Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг олон улсаас бага буюу 23 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой гэв

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:vaccine/vaccina.jpg

Өнөөдрөөс Хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тус вакцинд 11 настай охид, хөвгүүд эцэг эхийн зөвшөөрлөөр болон үүнээс дээш насны бүх хүн сайн дураараа хамрагдах боломжтой. Энэ талаар ЭМЯ-ны Нийтийн Эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд хэлэхдээ "Умайн хүзүүний хорт хавдар үүсгэж буй хүний папиллома вирусийн эсрэг вакциныг Монгол Улс 2012 онд хийлгэж эхэлсэн. 2020 оноос сайн дурын хэлбэрээр ХСҮТ дээр хийгдэж байгаа. Үүнд 11-ээс дээш насны бүх хүн хамрагдах боломжтой. Үнийн хувьд бид НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан авч байгаа бөгөөд олон улсад хийгддэг үнээс харьцангуй бага үнээр буюу 23 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой" гэсэн юм.