“Приус” машин унадаг хүн 144,000 төгрөг, “лексус 570” унадаг хүн 752,400 төгрөгийн албан татвар төлнө

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 56 сек
550
legacy:2025/12/38/Zamiintugjee.jpg

Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль нь татварын анхны багц хуулийн нэг бөгөөд 1992 онд батлагдсанаас хойш зарчмын томоохон өөрчлөлт оролгүй 33 дахь жилдээ мөрдөн ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам, авто тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгаагаас авто замын сүлжээ өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүйд хүрээд байна гэж НЗДТГ-аас мэдээллээ. Тиймээс 2025 оны нийслэлийн төсвийн төсөлд татвар нэмэгдүүлэх тухай тусгасан бөгөөд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх аж.

Зураг1. АТБӨЯХАТ-ын орлого, татвар төлөгчийн тоо, тээврийн хэрэгслийн харьцуулсан судалгаа /2020-2024 он/

Албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоосноор дараахь 4 төрлийн тээврийн хэрэгслийн хувьд жилд төлөх АТБӨЯХ-ийн татварын хэмжээг харьцуулан харуулж байна.

Зураг 2. АТБӨЯХАТ-ын харьцуулалт.

Тухайлбал, Prius маркийн авто машины хувьд жилд 36.0 мянган төгрөгийн албан татварыг төлдөг байсан бол нэмэгдүүлсэн татварын хувь хэмжээгээр 144.0 мянган төгрөг, Lexus 570 маркийн авто машины хувьд жилд 188.1 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 752.4 мянган төгрөг, Huindai Porter авто машины хувьд жилд 30.0 мянган төгрөгийн албан татвар төлдөг байсан бол 75.0 мянган төгрөг, цахилгаан тэжээлт автомашины хувьд “0” хувийн албан татвар төлөх тооцоолол гарч байна.

АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЭЛД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

№

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл

Жилд ногдуулах албан татварын хэмжээ/төгрөгөөр/

1

2 дугуйтай мотоцикл

6,000

2

3 дугуйтай мотоцикл

9,000

3

Суудлын авто машин:

а/2001 см3 хүртэл

б/2001-3001 см3 хүртэл

в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/

96

108

132

4

Микробус/15 хүртэл суудалтай

35,000

5

Автобус

52,000

6

Ачааны машин:

1/1 хүртэл тооны даацтай

2/ 1-2 тн-ын даацтай

3/ 2-3 тн –ын даацтай

4/ 3-5 тн-ын

5/ 5-8 тн-ын

6/ 8-10 тн-ын

7/ 10-20 тн-ын

8/ 20-30 тн-ын

9/ 30-40 тн-ын

10/ 40-50 тн-ын

11/ 50-60 тн-ын

12/ 60-70 тн-ын

13/ 70-80 тн-ын

14/ 80-90 тн-ын

15/ 90-100 тн-ын

16/ 100 тн-оос дээш даацтай

75,000

105,000

135,000

165,000

240,000

270,000

300,000

420,000

540,000

660,000

840,000

960,000

1,080,000

1,200,000

1,320,000

1,440,000

7

Тусгай зориулалтын автомашин

48,000

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

42,000

9

Бага оврын трактор

21,000

10

Чиргүүл/даацын 1 тонн тутамд

16,500

11

Цахилгаан тэжээлт автомашин

0

Хуваалцах:550

СЭТГЭГДЭЛ (55)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Нэмж болно 50 %.. Арай дэндэжж бна. Ард түмэн тэмц

    50-60% нэмж болно. Арай дэндэж бна. Захиргааны шүүхэд өгөх хэрэгтэй.

  • З
    Зочин

    Энэ улсад цаашдаа яаж амьдрах вэ торгоно нэмнэ хорино гэхээс өөр юм алга ард иргэдийн төлөө гэсэн нэг ч хууль алга даа яанааа

  • У
    Угтаабаяр

    Яаж ч нэмсэн машинаа унаад л явна шүү дээ, Нийтийн тээвэр нь олигтой явдаггүй шүү дээ.

  • З
    Зочин

    Нэмэх хэрэгтэй

  • С
    Судлаач иргэн

    Суудлын машин 300мянга дунд овор жип 500мянга, 2500 мотортой жип 1 сая, 3500 -4500 бол 5 сая, 4500 дээш бол жилийн 10 сая, 600 саяас дээш үнэтэй машинд жилийн 50 сая төгрөгийн татвар ногдуулах хэрэгтэй..шал дэмий чацага юм сэдэх юм.хийвэл олигтойхон хий..

  • З
    Зочин

    Хогчин шуу ард олноор битгий их оролдоод байгаарай хулгайчуудаа

  • З
    Зочин

    Бух юмны унэ нэмээд энэ оронд чинь байх нохцолгуй болж байна….хурдан Аугаа Хятадын хэсэг болох юмсан

  • З
    Зочин

    🤑🤑🤑🤑🤑🤑🤑

  • Т
    Татварын нөхөөс

    Улсын төсөвийг хоослогчдын мөнгө олох гэж

  • З
    Зочин

    Ашгүй2 Сайн нэм ямарч хэрэггүй сэгнүүд унчихаад лай

  • И
    Иргэн

    Орлого багасч, мөнгөний ханш унаж , юмны үнэ өсөж байгаа хүнд үед татвар огцом нэмж байгаа иргэд биднийг эрх мэдэлтнүүд дээрэлхэж хүн гэж бодохгүй доромжилж байна, анх удаа СБ талбай орж жагсаж үгээ хэлие гэж бодлоо, жагсвал дэмжиж очин, Нямбаатарыг огцроод зайл гэж хэлээд дуустал нь харин ч явна шүү

  • Y
    yag zuv

    yag zuv

  • A
    Altai

    Ямар ч мөнгө татсан зорчих хүмүүсээсээ суутгаад төлнө тэгэхээр танай намыг тас харааж хар үүл хурна МАН нам ч булшаа ухуулж байна шүү бүр тарж сөнөөсэй

  • Ф
    ф

    2 оос дээш орон сууцтай иргэдээс авах татварыг нэмээд өгвөл байрны үнэ бууж утаа багасах болно шүү

    • З
      Зочин

      Татвар өсвөл таны ирээдүйн орон сууцны ханш өснө түрээс өснө ер нь бүх юмны үнэ өснө хаанаас ирсэн мөсөн толгой вэ

  • Z
    zz

    Зөв л дөө нэмэх цаг нь брлсон

  • З
    Зочин

    tom mashinuud hot dotor baga ywgag bgaa

  • З
    Зочин

    Ядаж 2 дахин нэм лдээ арай л бнаа

  • З
    Зочин

    Ниитийн тээврээ ярих юмгүй хөгжүүлчих

  • З
    Зочин

    Төрийн ажилтангуудын тоог цөөлмөөр байна. Хамраа ухсан ажилгүй юмнууд хоолны мөнгөө олох гээд янз бүрийн татварын эх үүсвэр бодож олоод байх юм

  • З
    Зочин

    Бидний төлж байгаа татвар багадаагүй шүү. Уул уурхайн орлого НӨАТ н орлого албан татваруудыг орлогууд зарцуулалтыг ард түмэнд ил тодоор тайлагнамаар байна.

  • З
    Зочин

    Монголчууд чинь газрын баялагаа хэнд зараад ашиг нь хаагуур яваад байна аа. Тэр орлогоороо зам гүүр шинэ сууршилын бүсээ босгоод байж болдоггүй юм уу .

  • И
    Иргэн

    Дархан цаазат Богд уул болон ногоон бүсэд ой дотор амьдардаг бол сараас дээш мөнгө сард төлөх хэрэгтэй. Хашаа зуух жорлон худаг бүрээс байгаль орчны татвар ав

  • М
    Монгол хүн

    Улны малнуудаа. Пхусс2 гээд хуцаадбхим бүх машины татвар нэмэгдэж бн . Моьорын багтаасжаар ялгавартайтогтоосон бэлэн хүснэгт бхад. Малнуудпхусснээс илүү гарч сэтгэхгүйпрусс прусс гээл мал царайлахюм. Татвар нэмснээр. Түгжрэл буурахзам арга биш нямбаатар. Шанзав бадамдоржоо

  • З
    Зочин

    Арай л аймаар нэмжээ Дарангуйлал шүү

  • З
    Зочин

    Ажилгүй малуудыг сонгоод бай

  • H
    Haha

    Сонгоод бай....... Уйлаад бай

  • I
    Irgen

    Ter uls shigee shn hugjsun bol ter tatwaraa nemj tiim oron shigee bolchod tiim yuma husej amdaraa lalaruddda

  • З
    Зочин

    Зам ашигласны төлбөрийг зам ашиглаагүй жолооч нараас урьдчилж албан журмаар нэг жилээр тооуож авах нь нугалаа шүү. Зам дээр төлбөр хураах пост, чипээ ажиллуулаад зам ашиглах бүрд нь хураадаг журам тогтоох хэрэгтэй! Ингэвэт шударга болно.

  • E
    Er

    Бүгд баяжаад машинтай болсон,одоо татвараа төлнө !Түгжрэл байхгүй болтол тавараа нэмэх хэрэгтэй

  • Б
    Баагий

    Муу лаларуудаа ам дүүрэн салаач шүү Та нарын мөнгөөр авч унаж байгаа юу иргэд ядарч байна өмрий амтай хужаагийн боолуудааа

  • Б
    Баганаа

    ХӨӨЕ МАН гаруудаа бид нар ядраад присус унаж байна БАЯН БОЛГООД Өгчих тэгвэл татвар төлье май шүү

  • И
    И

    Зам ашигласны хураамжийг хөдөлгүүрийн багтаамжаар тооцох буруу. Явдгаараа гэвал том машинууд хотод харьцангуй бага явдаг !

  • Б
    Баганаа

    МАН битгий давраад байгаарай 2028 он байгаашүү шулаачидаа төрхөнд нь буцаана аятайхан байгаарай давраад байна уу???

  • З
    Зочин

    Сайхан амьдрал амалсан 100 100 гишүүн байгаагүй билүү удахгүй үйлээ эдэлнээ

  • З
    Зочин

    Муусайн хулгайчуудаа ард түмэн удахүй босноо талбай дээрээ нүдэж алнааа

    • Б
      Баагий

      Яг зөв

  • З
    Зочин

    Газаар явдаг машинаа 0 хувилбарт оруулана биз дээ байгальд хөнөөл багатай ...

  • З
    Зөв

    Харин ч бага нэмж байгаа юм биш үү. Бас замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн торгуулийг тус бүр нь 4 дахин нэм. Ядаж нэг ч гэсэн оркыг хөдөлгөөнөөс гаргах хэрэгтэй

  • Z
    Zochin

    Хүүеээ ТАТВАР БУУРУУЛАНА. САЙХАН АМЬДРУУЛАНА ГЭЭД СОНГУУЛЬ ХИЙЖ СОНГОГДОЖ ГАРААД 78~126 ГИШҮҮН БОЛГООД ТА НАОР САЙХАН АМЬДРАХААС БИШ ЭГЭЛ АРД ОЛОН ЧИНЬ ТУЙЛДАЖ ГҮЙЦЛЭЭ ЮМНЫЫ ҮНЭ 2 ДАХИН ЧИЭЭГҮЙХЭН ӨСӨӨД ИРГЭД НЬ ДУУГҮЙ ЗҮГЭЭР СУУГААЛ БАЙХЫН ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ ТӨР ЗАСАГ БАЙГААД ХЭРЭГ БАЙНА УУ ТАТВАР ҮНЭ НЭМЭХ ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ БАЯЖУУЛАХ ГЭЖ СОНГУУЛЬ ХИЙДИЙМ БИШҮҮ

    • B
      Bold

      Harin tiim l ym bolchood bn naaduulchin, temtselgvi uls muhdug gesen yaadagshuu ym bgaan

  • С
    Сайхансамбуугын хүү

    Наад татвараа олигтойхон нэмээд өглдөө. Бензин түлшний үнээ бас 5 дахин нэмээд приустэй лалруудыг явган явтал нь дарамтлаачээ Нянбаатараа. Сайхан давхимаар байна.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • Б
    Батчулуун

    МАН сонгсондоо маш их харамсаж

  • З
    Зочин

    Өмнө нь төлж байсан татварыг харахад : Дэлхий дээр Тхтварын хувьд хэн жаргалтай байв гэвэл Монголчууд бид дэндүү жаргалтай байжээ. Бүтэн жилийн татвар нь 36000 төг = 10$ . Энэ нь АНУ д өдөрт 10-20 гардаг ганц Толл ны төлбөрийн хэмжээнд ч хүрэхгүй байх жишээтэй. Дэлхий жишиг цалин ярих л байх . Гэтэл бид АНУ ын цалин руу бараг дөхөөд л байгаа. Бага гэхэд 10 дахин бага байгаа.

  • И
    Ижил тэгш

    Зам дээр явдаг машин болгон ижил түгжрэл үүсгэнэ. [ түүний доторх мотор нь түгжрэлд падлийгүй л дээ.

  • З
    Зочин

    Улны Бүгдл пүжгии уна гэсэн үг

  • З
    Зочин

    Үнэтэй тансаг машин болон хүнд даацын барилгын машины татварыг сайн нэмэх. Хүнд даацын барилгын болон АПУ бусад ундаа усны машинууд замд маш их ачаалал эвдрэл үүсгэдэг.

  • З
    Зочин

    Иргэдийн чинь амьдрал орлого ямар бгаа билээ? Ядаж дүйцүүлэх аргаар нэмж болдоггүй юм уу? Шууд л 4 дахин нэмж!!! Татвараар ард иргэдээ дарамталж ханахгүй төр юмаа!!! Арай л байна шүү

  • L
    Long man

    Nyltsgntal husdag nymbaatriig zailuulaach Yu idej Yu omsj amidrh bolj bn isdaakuud vhvvl taarna

  • И
    иргэн

    цахилгаан машин замаар явдаггүй агаараар нисдэг болчоо юу? нямбаатарын машинууд цахилгаан юм бх даа

  • З
    Зочин

    Hujaa mashinii naimaa

  • З
    Зочин

    татвар нэмэх нь зөвөө

  • З
    Зочин

    Бослого гараасай очиж нэгдэх юмсан хогийн засаг төр МАН

  • З
    Зочин

    Ингээд татвараа сайн нэмээд , ДУГААРАА ОЛГО ӨДӨР БҮР ГАРГА ЖОЛООНЫ ХҮРД ЗӨВ БУРУУ ХАМААРАХГҮЙ болго....