Олон нийттэй харилцах 11-11 төвийн дарга Г.Одгаравыг “халагдахыг дээрээс нь албадсан“-аар ажлаасаа чөлөөлөгдлөө гэв

Нийгэм
Delgertsetseg
Унших: 2 мин 16 сек
510
legacy:_shariljjj/12/odgarav-1.jpg

Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн дарга Г.Одгаравыг албан үүргээс нь чөлөөлжээ. Түүнийг "дээрээс ажлаа өгөх"-ийг албадсан талаар өөрийн цахим хуудастаа "шүгэл үлээсэн" нь анхаарал татаад байна. Энэ талаар тэрбээр "Нам гүмд дарагдсан 11-11 төвөө иргэдийн асуудлыг сонсох, шийдвэрлэх сайд дарга нарын ажлын талбар болголоо" гэж тодотгожээ.

ХУДАЛД ДИЙЛДЭВ. БАЯРТАЙ 11-11!

"Яг 8 сар Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн даргаар ажиллаж, өнөөдрөөс ажлаа хүлээлгэн өглөө. Эхлүүлсэн өч төчнөөн ажил байсан ч халагдахыг дээрээс албадлаа. Залуу хүнийхээ хувиар сэтгэл зүтгэл гарган төрд шударгаар, амжилттай ажиллаад ч худал хуурмаг, бусармаг хүмүүст дийлдлээ.

Хамгийн хорчин, муу үйлэндээ чадварлаг, бүр бүлэглэл болчихсон хүмүүс дунд ажиллаж үзлээ. Төрийн ажлыг яс хийлгэж, түмний гомдлыг засагт шударгаар тайлагнасныхаа төлөө дээрээсээ ч доороосоо ч хавчигдаж, энэ хэдэн сарыг тэвчээр заан өнгөрүүллээ. Хүнийг харлуулах, унагах тэдэнд их амархан юм билээ.

Энэ хэдхэн сард миний бие тэдний олон жил хийж бараагүй чамгүй их ажлыг санаачлан, шинэ 11-11 төвийг бүтээх алхмаа амжилттай эхлүүлж байлаа.

Нам гүмд дарагдсан 11-11 төвөө иргэдийн асуудлыг сонсох, шийдвэрлэх сайд дарга нарын ажлын талбар болголоо.

Ерөнхий сайдад хүсэлт тавьсны эцэст долоо хоног болгон Засгийн газрын хуралдаанд иргэдийн хамгийн их гомдол дагуулсан 3 асуудлыг өөрийн биеэр танилцуулж, түүний дагуу цаг үеийн асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ орууллаа.

Мөн

1111 төвийн дуудлага алдалтыг багасгахын тулд хиймэл оюун ухаанд тулгуурласан виртуал агенттай болгох,

Иргэдийн гомдлын шийдвэрлэлтийн явцыг И-Монголиагаар дамжуулан мэдээлдэг болгох,

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний тайлан системийг нэгтгэх,

7 хоног болгон ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайдтай иргэний 2-3 гомдлын газар дээр ажиллах,

Сайд дарга нарт шуурхай шийдвэрлэх гомдол, мэдээллийг мсж, мэйлээр илгээдэг болгох,

Алдаатай байсан бүртгэл тайлангийн системийг боловсронгуй болгон хөгжүүлэх зэрэг олон ажлыг сайд нартай эхлүүлээд явж байлаа.

Харамсалтай нь эдгээр ажлаа дуусгах хугацаа надад өгсөнгүй цэг тавиуллаа. Иргэдийн гомдлыг дамжуулдаг бус шийдвэрлүүлдэг, төр нь ард түмнээ сонсоод өнгөрдөг бус ажил хэрэг болгодог тийм л том зорилгод хүрэхээр ажиллаж байлаа.

Энэ хугацаанд төрд хийж бүтээх эрмэлзэлтэй сайд даргатай бишгүйдээ таарч явлаа. Гэвч тэдний ажлыг гацаадаг, дундуур нь хор хутгадаг, хор найруулдаг, хайрцагладаг, удаан бугшсан, бараг сайд дарга нараасаа ТОМ дунд, доод шатныхан нь олонх юм билээ.

Ёстой л хуйгаар нь цэвэрлэж, цус сэлбэж байж л шударгаар амжилттай ажиллах нөхцөл бүрдэх юм билээ. Тиймгүй бол яг л над шиг сэтгэл зүрх, цаг зав, хөдөлмөрөө бараад, урмаа хугалаад хоцрох нь ээ.

Хэрэв надад баг байсан бол, хэрэв үнэн ноёлж байсан бол би ихийг бүтээх байлаа... (Дарга нар яагаад багаа бүрдүүлдгийг яс махандаа тултал ойлгосон) Юм нэгээр дуусахгүй. Үүнээс ч илүүг санаснаараа бүтээх өдөр ирэх байх аа" гэжээ.

Хуваалцах:510

СЭТГЭГДЭЛ (51)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ц
    Цэрэнмодном

    Оюунэрдэнэ 2.5 жил ажиллаа Одоо болио Хүрэлмүх мөн болио Удах тусам хувь компаниа бодно 2 дахь багабадиуд болж баячуул боллоо. Бүлэг мафиуд

  • И
    иргэн

    Болж худлаа юм байналээ 1111

  • E
    Erka

    Od garab gej ene gichii umuu alandna holduu loom shaa

  • З
    Зочин

    Энэ 1111 мэргэжлийн чадваргүй хүмүүс шаардлага тавьсан хүмүүсийг шантаачилж, шалгах нэрийдлээр ажил гацаах, ёс зүйгүй хүмүүсийн ажил нь болсон шүү. Аймаг орон нутагтаа иргэдээ сонсож асуудлаа ул сжжрьтай шийддэг байх хэрэгтэй. 1111 дэмий

  • А
    Ахмад

    ҮНЭН ШҮҮ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД 2 АСУУДАЛ ИЛГЭЭЖ 1ХАРИУ НЬ МАШ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭГДСЭН.Нөгөө нь илгээж амжаагүй буруугаа хүлээж хэсэг хугацааны дараа УБ заииргаанаас хариу ирсэн нь Эзэнгүй хавтгайдаа хариу байлаа.😥

  • А
    Алтанцэцэг

    Харамсалтай юм болжээ, уул н их шуурхай ,үр дүнтэй ажиллаж бсан юмсан.Хэрэгжүүлэж амжсан зүйл н яадахдаа үлдэх болтугай.

  • Г
    Г.Долгорсүрэн

    Маш зөв шийдвэр байна.1111д хамаг нэгжээ баран байж 2 гомдол гаргасан ч авч хэлэлцээгүй. 1.Намуундэлбээ эмийн сан хөнгөлөлттэй эмийн үнийг нэмж .нэмсэн үнэдээ баримт өгөхгүй байна гэсэн гомдолд энэ асуудал төрийн үйлчилгээнд хамаарахгүй гэсэн хариу өглөө 2.11 настны вакцины талаар баримт нотолгоо гаргаад Бямбаа гэдэг эмэгтэй яриад байна үүнд тайлбар өгөхийг хүсэж гомдол гаргахад энэ бол цахим мэдээлэл иргэд та нарын хэрэг төрд хамааралгүй гэсэн хариу өгсөн . Энэ 1111ийг төрийн түмэн нүдний нэг болсон иргэний санал гомдлыг авах утас гэсэн нь хүлээн авахгүйгээр үл барам чулуу хөөлгөдгийг өөрийн биеэр үзлээ.Миний мэдээллийн үнэн худлыг шалгая гэвэл хэзээ ярьсанаа би хэлэхэд бэлэн .Миний ойлгохгосноор яриаг бичиж авдаг .

  • З
    Зочин

    Төрийн бүх салбар бүхшатандаа ийм лаларуудаар дүүрсэн байдаг даа энэ эмэгтэй харин ч удаан тэсэж лаларууд

  • И
    иргэн

    Дампуу төр АН 2012-2016 онд 1111 ард түмний хайрыг татаж шударга ёс татаж чадсан МАН одоо бас дуусгалаа даа

  • З
    Зочин

    Угаасаа шударгаар ажил хийе гэж зүтгэснээ зайлуулнашд

  • З
    Зочин

    Энэ хүн засгийн газрын мэдээлэлийн агентлагт 8 хан сар ажиллахдаа хийж бүтээх гэж зорьжээ.Ардын иргэдийн саналыг эрэмбэлж эхний тулгамдсан 3 асуждлыг шийдвэрлүүлэх , тэдний дуу хоолойг төр хүргэх гэж хичээж ажилласан байна .Үүний хариуд ард түмнийхээ дуу хоолойг сонсох дургүй дарга нар нь ХАЛЖЭЭ гэж харагдаж байна.ДАРГА НАРАА МАГТААД ХИЙГЭЭГҮЙ АЖЛЫГ ХИЙСЭН БОЛГОЖ МЭДЭЭЛЭЭД БАЙСАН БОЛ ДАРГААРАА ҮЛДЭХ Л БАЙЖЭЭ .МАНч угаасаа өөрийг нь шүүмжлэсэн болгоныг хорьж цагдаа шоронд хийдэг нь гэм биш ЗАН болчихсон нам шүү дээ. Удахгүй баривчлана гэж мэдэх л хүмүүс дээ .

  • У
    Уншигч

    Энд санал мэдээлэл өгөхөд усанд хаясан чулуу шиг алга болдог. Эргэх буцах холбоо байдаггүй.Би удаа хандсан

  • З
    Зочин

    Дээрээс гэхгүйгээр тэр сайд, энэ дарга гээд нэр устай албан тушаалтай нь бич. Хэрэв шударга ажиллаж байсан юм бол.

  • З
    Зочин

    Шударга үнэний төлөө ажилласан бүсгүй гэж харлаа. Яагаад ажил сайжруулъя гэж боддоггүй улам дампууруулах сэтгэлтэй бэртэгчингүүд байдаг юм болоо?. Монголын төрд олон жил нэг байгууллагад бугшин сууж байгаа төрийн албан хаагчдын дунд халаа сэлгээ сайн хийх хэрэгтэй. Ялангуяа төрийн Төв байгууллагуудад.

  • З
    Зочин

    Та нар утасны цаанаас бүү хуцан уль чадал чинь хүрдэг бол эд худал хуурмаг хулгайч нартай талбай дээр гараад халз үзье

  • З
    Зочин

    Шударга бүсгүй амжилт

  • З
    Зочин

    Зөв 1 ч гэсэн хүн эдний нүүр царайг ил гаргахаар энд ярьж байгаа нь сайн хэрэг

  • З
    Зочин

    Энэ авгай үнэнүү 11 11 чинь ямар ч мэдээлэл өгөөд нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг газар бналээштэн сүйдтэй шийдээд бгааг хараагүй шүү өөрөө л ялзарсан байх 1111р шийдэж бгаа асуудал хараагүй

  • З
    Зочин

    Хурган дарга нар нь нам дамнаж хулгай хийдэг хэн нэг буруу элгэтэний цүнх баригч болчихсон аргагүй дээ , хувьсгал хийж байж , Зориг агсаны хүссэн нийгэм бий болох болчихсон шүү дэ , Хэдэн төгрөг авч өөрөө л болж байвал улс орны ирээдүй тэдэнд хамаагүй , тийм учираас , дороос нь шүүрдэж цэвэрлэх цаг нь болсон

  • З
    Зочин

    Төрийн алба ялзарсан

  • З
    Зочин

    Байх ёстой чанартай ажиллах ёстой бүтэц. Хүн хүч муу байна уу утсаа авдаг болж үйлчилгээг нь сайжруулаасай.

  • З
    Зочин

    end dargaar yaaanaaa ahlah operatap bhdal boloosh deee

  • Н
    Нутгийн суугуул

    Төрийн алба бол дээр дооргүй ялзарсан шүү дээ. Төрийн алба бол бэртэгчингуудын амь зуух газар болсон Тийм газраас үтэр түргэн явах нь зөв. Санааныхаа дагуу хийх ажил зөндөө байгаа.

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

  • З
    Зочин

    Сайд дарга нартай тэрсэлдэх хэмжээний албан тушаал биш, сүржин бүсгүй вэ? Санал хүсэлт авч дамжуулах төдий хэдэн хүн удирддаг биз

    • З
      Зочин

      Тийм биш байх шүү ард иргэдийн зөв мэдээлэлд дургүй бүлэглэлийн дургүйг хүргэсэн гэсэн үг хө

  • З
    Зочин

    Юуч чадваргүй газар богд уулын газраа шалгаач хэн зөвшөөрл өгсөн яаж авсан ямар дуудлага худалаа байх ёстой гээд

  • З
    Зочин

    Үнэхээр залуус минь хөгшчүүлийн энэ балиар хүн дарамталсан муу муухай санааг битгий сурч цаашина дамжуулаарай. Залуу улс шиг эрч хүчтэй зүүгээрэй.

  • Н
    Наба

    Танай 11-11 төв утасаа ямар авах биш бүгдийг нь солих хэрэгтэй.Бас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн гэж ажилаа огт хийдэггүй Төсөвөөс цалинжсан хүмүүс бнда.

  • И
    Иргэн

    Энэ бол монгол төрийн албаны бодит байдал. Шинээр очсон дарга битгий хэл мэргэжилтэн л хог болдог юм шүү дээ. Олон жил болсон архаг хууччуул нь өөрсдийнхөө ажлыг хувь хөрөнгө эзэмшигч мэтээр ойлгодог бас ажилдаг.

  • З
    Зочин

    Хааны алба халаатай эзний алба ээлжтэй байдаг юм дуугай л өгөөч

  • Ч
    Чука

    11 11 сөнөсөн газар залгаад утасаа авахгүй асуудал хэлээд арга хэмжээ авахгүй зөвхөн дамжуулсан төдий асуудал шийднэ гэж бүр байхгүй бараг илүү орон тоо болсон газар байлаа Ганц дарга буруутай нь юу бол бүх хүнийг сольж ажиллах шиг ажилладаг болвол төр иргэний гүүр юмсан

  • З
    З

    11 11 шал худ газар бна лээ

  • З
    Зочин

    11-11 утасруу залгаад утсаа авдаг биш соль соль

  • И
    ИРГЭН

    ХАН- уул дүүргийн 17-18 хорооны автомашины болон явган хүний замын болоод гудамж талбайн гэрэлтүүлэг орон нутгийн сонгуулиас хойш таг харанхуйд живсэн 11-11төвд хэлсэн боловч!!! МАН- дүгнэлт хийж ажилаа сайжруулсан дээр байх!!!

  • И
    Иргэн

    Уг нь энэ хүн хийсэн ажилтай хэлэх үгтэй Хүн байна даа .Одоо цагт үнэнчээр ажилахаар хэцүү цаг болжээ .

  • И
    Иргэн

    Мэдээлэл өгөхөөр регистрээ хэл гээд хэцүү юм байна лээ, тэг гэсэн юм байх дах

  • З
    Зочин

    Яаралтай сольж байгааг бодоход энэ хүүхэн өөрөө нэг их ариун явдалтан биш л болж таарна шүү дээ. Зөв зүгээр маш сайн ажиллаж байхад нь гэнэт өөрлөнө гэдэгт итгэхэд ч бэрх юм даа

    • З
      Зочин

      МАН сольж байна гэдэг нь МАНы эрх ашигтай зөрчилдөөд иргэдийн эрх ашиг яригдаад ирэхээр сольдог бгаа шүү

  • З
    Зочин

    1111 юу ч шийдээгүй шүү олон удаа санал хүсэлт өгсөн

  • О
    Оюу

    Төр бузраар дүүрчээ ЕСаа

  • З
    Зочин

    Ажилд томилсон хүнээсээ / даргаасаа/ ажил хийлгэхгүй юм бол яах гэж томилсон юм бэ гэж асуу....

  • С
    Судлаач иргэн

    Уул нь 1111 төв их хэрэгтэй юм шүүдээ..гэхдээ өнөөдөр МАНын дарга нар нэр төдий байлгаж байдаг юм болуу даа

  • С
    Судлаач иргэн

    1111төвийг Бат-Үүл санаачлан бий болгосон..тэр үед сайн ажиллаж иргэддээ их дэмтэй байсандаа..одоо бол иргэд мэддэгчгүй..тусч үгүй байхдоо..

  • З
    Зочин

    Баярлалаа сайхан шударга эмэгтэй байна одоогийн цүнх баригчдын талаар ёстой шууд хэллээ, энэ төрийн албанаас тэд нарыг цэвэрлэх хэрэгтэй, тэд нар чинь идэж уух гээд байгаад байгаа юм.

  • З
    Зочин

    Басал идэж ууж хөрөнгөжсөн их хурлын даргаа огцруулах ёстой , эсвэл тэр нөхөр хөрөнгөө, луйвардаж авсан хувьцаануудаа эргүүлж улсдаа өг!!!

  • З
    Зочин

    ANUSDI80955876

  • З
    Зочин

    1111 ийн дуудлага хүлээн авагчид учир өмй. Автомат хариулагч дээр байршаад авахгүй,авсан хойноо сонсохгүй шиднэ. Юнэг хогийн залуу байсан шүү. Өдөр цаг нь байгаа. Дараагийн нэг бүсгүй авахдаа өмнөөс тайлбар өгч сануулсан гэсэн.

  • З
    Зочин

    Нэг л үнэн зүйлийг цухалзуулсан нь, өнөөдөр монголын төр “цүнх баригчид”-ын “засаглал”-д орчихоод байгаа “аюул” юм.

  • З
    Зочин

    Шударга ёсыг уландаа гишгэж байна. Үнэнийг ил тодоор залуу хүний сэтгэлээр шударгаар хэлсэн байна. Цаашид залуус энэ мэт Шударга бус байдалтай тэмцэж тэднийг ялах өдөр ирнэ.

  • З
    Зочин

    Аргагүй л дээ. Их хурлын даргаасаа эхлээд хүн гэхэд хэцүүхэн цайрсан луйварчингууд энэ улсыг самраад дуусгаж байхад