Улсын хэмжээнд 1550 ченж автомашин борлуулдаг бөгөөд 1100 нь холбогдох татвараа төлөөгүй байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 13 сек
180
legacy:Zamiin tugjee/dugaariin .jpg

НИТХ-аас Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцох автомашинд олгох улсын дугаарыг хязгаарлах шийдвэр гаргасны дагуу энэ сарын 8-наас дугаар олголтыг зогсоосон. Үүнтэй холбогдуулан автомашины борлуулагчдын холбооноос НЗДТГ-т гааль дээр хүлээгдэж байгаа 37.000 автомашиныг оруулж ирэх шаардлага тавьж, хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм.

НЗДТГ-ын зүгээс “Гаалиар автомашин оруулж ирэхийг хориглоогүй, дугаар олгохдоо хэд хэдэн шаардлага л тавьж байгаа” гэсэн тайлбар өгч байгаа юм. Харин ченжүүдийн холбооноос дээрх шийдвэрийг иргэдийн амжиргааг тасалдуулсан, улсад хуримтлагддаг татварыг бууруулсан хэмээн дахин эсэргүүцэл үзүүлж байгаа. Тодруулбал, ченжүүд хэвлэлд хандан “10 автомашин борлуулаад бид улсад 150 сая төгрөгийн татар төлдөг” гэсэн юм.

Татвар, гаалийн айгууллагаас авсан мэдээллээр өнгөрсөн 2023 онд 3500 иргэн 33.800 тээврийн хэрэгсэл оруулж иржээ. Дээрх иргэдийн 1550 нь таваас дээш тооны тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтай хилээр оруулж ирсэн иргэн буюу бидний нэрлэдгээр ченж ажээ.

Тэгвэл дээрх ченжүүдийн 456 нь оруулж ирсэн машинаа худалдан борлуулаад ном журмын дагуу ХХОАТ-аа төлсөн бол 1100 орчим нь татвараа төлөөгүй тухай гаалийн байгууллагын бүртгэлд тэмдэглэгдсэн байна.

Эдгээр 456 иргэн оруулж ирсэн машинуудаа гаалийн байгууллагад 227 тэрбумын үнэлгээтэй гэж мэдүүлж, түүнийхээ дагуу татвараа төлсөн байна. Зөвхөн 456 иргэний оруулж ирсэн машины гааль дээрх үнийн мэдүүлэг 227 тэрбум гэж үзвэл эдгээр 1100 иргэний оруулж ирсэн машины үнэлгээ багадаа 500 гаруй тэрбум төгрөг болж таарах нь. Сонирхуулахад дээрх 456 иргэний нэг нь зөвхөн тухайн ондоо 900 ширхэг автомашин оруулж ирж, худалдан борлуулжээ.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Худал мэдээлэл байна гаалийн татвар, онцгой албан татвар, нөат,төлөхгүйгээр нэг ч тээврийн хэрэгсэл импортлогдож худалдаалагдах боломжгүй

  • A
    Ard

    1551 sh de

  • Z
    Z

    Gaali deer tatvar tuluud l orj orj baigaa shte, gaaliin tatvar heden terbumiiig tulsniig ni bicheech ee, harluulah zuilee l haigaad baih yum,

  • З
    Зочин

    Хуулиа боловсронгуй болгооч.татвар төлөхгүй л бол үйл ажиллагааг нь зогсоогооч. Хуулийн цоорхойг ашиглаад бгаа юм биш үү .

  • З
    Зочин

    Тэгнэ тэгнэ. Энэ муухай ченжүүд аль ч салбарт замбараагаа алдлаа. Хэд нугалсан үнэтэй барааг ард иргэд маань худалдан авах гэж сөхрөх нь байна.

  • З
    Зочин

    Элбэгдоржийн үнэр ханхалж бна Үйл ажиллагаанд нь төрөл бүрийг шалгалт удаа дараа оруулдаг тэгээд торгож цаашид ажиллах боломжгүй болтол дарамталж бизнесийг нь дампууруулж булааж авдаг арга барилын нэг ажиллагаа явагдаж бна Өөрсдийн гаргасан шийдвэрээ зөвтгөхийн тулд татварынханыг татан оролцуулж муухар шийдвэрээ зөв болгож харагдуулахыг хичээсэн үйлдэл Харин татварынхан хийх ёстой ажлаа хийж чадахгүй байгаагаа өөрсдөө тайлагнасан үзүүлэлтээ дэлгэн тавьж байна Ядарсан муу дэлгүүр мухлагт НӨАТ өгөхгүй бна гэж дарамталж торгон гэдэг мөртлөө том том захын наймаачдыг яаж ч чаддагүйн жишээгээ л ил тод харуулсан тайлан байна

  • И
    ИРГЭН

    50-саяаас доошоо орлоготой орлого тодорхойлох боломжгүй иргэд НӨАТ- төлдөггүй гэж ойлгодог!!! Харин автомашины ченжүүд хэдэн тэрбумаар нь худалдаа хийж байж яаагаад НӨАТ- төлдөггүй Монгол улсын Татварын ерөнхий газар хариулах байх!!! Эсвэл татвар төлөх нь тааваар чөлөөтэй иргэний мэдэх асуудал болсон юм уу??? Монгол улсын татварын алба ч ажиллахгүй болоод удаж бн даа!!!!

  • З
    Зочин

    Гаальд ХХОАТ хамаагүй. 1550 хүн Улсын орлого болгож гаалийн татвараа төлж машинаа оруулж ирсэн бна. Асар их хэмжээниы татвар төлсөн гэдгийг тодотгож өгөөгүй байж Нямбаатарын талыг засах хждал мэдээ нийтэлжээ чааваас захиалага!!

  • Т
    Тах

    Гааль дээр юу гэж хаоат бүртгэгдэх вэ дээ, нэг хүн жилд 900 машин гэдэг чинь хоногт бараг 3 ш гэсэн үг. Тэхээр худал мэдээ байна. Нянбактэрийн ээлжит гүтгэлэг

  • З
    Зочин

    Зараад олсон орлогоосо татвар төлөөгүй юм байна. Тэр нь гааль дээр бас бүртгэлтэй байдаг. Хүмүүс буруу ойлгоод байх шиг бна. Мэдээж гаалийн төтвар бол тусдаа асуудал. Төлөөд л хилээр оруулна. Харин хөрөнгө орлогын албан татвараа өгдөггүй хүмүүс бна. Эднийг журамлах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Ченжүүд одоо бүр дэндэж бн байрны гадаа зогсоол дээр 10-20 машин тавиад чөдрийн ганц машинтай хүн машин тавих зогсоолгүй хэцүү бн

  • З
    Зочин

    Гаалийн татвар биш орлогын албан татвар байх. Тэгсэн ч гэсэн энэ машины наймаачид муухай хүмүүс!!!

  • З
    Зочин

    Өмнөх жилийн тайлангаа өгөөгүй татвараа төлөөгүй бол дараа жил нь гааль хийхийг нь болиулчих л даа

  • З
    Зочин

    Ченжүүд татвараа төлөхгүй тэгсэн мөртлөө УБ хотод дугаар өгөхгүй бусад аймаг хотуудад дугаар өгч болж байхад л хүнии эрх яриад л солиороод байгаа юм даа УБ хотод зөвхөн 2024 онд 140000 машин оруулаад зарчихсан Тэгээд түүниихээ татварыг ч төлөөгүй байж 37000 машинд зөвхөн УБ дугаар өг гэж даварч байгаа шуналтангууд даа

    • З
      Зочин

      Ene chenjvvdiin asuudal bish baihgui yu hvmvvs mashin awaad baigaa uchiraasl oruulj irj baigaa hvmvvs etsiin dvnd chi hyamd mashin awj chadahgui chi dugaar awj chadahgui chi ed horongotoi baih erhee hasuulaad baigaaga oilgojiinu chenjvvd ogtoos hohirohgui shv haana ch amidraad yawchih chadamjtai hvmvvs

  • З
    Зочин

    Худлаа мэдээлэл.ххоат-ыг гааль биш.татварын байгууллага авдаг

  • B
    Bshdh

    Tatvariig n toloogui bol Mongoliin gaali oruulahgui ee hud

  • H
    Hshd

    Gaaliar tatvar aa tolj bh l oruulj bga daa hudlaa medelel bna