. Ямар ч чадваргүй бусдаар тэжээлгэгсэд нэмэгдсээр бна.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol