Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хөвсгөлийн Галт суманд 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
00

Өнөө өглөө Хөвсгөл аймгийн Галт суманд 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Аймгийн онцгой байдлын газрын мэдээлснээр, газар хөдлөлт 04:34:37 цагт бүртгэгдсэн байна. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 48.51 100.336
Газар хөдлөлтийн чичирхийлэл Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Орхон, Өвөрхангай аймагт болон Дархан, Улаанбаатар хотод мэдрэгджээ.



